зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нисэхийн салбар 2016 ба 2017 онд

2017-1-10
0
ЖИРГЭХ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Зөвлөлд өнгөрсөн оны ажлаа тайлагнасан харъяа байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж дараах цөөн асуултад хариулт авсныг цувралаар хүргэж байна.

 

  • 2016 онд хийгдсэн гол ажлууд юу байв. Жилийн эцсийн байдлаар ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?
  • 2017 онд хийхээр төлөвлөж буй ямар томоохон ажлууд байна вэ?

 

Итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгаж баталгаажуулна

 

/Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхан/

Batsaihan

  • Өнгөрч буй 2016 онд манай хэлтэс эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал,  Иргэний нисэхийн дүрэм /ИНД/ 61,  65, 66-д заасан мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг дүрмийн шаардлагад нийцүүлэн авах боломжтой болсон. Түүнчлэн   ЗХЯ-ны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба/НТОЗШША/-наас гаргасан “Аюулгүй ажиллагааны зөвлөмж 201603/13“-ын дагуу агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхний ангилал, зэрэглэлийг “ИНД-66”-д тусгагдсан шаардлагатай нийцүүлэн үнэмлэх дээрх бичилтийг шинээр хийж олгосон байгаа.  Манай хэлтсийн байцаагч нарийн мэдлэг,  туршлагад тавигдах шаардлага мөн өндөрслөө. Тодруулбал, НТОЗШША-аас гаргасан “Аюулгүй ажиллагааны зөвлөмж 201505/11“–ын  дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нарт тавигдах мэдлэг, туршлагын шаардлагыг  Олон улсын Иргэний Нисэхийн байгууллага ИКАО-ын Doc 9760-ын 4-р, Doc 8335- ын 6-р бүлгүүдэд тавигдсан хамгийн өндөр шаардлагатай нийцүүлэн   “Inspector Qualifications Training Procedure Manual” зааврыг шинэчлэн боловсруулж мөрдөж эхэлсэн. Энэ нь мэргэжлийн боловсон хүчний хувьд улам өндөр чадвар, мэдлэгтэй байх шаардлага тавигдаж байна гэж хэлж болно.

 

– 2017 оны хамгийн том зорилт бол ИКАО-ийн аудит шалгалтад бэлтгэх, 2010 онд шалгуулсан дүнгээ бататгаж улам ахиулах зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олон ажил хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүнээс итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгах гарын авлага боловсруулах, итгэмжлэгдсэн шалгагч нарын ур чадварыг шалгаж баталгаажуулах, мэргэжлийн үнэмлэх эзэмшигч нарын мэргэжлийн үнэмлэхийг шинэчлэх гэх мэт ажлуудыг нэрлэж болно.

 

ИКАО-ийн шалгалтаар өмнөх амжилтаа ахиулахыг зорьж байна

 

/ Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун/

Хүдэрчулуун зураг

-Юуны өмнө хэлтсийнхээ үйл ажиллагааг товч танилцуулъя. Манай Нислэгт тэнцэх чадварын хэлтэс нь ИНЕГ-ын бүтцийн нэгжийн хувьд Иргэний нисэхийн зориулалтаар нислэг үйлдэх агаарын хөлгүүдийг Монгол Улсын бүртгэлд ИНД-47-ийн дагуу бүртгэх, агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтад ИНД-21-ийн дагуу хяналт тавих, агаарын хөлгийн Техник үйлчилгээний байгууллага, Агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагыг ИНД-144 болон 145-ын дагуу гэрчилгээжүүлж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО) болон Иргэний нисэхийн тухай Монгол улсын хууль, дүрэм, стандарт шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг. Түүнчлэн  Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцийн хавсралт Aннекс 6, 7, 8, 16, ИКАО-гийн Документ 9760, 8335, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, ИНД-21, 26, 39, 43, 47, 144, 145 холбогдох Зөвлөмжийн цуврал, Хэлтсийн үйл ажиллагааны заавар болон бусад ИНЕГ-ын даргын баталсан тушаал журмуудын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

 

 2016 онд бид иргэний нисэхийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 7.3.4-т “Агаарын хөлгийг шатахуунаар сумлах үйлчилгээнд иргэний нисэхийн салбарт дэлхийд тэргүүлэгч улстай адил стандартыг мөрдөнө” гэж заасны дагуу  Монгол Улсын үндэсний стандарт “Агаарын хөлгийн шатахууны сумалгааны тухай стандарт”-ыг  боловсруулж, MNS 6591:2016 дугаартай “Агаарын хөлгийн түлшний чанарын хяналт ба сумалгаа хийх үйл ажиллагаанд тавих шаардлага” нэртэй Үндэсний стандартаар батлуулсан.

