Өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдрийн 03,30 цагийн үед Нарантуул худалдааны төвийн даавуу бөс бараа худалдаалдаг хэсэгт гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээнийн хохирол учирсан хэрэг гарсан. Уг хэргийг мөрдөн байцаагч, галын шинжээчдийн хийсэн шалгалтын ажиллагаа дууссан байна.
Хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хэргийг шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт Нарантуул худалдааны төвийн цахилгааны инженер болон гэрээт харуул хамгаалалтын дөрвөн ажилтныг албан үүрэгтээ хайнга хандсан, гал гарах үед камер хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр буруутгажээ.
Тус төвийн цахилгаанчин хөнгөнцагаан болон зэс утсыг хооронд холбоход эсэргүүцэл үүсэж гал гарч болзошгүй хэмээн удирдлагууддаа удаа дараа хэлсээр байтал, галын аюулгүй байдлыг хангуулагүй гэсэн байна. Мөн онцгой байдлын байгууллагаас шаардлага хүргүүлсээр байсан ч үгийг нь тоогоогүй ийм байдалд хүргэсэн гэсэн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болжээ.
Сэтгэгдэл (2)