Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчийн төлөөлөл өргөнөөр оролцож, "Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв" байгуулахаар санал нэгдэв.
Энэ үеэр сэтгүүлчид эрэн сурвалжлах хэлэлцүүлэг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн сурвалжлага бэлтгэж, олны анхаарал татаж, зарим дарамтад орон, шүүхэд нэг бус удаа дуудагдсан ч шантралгүй ажиллаж буй талаараа ярьж, тулгамдсан асуудлын гарцыг хэрхэн олох талаар мэтгэлцээн өрнүүлсэн юм.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ажилтан Д.Мөнхчимэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв байгуулсан олон улсын туршлага"-аас ярьсан нь анхаарал татсан. Үг хэлсэн сэтгүүлчид, эзэд "Монгол улсад маань Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв байгуулах цаг болсон. Нийгмийн захиалга бүрдлээ. Олигархиудын эсрэг олуулаа нийлж тэмцье.
Дэлхийг шуугиулсан "Panama Papers-ийнхэн 100 гаруй орны 400 гаруй сэтгүүлчийн хүч нийлсэн мэдээллийн ачаар оффшор дансад нуусан мөнгийг илрүүлсэн жишиг болон БНСУ-ын "Ньюс Таб" эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн туршлагаар ажиллаж болохыг ч онцолсон юм.
Сэтгэгдэл (1)