10:00 цагт: Богд хааны ордон музейгээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “БОГД ХААН: АМЬДРАЛ, ӨВ” эрдэм шинжилгээний бага хурлыг Богд хааны ордон музейн хурлын танхимд зохион байгуулна.
10:00-14:00цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил хязгааргүй сэтгүүлч олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Бест Вестерн Премьер зочид буудлын /5 давхарт/ Соёмбо танхимд болно.
16:00 цагт: Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох олон улсын Hard Rock Cafe сүлжээ Улаанбаатар хотод салбараа нээж буйтай холбогдуулан Hard Rock Cafe Ulaanbaatar дээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Naran Place цогцолбор. Натур төвийн замын хойд талд.