ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2016.12.8, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.29-17.00
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Бурханы үйл, хувцас хийхэд сайн.
Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.