 

 Мөн Иргэний нисэхийн дүрэм-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж, ИНД-119 Агаарын тээвэрлэгч гэрчилгээжүүлэлт, ИНД-145 Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрмүүд болон Зөвлөмжийн цуврал АС00-1, АС119-1, АС119-2, АС145-1 шинэчлэн боловсруулж, НААХЗА-ны Дүрмийн боловсруулалтын хэлтэст хүргүүлсэн.

 

“Хүннү Эйр” ХХК нь зорчигч тээврийн үйл ажиллагаандаа Франц улсад үйлдвэрлэсэн ATR 72-500 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч ашигласантай холбогдуулан тус агаарын хөлгийн үйлдвэрлэгчид Иргэний нисэхийн дүрэм – 21-ийн Б бүлэгт заасны дагуу Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгож, ИНД-47-д зааснаар агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн.

 

“МИАТ” ХК нь зорчигч тээврийн үйл ажиллагаандаа Ирланд улсад бүртгэлтэй Boeing 767-300 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч ашигласантай холбогдуулан Ирланд улсын иргэний нисэхийн удирдах газартай байгуулсан “Article bis 83” гэрээнд нэмэлт оруулан ажилласан.

 

Манай хэлтэс Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгүүд болон ИНЕГ-аас гэрчилгээжсэн агаарын хөлгийн техник үйлчилгээний болон агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагуудад нийт 139 үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэснээс 50 төлөвлөгөөт, 55 төлөвлөгөөт бус, 34 онцгой болон тусгай үүргийн нислэгийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж иргэний нисэхийн хууль дүрмийн шаардлагуудыг хангуулан ажиллалаа.

 

-2017 онд хийгдэх томоохон ажлын нэг бол Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын аудит шалгалтад өндөр үнэлгээ авах, өмнөх амжилтаа бататгах. 2010 оны ИКАО-ын аудит шалгалтаар нислэгт тэнцэх чадварын хэлтэс нь 91.51%-ийн үнэлгээтэй шалгуулсан байсан бол энэ удаа үнэлгээг улам ахиулах зорилт тавин бэлтгэл ажлаа эхлүүлээд явж байна. Ирэх наймдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудын захирлуудын 54 дүгээр хурал манай улсад болно. Тиймээс хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгт нислэгт тэнцэх чадварын хэлтэс оролцож ажиллана.

 

Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн аюулгүй ажиллагааны байнгын хяналтын аргачлал буюу USOAP CMA онлайн горимд шилжсэнтэй холбогдуулан конвенцийн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвартай холбогдох асуулгуудад хариулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Түүнчлэн Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг хангуулах, агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагууд болон агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууллагуудад тавих хяналтыг дээшлүүлэх зорилт тавин, ажлын төлөвлөгөөг гаргаж НААХЗА-ны даргаар батлуулан ажиллаж байна.

 

Хуулийн төслийг үзэл баримтлалд нь нийцүүлнэ

 

 /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга Ё.Энхтөр/

Enkhbayar

-Манай  хэлтэс Иргэний нисэхийн эрх зүйн дараах баримт бичгүүдийг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Тухайлбал, дээрх чиг үүргийнхээ дагуу Иргэний нисэхийн хуулийн төсөлд санал өгөх, Иргэний нисэхийн багц дүрэм, дүрмийн маягт боловсруулах, Зөвлөмжийн цуврал гаргах, Дүрмийн шаардлагаас чөлөөлөх, хэрэглэгчдийг иргэний нисэхийн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр хангах, Иргэний нисэхийн хууль, дүрмийг сурталчлах үйл ажиллагаа явуулж байна. Дээрх чиг үүргийнхээ дагуу өнгөрсөн онд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаманд хүргүүлж улмаар саналуудаа тусгаж ирлээ.

