Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын төр шийдвэр гаргасан бол шинэ ордонтой болох байлаа

2017-2-03
0
ЖИРГЭХ

Сүүлийн хэдэн жилийн турш Төрийн ордныг барих тухай УИХ-ын төвшинд яригдсаар ирсэн ч шийдэж чадаагүйгээр барахгүй 54 тэрбум төгрөгөөр шинийг барина гэж байснаа больж хуучин барилгынхаа дээврийг хүчитгэж засвар хийхээр болжээ. 

 


Төрийн ордны барилгыг засварлах, зарим хэсгийг шинээр барих асуудал Байнгын хороогоор хэлэлцэгдсэнтэй холбогдуулан Кувейтын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларыг Төрийн ордны барилга барихад зориулж 2007 онд олгохоор шийдвэрлэсэн байсныг манай парламентын гишүүд газар олдохгүй байна гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл аваагүй байгааг бид хөндөж байна.  
УИХ-ын даргын захирамжаар 2007, 2013 онд ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд тухай бүртээ шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судлан Төрийн байгуулалтын байнгын хороонд хэлэлцүүлж байжээ. 

 

Ц.Шаравдорж: Манай түшээд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн


 

УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдоржоос зарим зүйлийг тодрууллаа. 

 

-Төрийн ордныг Кувейтын тусламжаар шинээр барих асуудлыг хариуцаж явсны хувиар энэ талаар ярьж өгнө үү?


-Монгол Улсын Төрийн ордон бол хамгийн найдвартай, бат бөх объект байх ёстой. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар бүгдээрээ энэ байшинд байна. Манайх шиг бүх төрийн удирдлагууд нь нэг дор байдаг улс байхгүй юм билээ. Бололцоо нөхцөлөө бодохоор аргагүй л дээ. Харин энэ барилгын аюулгүй байдлыг хангах ёстой. Төрийн ордон 1947 оноос баригдаж эхэлсэн, тэр үеийн технологи, барилгын хийцээр хийгдсэн барилга. 


УИХ-ын Тамгын газрын даргаар тодорхой хугацаанд ажиллаж байсны хувьд барилгын чанарыг  сайн мэднэ. УИХ-ын гишүүдийн өрөө тасалгаа Төрийн ордны аюулгүй байдалд Тамгын газраас санаа тавьж ирсэн. Биднийг ажиллаж байх хугацаанд хоёр ч газарт нуралт үүсч байсан. Төрийн ордны их танхимын хажуугийн гэрлийн бүрхүүл бүхий хэсэг нурж байсан. Азаар шөнө нурсан л даа. 


Энэ бүхнээс үүдээд Төрийн ордны хийц барилгын чанар ямар байх талаар онцгойлон анхаарч судалгаа хийсэн. Тухайн үеийн УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон ЗГХЭГ-ын даргатай уулзаж байсан. 


Мэргэжлийн байгууллагын хоёр удаагийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр бол ашиглалтад тэнцэхгүй гэсэн байсан. Хэдийгээр энэ байранд бид байх ёстой ч,  шинэ байр зайлшгүй барих ёстой гэдгийг хэлж байсан. Энэ үед Кувэйтийн сан барилгын зургаа та нар гарга. Барилгынхаа нэг хананд л Кувейтийн сангийн тусламжаар барив гэсэн самбар тавьчих гэсэн. Энд Кувейтийн сантай анхнаасаа холбоо тогтоосон К.Сайрааны зүтгэлийг тэмдэглэж хэлмээр байдаг. 


Шинэ ордон барихад нэг юм саад болдог юм. Юу гэхээр манайхны улстөржилт саад болсон. Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг оролцуулаад өргөтгөн барих зураг төслийг тухайн үед гаргасан. Гэтэл зарим гишүүн үүгээр далимдуулж дараагийн сонгуулийнхаа улс төрийг хийсэн. “Төрийн ордны хойд талын түүхэн ногоон байгууламжийг үгүй хийх нь” гэсэн яриа гаргаж байлаа. Энэ асуудлыг хэн дэвэргэж байсан бэ гэвэл, одоогийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын улстөрчид дэвэргэж байсан. Хэвлэлийн бага хурал хийгээд тэнд мод хүртэл тариад л. Нэг их ногоон байгууламж хамгаалдаг хүмүүс гарч ирж байлаа. Гэтэл бидний тооцоогоор ногоон байгууламжийн 80 хувь нь хадгалагдаж үлдэхээр байсан юм. Тухайн үед Монголын төр шийдвэр гаргасан бол манай парламент шинэ Төрийн ордонтой болох байлаа. 


-Төрийн ордны зарим хэсгийг буулгаж шинээр барих, засвар хийхэд 42.4 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ лээ?


-ЗГХЭГ-ын дарга Төрийн ордныг 42.4 тэрбумаар засварлана гэж ярьсан байна. Тийм боломж байгаа бол сайн байна. Гэхдээ Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Төрийн ордныг барихад зориулж 12 сая ам.доллар өгөхөөр шийдсэн байсныг ажил болгоогүй, харин одоо 42 тэрбум төгрөгөөр ямар засвар хийх нь сонин байна.  Буулгаад дундах хэсэгт засвар хийнэ гэхээр санаанд багтахгүй л байна. Урд, хойд хэсгийг нь үлдээгээд голыг нь буулгахад Төрийн ордон тэсэх үү. Тийм дүгнэлт гарсан нь гайхалтай.


