Британийн нэрт дуучин Адель хамтрагчидтайгаа хамт Америкийн сансар судлалын хүрээлэн “НАСА”-ийн төв байранд очиж, аялал хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Техаст хийж буй тоглолтынхоо үеэр багийн гишүүдээ бүрдүүлж “Space Center Houston”-д аялажээ.
Уг аялалыг сансрын нисгэгч Тим Пийк удирдан явуулсан байна. Энэхүү аялалын дараа дуучин бүсгүй сансарт нисэхийг хүсчээ. Адель инстаграмдаа “Би ирэх ондоо багтаан сансарт нисэх болно. Тэгээд дуулах болно” гэж бичжээ.