Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Хулан: Томуу, томуу төст өвчний гол шалтгаан агаарын бохирдол биш

2017-1-26
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ихжэсч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг коридортоо хүлээж авч байгаа талаарх мэдээллүүдийг зарим холбооноос гаргах болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Утаанаас болж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа гэж ярих боллоо. Үнэхээр утаанаас болж ханиад хүрээд байна уу?

 

-Юуны түрүүнд утаа гэхгүй агаарын бохирдол гэж ярих нь зүйтэй.  Томуу, томуу төст өвчин бол улирлын чанартай, хүйтний улиралд тархалт нь ихэсдэг онцлогтой. Улаанбаатарын өнөөгийн нөхцөлд агаарын бохирдол үнэхээр тулгамдсан, хүний эрүүл мэндэд заналхийлсэн, яаралтай шийдэх асуудал мөн. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80-аад хувь нь  яндангаас гарч буй утаа, 10 хувь нь автомашины утаа гэдгийг хэдийнэ тогтоосон. Томуу, томуу төст өвчний хувьд утааны гаралтай бус вирусийн гаралтай. Шалтгаан нь вирус. Өөрөөр хэлбэл, агаарын  бохирдол ба томуу өвчин өвлийн улиралд нэгэн зэрэг гарч ирдэг боловч эх үүсвэрүүд нь өөр, өөр юм.

 

Гэхдээ ханиад томуу туссан үед агаарын бохирдлоос болоод илаарших үйл явц удаашрах, хүндрэх эрсдэл эрс нэмэгддэг. Тэгэхээр утаа бол нөхцөлдүүлэгч нэмэлт хүчин зүйл болохоос гол шалтгаан нь биш юм.

 

Мөн агаарын бохирдлоос болоод эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна гэдэг бол томууны хүндрэлээс үүдсэн асуудал. Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлт бага насны хүүхдүүдийн дунд их байгаатай холбоотой. Учир нь, бага насны хүүхдүүдийн амьсгалын замын эрхтнүүд бүрэн боловсроогүй байдаг. Тиймээс  агаарын бохирдлыг цэвэршүүлж, шүүж чадахгүй байгаа болохоор өвчлөмтгий байгаа юм.

 

-Эмнэлгүүд үнэхээр ачааллаа дийлэхгүй байна уу. Өнөөгийн нөхцөл байдлын талаар яриач?

 

-Яг одоо ачаалал байхгүй, томуугийн өвчлөл, тархалт буурчихсан байна. Бид долоо хоног бүр томуугийн талаарх мэдээллийг эмнэлгүүдээсээ хүлээн авдаг. Өнөөгийн байдлаар буюу нэгдүгээр сарын 24-ны авсан мэдээллээр томуугийн  тархалт 7.5 хувь болоод буурсан байгаа.

 

Сошиалаар яваад байгаа шиг “Ханиадтай хүүхдээ тэврээд гурав хоног эмнэлгийн үүдэнд хүлээсэн” зүйл огт байхгүй. Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сард ачаалал яахын аргагүй их болж, 12 хувьд хүрсэн. Орны ачаалал ч өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор бид нэлээд зохицуулалтыг хийж, 600 гаруй орыг нэмж гаргаж байсан ч зарим тохиолдолд ялангуяа шөнө орж ирсэн хүүхдүүдийг коридорт авахаас өөр аргагүй үетэй тулгарсан.

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд 1800 гаруй ортой. Эдгээрийн 800 орчим нь хүүхдийнх. Энэ эмнэлгүүд Улаанбаатарын хүн ам 500 мянга байхад баригдсан. Гэтэл өнөөдөр 1.5 сая орчим иргэнтэй болчихоод байхад хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн орны тоо шийдэгдээгүй байна. Тиймээс орны ачаалал зөвхөн өвчлөлтэй холбоотойгоор хүрэлцэхгүй байгаа юм биш.

 

Энэ асуудлыг төр засгаас анхаарч цогцоор нь шийдвэрлэх ёстой.  Ер нь аливаа асуудлыг ярихдаа ул суурьтай, судалгаа шинжилгээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, санал бодлоо хуваалцсаныхаа дараа ярих хэрэгтэй.

 

-Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотойгоор тав хүртэлх насны хүүхдүүдийн эмийн үнийг чөлөөлсөн. Энэ хэр зөв шийдвэр вэ?

 

-Монгол Улсын эмийн бодлого алдагдчихаад байна. Антибиотикийн зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрлээ. Эмийн санд орсон хүн бүр өөрөө өөртөө эмч болчихож. Эмийн санч нь ч эмч болоод жоргүйгээр эм олгодог болж. Гудамжинд найзтайгаа таарсан хүмүүс “Тэр эм сайн юм билээ. Би уугаад эдгэрчихсэн” гэх мэтээр бие биедээ зөвлөдөг болсон байна. Гэтэл томуугийн үүсгэгч вирус янз бүр байдаг. Илэрч буй шинж тэмдгүүд нь төстэй боловч надад илэрсэн вирусийн үйлчлэл чамд адилхан байх албагүй.

