БНСУ-д амьдарч, сурч байгаа залуус нэгдэн ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэдэд "Ногоон гэр" цэцэрлэгт хүлэмж байгуулахаар болжээ.
ХСҮТ-д жилд дундажаар 7176 хүн хэвтэж эмчлүүлдэг гэсэн тоо бий. Сүүлийн үед эмчилгээний гол чухал үзүүлэлт бол өвчтөний сэтгэл зүй гэдгийг шинжлэх ухаан баталж байгаа юм.
Иймээс залуус нэгдэж, олон мянган иргэдийг сэтгэл санаа , эрүүл мэндийн хувьд сайн сайхан байлгах Эко амралтын өрөөг бий болгохоор аяныг эхлүүлжээ.
Энэхүү ажлын хүрээнд маргааш БНСУ-д байгаа ковер дуучдын нэгдсэн тоглолт хийхээр болжээ. Тоглолтын орлогоор " Ногоон гэр" цэцэрлэгт хүлэмжийн ажлыг эхлүүлэх аж.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн дээврийн хэсгийн жижиг талбайд ногоон хүлэмж бүхий амралтын өрөө байгуулах юм байна. Ингэснээр эмчлүүлэгчид жилийн дөрвөн улиралд гарч салхилж, амрах эко орчин бүрдэх юм.
Энэхүү аянд нэгдэхийг хүссэн хүн бүрийг Донггук их сургуулийн Эмзүйн магистрант Л.Нандинчимэгтэй холбогдох боломжтой.
Холбогдох утас 010-5153-2939 имэйл nanuu0222@gmail.com Facebook: Лхагважав Нандинчимэг