 

ИНЕГ-ын Даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Дүрмийн боловсруулалтын талаар авах арга хэмжээний тухай”  А/791 дүгээр тушаалаар 2016-2017 онд авах арга хэмжээг тодорхойлсон. Мөн Иргэний нисэхийн 22  дүрмийг Зам, тээврийн хөгжлийн яаманд батлуулахаар хүргүүлж, 163 зөвлөмжийн цуврал, 252 маягтыг боловсруулж нийт 8500 орчим хуудас эрх зүйн баримт бичигийг ИНЕГ-ын Даргаар батлуулан, хэрэглэгчид мөрдөж эхэлсэн.

 

-2017 онд Иргэний нисэхийн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр ажлаа үргэлжлүүлнэ.Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийцүүлэн боловсруулж ЗТХЯ-нд хүргүүлэхээр төлөвлөж байна. ИКАО-ийн Аюулгүй ажиллагааны ээлжит шалгалтанд бэлтгэх ажил энэ оны томоохон ажлын нэг байгаа. Мөн  Иргэний нисэхийн 30-аад дүрэм шинээр боловсруулж, батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэх, 27 зөвлөмжийн цувралыг болон  59 маягтыг Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулан боловсруулж, ИНЕГ-ын Даргаар батлуулах зэрэг ажлуудыг манай хэлтэс төлөвлөн ажилдаа орсон байгаа.

 

FAA IASA CAT I зөвшөөрөл авах ажилд бэлтгэж эхэллээ

 

 /Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Баярсайхан/

Bayarsaihan NTChH

    -Манай Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтэс нь Чикагогийн конвенц, түүний хавсралт дахь стандарт шаардлага зөвлөмжүүд, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, ИНБД, ИНЕГ-ын даргын тушаал, журам болон хэлтсийн үйл ажиллагааны заавар журмуудын хүрээнд дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчид, ерөнхий зориулалтын болон хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, иргэний нисэхийн сургалтын байгууллагууд, ачаа тээвэр зуучлалын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллаж байна. Түүнчлэн ИНЕГ-ын даргаас шилжүүлсэн эрхийн хүрээнд Иргэний нисэхийн 18 дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Өнгөрсөн 2016 онд төлөвлөсөн 89, төлөвлөгөөт бус 16 нийтдээ 105-н үзлэг шалгалтыг гүйцэтгэж, 65-н онцгой болон тусгай үүргийн нислэгт хяналт тавьж ажилласнаас  АСЕМ-ийн хүрээнд 30 нэмэлт тусгай үүргийн нислэгүүдэд хэлтсийн байцаагч нар хяналт тавьж ажилласан байгаа. Мөн нийт агаарын тээвэрлэгч болон зөвшөөрөлтэй байгууллагуудын 82 ширхэг буюу 24000 хуудас англи, монгол заавар журмууд хянагдаж батлагдсан. Манай хэлтсийн байцаагч нар өнгөрсөн ондоо ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд  дор бүрнээ хичээл зүтгэл гарган амжилттай, хариуцлагатай ажиллалаа.

 

– 2017 онд манай хэлтсийнхний хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас дурдвал:

 

  • ICAO Audit-д бэлтгэх, амжилттай дүн үзүүлэх
  • FAA IASA CAT I зөвшөөрөл авах ажлын бэлтгэлийг хангах
  • МИАТ – ETOPS зөвшөөрөл олгох
  • DGCA-54 дүгээр хурлын бэлтгэл ажилд оролцох, амжилттай зохион байгуулах
  • ИНБД-ийн шинэчлэлийн хүрээнд агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллаж дүрмийг танилцуулах, дахин гэрчилгээжүүлэх ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Songogch (59.153.115.55)
    Heden zodoldolgui huvaj gudarha bodohgui yu.Yamar atsara hugjdug yum be.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 46 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 47 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 38 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК