Орхон аймагт нарны эрчим хүчээр цэнэглэгддэг эко гэрлийг туршиж байна. Энэхүү гэрэл нь эрчим хүчний шаардлагагүйгээр өөрөө гэрэлтдэг, нарны гэрлийг мэдэрч автоматаар асч унтардаг аж.
Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбат санаачлан, “Их цамхаг хүрээ” ХХК-аас гүйцэтгэн найман ширхэг эко гэрлийг суурилуулсан энэ юм.
Энэхүү эко гэрэлтүүлгийг цаашид гэр хорооллын гудамж талбай болон алслагдсан нутгуудад суулгавал тог цахилгаан хэмнэх боломжтойн дээр эрчим хүчинд холбогдоогүй газруудыг гэрэлтүүлэх их боломжтой.
Одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад суурилуулалтын ажлыг хийж, эко гэрэлтүүлгийг туршиж байна.