Монгол Улсын иргэд гадаад паспортоо бүртгүүлээд хугацааг нь дуусах хүртэл шалгагч дээр очихгүйгээр автомат хаалгаар үйлчлүүлэх боломжтой болсон.
Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан бүртгэл хийлгэх шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ наалт буюу нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм.
Тэгвэл уг бүртгэлийг өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд "Чингис хаан" олон улсын нисэх буудал, явагчийн танхимын №2 кабин, "Дүнжингарав" худалдааны төв дэх "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн №26 дугаар цонхон дээр тус тус хийж эхэллээ.
Бүртгүүлэхдээ:
- Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
- Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/-той ирэх шаардлагатай бөгөөд баруун, зүүн гарын долоовор хурууны хээ, зургаа авахуулах юм байна.
- Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.