2016.11.10, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11
ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2016.11.10, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.51-17.21
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.