УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр 15:00 цагт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Эрдэнэтийн асуудал олны бухимдлыг төрүүлж байна. Тиймээс МҮОНТ-ийн нэвтрүүлэгт холбогдох хүмүүс оролцож нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй байна" гэдгийг онцоллоо.
Тэрбээр "МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлагийн захирал С.Батцэнгэлд энэ талаар миний бие хүсэлт явуулахад холбогдох хүмүүс бүгд оролцоно гэвэл бид хүлээж авахад бэлэн байна" хэмээжээ.
Гэтэл С.Батцэнгэл ажлаасаа халагдсан. Тиймээс МҮОНТ-ийн захирал С.Оюундарьд энэ сарын 18-ны 21.00 цагаас “ММ” сувгийн “Нээлттэй хэлэлцүүлэгт нэвтрүүлэгт “Эрдэнэт”-ийн асуудлаар нэвтрүүлж өгөх хүсэлт явууллаа. Энэ нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг энэ нэвтрүүлэгт оролцох урилгыг илгээж, болзоонд урьж байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (3)