Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хариуцлага нэхье: Нийслэлд гарсан шүлхий өвчнийг нуух сонирхол хэнд байв!?

2017-7-20
0
ЖИРГЭХ

 

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо буюу Тахилтад өнгөрсөн зургадугаар сард малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Гэвч холбогдох албаныхан энэ талаарх мэдээллийг олон нийтээс ор тас нуусан нь ил боллоо.

 

Уг нь бол олон нийтэд мэдээлэл хүргэж сэрэмжлүүлэх учиртай. Гэтэл тэгсэнгүй. Тахилтын зам дагуух цөөн хэдэн дэлгүүрт малын гаралтай бүтээгдэхүүн /сүү, тараг, ааруул гэх мэт цагаан идээ, мах/ худалдахыг л хориглож. Мөн үхрээс нь шүлхий өвчин илэрсэн айлын хашааг тойруулан хөл хорио тогтоож, өвчтэй үхрийг устгасан цэгийг тойрон харуул манаа гаргаснаас хэтэрсэнгүй. Энэ арга хэмжээ нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай яг ижил зүйл болов. Яагаад гээч.

 

Яагаад гэвэл шүлхий өвчин нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

 

Шүлхийн вирус маш хувьсамтгай. Хүрээлэн буй орчинд: Тухайлбал, хуурай материалын гадаргад 14 хоног, хүйтэн нөхцөлд 6 сар, шээсэнд 39 хоног, хавар, намар хөрсний гадаргууд 28 хоног, зун хөрсний гадаргууд 3 хоног тус тус амьдрах чадвартай.

 

Халдварын голомт буюу өвчний халдварыг тараах үндсэн эх үүсвэр нь халдварласан, өвчтэй, өвчилсөн мал, амьтан, тэдгээрээс ялгаран гарсан шүлхийн вирустэй шүлс, сүү, баас, шээс мэтийн зүйлсээр бохирлогдсон гадаад орчин юм. Вирусээр бохирлогдсон малын хашаа, саравч, бууц, ус, бэлчээр, малын тоног хэрэгсэл, сав суулга, хөдөлмөрийн багаж, тээврийн хэрэгсэл, хувцас гэх мэт юм.

 

Дамжуулагч хүчин зүйлс нь мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, гэрийн малд,  харин өвчилсөн  зэрлэг туруутан бусаддаа  дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт \экспорт, импорт\, Өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэх үед өвчний халдвар дамжих эрсдэлтэй байдаг аж. Мөн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутгаас хүн, тээврийн хэрэгсэл гарах,  дамжин өнгөрөх үед халдвар тараах магадлалтай.

 

 

Ийм эрсдэл өндөртэй халдварт өвчнийг нийслэлийн иргэд бүү хэл Тахилтын үндсэн оршин суугчдаас нууж, зөвхөн өвчин гарсан малын хашааг тойруулан хөл хорио тогтоочихоод шүлхийтэй тэмцэнэ, устгана гэвэл ёстой үлгэр. Шүлхий өвчинтэй тэмцэх гол арга нь тухайн бүсэд тэр чигээр нь хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүх малаа устгаж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд 3 сарын дараа “эрүүл” гэсэн статусаа сэргээдэг гэдэг.

 

Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна гэдэг ч өдгөө хамгаалалтын бүс нь айлуудтай хаяа дэрлэн зэрэгцэн оршиж байгаа нь онц аюултай.

 

Хамгийн аюултай нь хорио цээр тогтоож хамгаалалт аваад байгаа хэсэг газар нь хаа сайгүй үхэр бэлчдэг. Мөн халдвар тараагч гол эх үүсвэр болох үхрийн баас шээс хаа сайгүй. Тэр ч бүү хэл айлын ундны усаа авдаг гүний худгуудын ойр орчимд ус уух гэсэн үхэр сүргэээрээ сахиж зогсоно. Гэтэл эгэл жирийн иргэд халдвартай үгүйг нь ялгахгүй. Хэрэв хаа сайгүй бэлчиж яваа үхэр сүргийг эрүүл гэж үзэж байгаа тохиолдолд хотоос гаргах, бүр ядахад айлуудын дундуур явуулахгүй захад байлгах ёстой биш бил үү. Өөрөөр хэлбэл халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлох ёстой.

 

Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна гэдэг боловч энэ журмаа ч мөрдсөнгүй.

