09:00 цагт: “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн 4 дэхь жилдээ Монголын хүүхдийн ордонд болно. Энэхүү тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх юм.
09:00 цагт: Ачтан клиник эмнэлэгт чихрийн шижингийн өвчлөл, өвчлөлөөс сэрглийлэх оншилгоо зэргийн талаар мэдээлэл хийнэ.
09:30 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын байранд болно.
10:00 цагт: Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival Шангри-ла Моллд болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн Д.Гантулга Их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Пума зочид буудлын 2 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: Хангарди ордны 14 давхарт Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт: Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулна. Медаль гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.
11:30 цагт: Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.