09:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс НОМЫН САНГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгуулна. Хаяг: 13-р хороолол, Зүүн 4 зам, Автобусны буудлын чанх ард НЭМХ-ийн 2 давхарт,
10:00 цагт: Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн архаг халдвартай Эрүүл мэндийн салбарын ажилчдыг эмчлэх аяны нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн 4 давхарт болно.
12:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг спорт тэмцээн Хан-Уул дүүргийн спорт ордонд нээлтээ хийнэ.
13:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал Танан төвийн Хурлын зааланд болно. Хуралд 21 аймгийн салбар зөвлөлийн өмгөөлөгч нар төлөөлөгчөөр оролцоно.