Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол Улсын их сургууль, АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Лoc Анжелесын судлаачдын баг хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийж байна.
Уг судалгаа нь агаарын бохирдол жирэмсэн эх, хүүхдэд хэрхэн нөлөөлөх дунд хугацааны судалгаа юм. Судлаачид гаж төрөлтүүд, хүн амын дундах амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж байгааг агаарын бохирдолтой холбоотой гэж үзжээ.
Улаанбаатарын агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон. Энэхүү судалгаагаар нийслэлийн хүүхдүүд орон нутгийн хүүхдүүдээс хөгжил дорой гарчээ. Мөн хүний цусанд судалгаа хийхэд агаарын бохирдол цусан дахь улаан эсийн тоог цөөрүүлэх эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
Лос Анжелесын хүүхдийн эмнэлгийн профессор David War-burton хэлэхдээ, “Бид АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтээс таван жилийн хугацаатай төсөл хүлээж авсан. Үүний хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол нь ураг, жирэмсэн эх, хүүхэд, насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Судалгааны эхний дүнгээр Улаанбаатарт амьдарч байгаа жирэмсэн эх тэр дундаа агаарын бохирдол ихтэй хэсэгт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн зулбах эрсдэл дөрөв дахин их байна гэдгийг тогтоосон. Харин насанд хүрсэн хүмүүс зүрхний шигдээст өртөх эрсдэл өндөр байна” гэв.
Сэтгэгдэл (1)