ҮАБЗ-өөс Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах, хөтөлбөрийн төслийн тухай зөвлөмж гаргалаа.
Монгол Улсын ҮАБЗ эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.
Уг зөвлөмжид :
1. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх
2. Хувийн хэвшлийн, бизнесийн болон гадаад дотоод хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, бодлого хэрэгжүүлэх
3. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх
Хоёр: ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар тусгажээ.
PRESIDENT.MN