 

Сүүлийн үед эмч нар “Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн олонх нь олон төрлийн антибиотик хэрэглэчихсэн тул эмчилгээний үр дүн удаан байна” гэж ярих боллоо. Ингэхээр эмчилгээний үр дүн маш удаан гардаг. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент гэх удирдамжийн дагуу эмийн эмчилгээ хийх гэхээр үр дүн гарахгүй байна.  Учир нь, өмнө нь олон антибиотик уулгаад дасалтай болгочихсон байдаг болохоор илүү хүчтэй эм хэрэглэхээс өөр аргагүй болж байна. 

 

Саяхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхад парацетамолын хордлоготой гээд эмчлүүлж байгаа хүүхэдтэй таарлаа. Хүүхдээ халуураад л байна гээд эмнэлэгт хүргэлгүй, эмчээс асуулгүй парацетамол өгсөөр байгаад эмийн хордлогод давхар оруулаад, ханиадыг нь хатгалгаа болгосныхоо дараа л эмнэлэгт хандсан байгаа юм.

 

-Үүнийг мөн  иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байгаатай холбож болох байх?

 

-Нийт ард түмний дунд эрүүл мэндийн боловсрол маш сул байна. Мэдлэг султай хүн чинь өөрийн болоод хүүхдийнхээ эрүүл мэндэд ямар анхаарал тавихаа мэддэггүй. Тиймээс эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна. Хэдийгээр энэ чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Учир нь энэ асуудал нэг өдөр яриад шийдэгдчих зүйл биш. Хүний зан, зуршилыг өөрчлөнө гэдэг маш хэцүү. Гэхдээ бид эрүүл мэндийн боловсролыг сайжруулах олон төрлийн ажил хийж байгаа.

 

Томуу, томуу төст өвчнөөр өвдөөд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүд маш олон байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь гэр хороололд амьдардаг, нийгэм эдийн засгийн байдал нь сайнгүй айлын хүүхдүүд байна. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ дандаа хүндэрсэн, хатгаа туссан байдалтай ирдэг.

 

Үүнээс гадна олонх нь дагалдсан суурь өвчинтэй байдаг. Тухайлбал, цус багадалт, рахит, тураалтай хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна. Мөн сүүлийн жилүүдэд ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байгаатай холбоотойгоор хүүхдүүдийн дархлаа муудаж, өвчинд нэрвэгдэх нь их боллоо. Судалгаанаас харахад, нийслэлд хөхөөр холлолт дөнгөж 47 хувьтай байна. Гэтэл хөхөөр хооллох нь хүүхдэд маш их ач холбогдолтой. Хүүхэд хөхний сүүнээсээ дархлаа, хүч тэнхээгээ олж авч байдаг.  Эхийн сүүг ямар ч үнэтэй бүтээгдэхүүн, сүү орлохгүй шүү дээ.

 

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчнөөр өвдөөд байна вэ?

 

-Энэ жил томуугийн А хүрээний вирус эргэлдэж байна. Түүний зэрэгцээ яг томуу биш түүнтэй төстэй, адилхан шинж тэмдгээр илэрдэг вирус бий. Ялангуяа бага насны хүүхдүүдэд РС вирус зонхилон тохиолдоод байна. Энэ нь хүүхдүүдэд илүү хүндрэл өгч илэрдэг. Вирусийн онцлог нь хялгасан гуурсан хоолойнуудыг гэмтээдэг. Иймд дур мэдэн өвчнөө эмчлэхгүй байхыг зөвлөе. Ялангуяа бага насны хүүхдүүдийг яаралтай эмчид үзүүлэх ёстой шүү гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (124.158.110.101)
    zov helsen bn. Mergejliin hun gedeg ni tsaanaa nl ner oor yumaa. Good
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.166)
    medrel muutai huuhen
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • urgen (109.161.131.239)
    Amidral medehgui ih goe yum yarij bh shiw
    2017 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.43.237)
    утаагаар хордсон уушиг томуу тусхаар улам хүндрэнэ биз дээ малаа яадаг гичий вэ новш чинь
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.35.149)
    Юугаа ч мэдэхгүй хуцдаг гөлөг хаанаас гараад ирэв?Хуурамч дипломын гол болсон авгай зайл.Ийм юмаар нийгмийн эрүүл мэндийн ажлыг хийлгэж байгаа гэхээр гутамшиг
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.123.79)
    Ene hen be? Yvj ter anagaahad davtand suugaach. Yori n utaa yaahchgui geecheerei
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Солиотой юму (122.201.21.195)
    Хуцаач
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 0 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 34 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 39 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    15 цаг 59 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 25 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 42 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 10 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 14 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 43 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 53 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 5 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 1 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 8 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 23 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 0 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 57 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК