Зүүн аймгуудын нутгаар 7,11-нд зарим газраар бага зэргийн цас, 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-13нд нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи 10-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с, 12-13нд зарим газраар 9-14м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна.
7-8,10-11-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.