09:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК дээр очиж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцана.
09:00 цагт: ҮСХ-оос Монгол улсын Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүнг Төрийн ордны "Б" танхимд танилцуулна.
11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд олон нийтэд зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбооноос хамтарсан мэдээлэл хийнэ
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө” сэдэвт лекц болох гэж буйтай холбогдуулан “onecoin” төслийн баг мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Отгонбаяр сан МОХ-той хамтран Оюутны эрхийг хамгаалах дэлхийг өдрийг угтан “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт хурлын талаар мэдээлнэ.
11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал болно.
12:00 цагт: Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх НМХГ-ын таван давхарт шинээр байгуулагдсан сургалтын төвийн нээлтэд оролцоно.
16:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ХБК-ийн А байр концертын зааланд болно.