УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулсан билээ. Санхүүжилтийг нь энэ оны 12 дугаар сарын 31-ээр зогсоохоор болсон нь эцэг эхчүүдийн шүүмжлэл дагуулж буй юм.
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 6353 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.