Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 настай охид өсвөр насандаа бэрхшээл туулж байна

2016-11-01
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Хүн амын сан Дэлхийн хүн амын байдал 2016 тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус тайлангаар охидод хангалттай хөрөнгө оруулалгүйгээр дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрэх боломжгүйг анхааруулсан юм.

 

Охидын хувьд 10 нас гэдэг маш чухал үе юм. Учир нь бэлгийн бойжилт эхэлдэг учраас зарим оронд 10 настай охид хязгааргүй их боломжоор хангагдаж, боловсрол, ирээдүйн ажил, амьдралдаа нөлөөлөхүйц сонголтуудыг хийж эхэлдэг байна.

 

Харин  зарим оронд бэлгийн бойжилт нь эхэлж буй охидыг худалдаж, борлуулдаг эд агуурс мэт үзэж, хүчээр гэрлүүлэн, сургууль завсардуулж, хүүхэд төрүүлж, насаараа зарцлагдах хувь тавилантай болгодгийг НҮБ-ын Хүн амын сангийн уг тайланд онцолжээ.

 

Манай улсад  10 настай 25,000 охин, 10-19 настай 225,787 охин байна. Сургуульд хамрагдалт охидын хувьд өндөр буюу бага сургуульд 95 хувь, дунд сургуульд 88 хувь байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд охидод онцгой анхаарч, хөгжлийн ололт, амжилтад хүрсэн хэдий ч өнөөдөр 10 настай охид өсч бойжихдоо тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байгааг статистик мэдээнд дурджээ. Үүнд

 

Монголд өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр, 15-19 насны 1,000 охид тутамд төрөлт 40.4 хувьтай байна. Энэ тоог тус бүс нутаг дахь бусад орнууд болон ижил төстэй орлоготой орнуудтай харьцуулхад өндөр байгаа юм. Тухайлбал,  Турк- 29.3, Малайз- 13.3, Сингапур- 4 хувьтай байна.

 

Мөн  15-19 настай жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байгаа нь хүсээгүй жирэмслэлт их байгааг харуулж буй юм.

 

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хангагдаагүй хэрэгцээ 15-19 насны охидын дунд 36.4 хувь байж, тэд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй байдаг аж.

 

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хараахан хийгээгүй байгаа ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн бараг 88.3 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 40 хувь нь 15-34 насны бүсгүйчүүд байна.

 

Охидын сурч боловсорсон жил нэмэгдэхийн хэрээр цалин нь 11.7 хувиар (эрчүүдийнх 9.6 хувиар) өсдөг. Бага болон дундаж орлоготой сонгосон орнуудад 10 настай охидод хөрөнгө оруулсанаар ирэх 15 жилд хувь хүний дундаж орлого хэрхэн өсөхийг уг тайланд танилцуулжээ. Охидод хөрөнгө оруулбал Монголд нэг охин 2015-2030 онд 18,470 ам.долларын орлого олох боломжтой. Харин хөрөнгө оруулахгүй бол орлого нь ердөө л 8,784 ам.доллар байх болно.

 

“Охидыг эсэн мэнд, эрүүл саруул өсч торнин бүтээлч, бие даасан иргэн болоход саад учруулах нь тэдний эрхийг зөрчсөн үйлдэл юм” гэж НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатунде Осотимехин онцлоод “Энэ нь тухайн охидын нутаг нэгтэн, улс үндэстэнд хохиролтой төдийгүй охид нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй бол бид бүгд хохирно” гэв.

 

Дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 онд хөгжлийн шинэ зорилтуудыг баталж, цаашид 15 жилийн турш нийгэм, эдийн засгаа хөгжүүлж, уг зорилтуудад хүрэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тэд хэнийг ч ардаа орхилгүй, тэгш хөгжихийг зорьж байгаа юм. 10 настай охидыг хөгжлөөс орхигдуулж буй саад тотгорыг өнөөдөр арилгаснаар цаашид уг хөгжлийн зорилтуудад амжилттай хүрэх боломж нэмэгдэнэ гэж уг тайланд онцолсон байв.

 

Дэлхийн хүн амын байдал тайланд дурдсанаар өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 125 сая охин амьдарч байгаа бөгөөд тэдний 60 сая нь өсвөр насандаа тодорхой бэрхшээлүүдийг туулдаг аж. Хөвгүүдтэй харьцуулахад дунд болон их дээд сургууль төгсдөг охидын тоо цөөн, мөн тэд бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сул дорой тул цалинтай ажил олоход илүү их бэрхшээлтэй тулгардаг байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (168.126.12.68)
    ert iim bolson ohidoos hojim eruul huuhed toroh uu
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    4 цаг 23 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    4 цаг 28 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    4 цаг 33 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    5 цаг 9 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    5 цаг 30 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    6 цаг 2 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    6 цаг 9 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    6 цаг 29 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    6 цаг 33 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    6 цаг 50 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    6 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    6 цаг 55 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    6 цаг 59 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    7 цаг 2 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    9 цаг 15 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    9 цаг 30 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    10 цаг 20 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 26 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    10 цаг 30 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    10 цаг 40 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК