Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Даргиатын цагаан даваа гэх газарт нутаглаж байсан малчин Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан нь шинжилгээгээр батлагджээ.
Энэ дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/429 дүгээр захирамжаар томилогдсон ажлын хэсэг гарч голомтод нь очиж ажиллаад ирсэн байна. Одоогоор өвчний голомтын бүсэд байгаа айл өрхүүдэд ариутгал хийн хорио цээрийн дэглэм тогтоож, байнгын 3 пост ажиллуулж эхэлсэн аж.
Мөн отрын бүсэд хууль бусаар нэвтэрч орсон байсан бусад аймгийн 23 малчин өрхийг нутаг чөлөөлүүлэн нүүлгэж, шаардлага үл биелүүлсэн 5 малчинд хуулийн дагуу хариуцлага тооцжээ.