Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRA-DO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу бямба гарагийн 19:00 цагт гараад сураггүй болсон гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрлийн баг ажиллаж байна.
Мөн энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 02.46 цагт Дархан-Уул аймгийн Орхон сумын гуравдугаар баг, Хамар даваан дээр дотроо хоёр хүнтэй “X-Trail” загварын автомашины кроп нь эвдэрсэн, тусламж үзүүлнэ үү гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч ажиллаж, иргэн А (56 настай эмэгтэй), Г (52 настай эрэгтэй) нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дархан хотын төвд авч ирсэн байна.