АСЕМ-ын хуралдааны үеэр томоохон хуралдаанууд Төрийн ордны Их танхимд болсон. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагад байсных ордны барилгад санаа зовж л явсан. 


Одоо харахад, 42.4 тэрбум төгрөг төрд байгаа юм байна л даа. Нэгэнт ЗГХЭГ-ын дарга ийм танилцуулга хийсэн бол мэдэж байгаа биз. Зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлага бол бий. Гэхдээ амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн нь манай түшээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг хэлчихье. “Төрийн ордноо барьчих. Эхний туслалцааг аваад хэрэгжүүлж эхлэхэд дараагийн хэсгийг өгье” гэж тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг айлчлал хийх үеэр хэлж байсан.  Манай улстөрчид үүнээс харахад, зөвхөн улс төрөө бодохоос биш, бүтээн байгуулалтын ажлуудаа, амин чухал асуудлуудаа орхигдуулж байжээ.


 
Б.Болдбаатар: Ордон барих хөрөнгийг нэмэхээр Кувейтын талтай харилцаж байна 


 

Төрийн ордныг шинээр барих талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын 2014 оны 4 дүгээр сард хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна. 

 

-Төрийн ордны шинэ барилга барих газар олдохгүй байна  гэж байсан ч ажлын хэсэг хаана барихаа шийдвэрлэсэн гэж байна. Шинэ ордонтой болох ажил ямар шатандаа явна вэ?


-Парламентын шинэ ордон бариулах талаар УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд парламентын ордныг одоогийн ордны ард талын цэцэрлэгт барих санал гарсан байдаг. Гэвч зарим нэг гишүүдийн зүгээс Төрийн ордны ард талын цэцэрлэгийг байхгүй болгож, шинэ ордон барих нь буруу гэдэг санал гарснаас барилгын ажил түр хугацаагаар зогсоод байсан. Харин энэ асуудалд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, энэ ажлын хэсгээс шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судлан, Төрийн байгуулалтын байнгын  хороонд оруулаад байна. 


-Кувейтын талаас 12 сая ам.долларын тусламж үзүүлэхээ хэлсэн. Тэгэхээр үүнээс илүү гарч байгаа мөнгийг  яах вэ. Манай улс өөрсдөө гаргана гэсэн үг үү?


-Энэ 12 сая дээр багагүй мөнгө нэмэгдэх тооцоотой байгаа.  54 сая орчим ам.доллар болох байх. Тиймээс бид ордон барихад  нэмэгдэх хөрөнгийн хэмжээг нэмэх талаар Кувейтийн талтай ажлын шугамаар харьцаж байна.

 

Кувейтийн сангийн захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер: Парламентын ордны барилгыг санхүүжүүлэхээр олгосон ч шийдэхгүй удааширсан 

 

“Манай улс Монгол Улстай 20 орчим жилийн харилцааны түүхтэй. Сүүлийн жилүүдэд харилцаа удааширч, зарим энгийн асуудал ч шийдэл байхгүйд хүрч, Монголын парламентын ордны барилгын санхүүжилтэд зориулан бид 12 сая ам доллар олгосон боловч газрын асуудал шийдэгдэхгүй удааширсаар дараа нь хүүхдийн эмнэлэг барихад зориулахаар боллоо гэсэн. Хамгийн сүүлд уг хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгад шилжүүлэх санал хүлээж аваад байна” хэмээн УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр хэлсэн билээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (122.201.31.132)
    sharavdorjid ashigtai l baina l daa bidnii mungu ursaad bidend yu naaldaj bna zaluu ehnertei hun zaluu setgej bnoooo kkk
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • хэхэ (59.153.114.105)
    энэ ацнууд юун ордонсог хулгайч нар вэ цаана чинь хүмүүс хоолныхоо мөнгийг хандивлаж байхад
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.109.207)
    yun toriin ordon emneleg tsetserleg barihaa bodooch malnuudaa
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.112.32)
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Zochin (27.123.214.84)
    Ordon barij ogson nertei hamag an amitniig ni shonhortoi ni hydaad duusgah bhoo ordon gej bhaar ger horoolliin jorlongiin sistemee saijruulah heregtei udahgui ub hot mohii shuu undnii usand naidah argui bolj bna end tend gunii hudag gargasanch zarimaas ni uher tooj uuhgui bna geh yum daa ene tor zasag Tom Tom yum. Yrij bhaar jorlongoosoo ehlevel zugeerdee ovol gej uliral bdag tuldaal bid haldvart ovchineer suirchihgui bndaa
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • irgen (103.229.120.163)
    Ediin zasag hund bna hund bna gechiheed ordonoo shinechilj suuhuu.Tm bol zasag mongogui gj hudlaa l yarisan bna shde
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • baatar (202.179.23.209)
    har horindoo baishingaa bariulaad ene 76 ydaj utaanaasaa hol hereld ee
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (101.250.249.17)
    Өөрсдийн хөрөнгөөр барь. Кувайтын сангийн мөнхийн реклам хийдэг төрийн ордон байж болохгүй
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    52 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    1 цаг 32 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2 цаг 9 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 13 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    17 цаг 42 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    21 цаг 37 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    21 цаг 42 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    21 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 48 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    21 цаг 57 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК