Билгийн тооллын: 7
Өвлийн эхэн шарагчин гахай сар
Гурван хөх мэнгэтэй Хар луу өдөр
Аргын тооллын: 2016.11.6, Ням гараг
Наран ургах шингэх: 07.45-17.27
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.