“Дүнжингарав-2017” хаврын морин уралдаан Хүй 7 худагт үргэлжилж байна. Их насанд нийт 100 гаруй шандаст хүлэг уралдсанаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс”-ын Д.Ганбаатарын зээрд морь түрүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн хүрэн давхив.
Айргийн гуравт Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайханы хүрэн халзан, дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн морь, тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач З.Батбаярын хээр морь, тус, тус хурдалжээ.