Баянгол дүүрэгт өнгөрсөн шөнө согтуурсан үедээ хүн хутгалж, танхайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал, “Москва” рестораны урд хутгалуулсан хүн байна“ гэсэн мэдээллийн дагуу шалгахад, Хөвсгөл аймгийн харьяат Л нь ОХУ-ын Буриад улсын иргэн А-г согтуурсан үедээ хутгалсан байна.
Тэрбээр, үл ялих зүйлээр шалтаглан мэсний зүйлээр хөнгөн гэмтэл учруулж танхайрсан аж. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)