 

 

Монголоо алдсан Монгол  


 

Сэтгэл хирдхийм мэдээллийг ойр орчмын эх сурвалжууд хэлж байна. Юу гэвэл шүлхий өвчин туссан 40 орчим тооны үхрийг тусгай ухсан нүх рүү амьдаар нь хийж булжээ. Амьдаараа булшлуулсан сүрэгт нас насны үхэр, бүр тугалнууд хүртэл байсан аж. Ийм үйлдлийг ёстой л Монголоо алдсан Монгол гэж нэрлэхээс өөр юу гэхэв.

 

Шүлхий өвчин туссан 40 орчим тооны үхрийг тусгай ухсан нүх рүү амьдаар нь хийж булжээ

 

Бас нэг асуудал нь тухайн өвчтэй үхрийг устгалд оруулж булшилсан цэг нь айлуудын дээд талд байрлах аж. Ойр орчмын оршин суугчдын хэлж байгаагаар зун бороо орвол устгалд оруулсан үхрийн сэг зэм ил гарч ирэх аюултай гэнэ. Яагаад гэвэл шүлхийгээр халдварласан үхэрнүүдийг жалганы эхэнд булсан бөгөөд хур бороо ихтэй үед уг жалгаар их хэмжээний ус үерлэдэг аж. 2 жилийн өмнө уг жалганы ус эргээ халин үерлэж, үерийн усанд туугдаж ирсэн хог новш айлуудын хашаанд шүүгдэн үлдэж хогон овоо босох шахсаныг хэлж байна.

 

Мөн өнгөрсөн хавар л гэхэд Тахилтын саальчдын хэн нэгэн нь үхсэн бяруугаа үерийн ус урсдаг жалганд ил задгай хаясан байжээ. Энэ мэтчилэнгээр Тахилт хорооны оршин суугчдын эррүл, аюулгүй оршин суух эрх дээр дооргүй зөрчигдөж байгаа нуух юун.  

 

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд эрх мэдэлтэн, холбогдох албан тушаалтануудаас хариуцлага нэхэх л ёстой. Нийслэлд гарсан шүлхий өвчнийг нуух сонирхол, эрх ашиг хэн нэгэнд байсан учраас л нууж.

 

Энэ талаарх мэдээлийг бид сурвалжилж дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэнэ.

 

 

Эх сурвалж: www.24tsag.mn Я.Асралт

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.186.52)
    Amiig n tasalj bulsan Asralt gej nobsh uzej harj baisan uym shig bichij olniig toorogduulhee boli Hezeech mongol hun amidaar n amitan bulah hunee aldsan zuil hiihgui za nobsh bodit zuil bichij bai
    2017 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.140.195)
    Холбогдох арга хэмжээнүүдийг авч уг өвчинг газар авахуулах дарсан нь сайн болохоос хэрүүлийн хэлхээс чамд мэдэгдээгүй нь асуудал биш амтай хэлтэй нь ганц чи юм уу хоолны мөнгөө олох арга чинь буруу байна хов л байвал болоо юу
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (88.242.32.93)
    Hotiin darga uyach Batboldod hariutslaga tootsooj dood shatnii nohodoo ajluulj chadaaguin uchir
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.113.171)
    олон хүнд өр зээлээ өгөхгүй олон жил зугатаасан хүн хотын даргаас гавьяат барилгачин цол авч байх юм үхчихсэн гээд ах дүү нар нь моргийн гадаа зургий нь барьж зогсоод өрнөөс сална гэж зүүдлээ юү баярс констракшин компаны хятад захирал авгай?
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.182)
    НИЙСЛЭЛИЙН БҮСЭД МАЛ БАЙЛГАХЫГ БҮРМӨСӨН ХОРИГЛОСОН ТОХИОЛДОЛД,НИЙСЛЭЛ ОРЧМЫН ЗҮЛЭГ ЦЭЦЭГ УРГАЖ,УРГАМЛЫН НӨМРӨГ СЭРГЭЖ,ХӨРСНИЙ БОХИРДОЛД ХҮРТЭЛ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ,ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГОЛОМТГҮЙ БОЛНО.Малтай байх сонирхолтой иргэд хөдөө гарвал,малдаа ч хүндээ ч амар зохистой байх болно.
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
    • хорлоо
      Яг үнэн. Ер нь нийслэлийн орчим мал байлгах ямар хэрэгээтэй юм бэ? Саалийн ферм, сүү өгдөг газр нь хотоос тодорхой зайтай байх ёстой бйхаа.
      2017 оны 07 сарын 20
  • zochin (43.228.131.101)
    Niisleliin mal emneleg gej gazar l nuuj baigaa.
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.182)
    Нийслэлд,зуслангийн ногоон бүсд мал байлгахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй...
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
    • Малд малын хэлээр
      Малын бэлчээр газар зуслан барихыг хориглох. Ер нь хотынхныг хөдөө явхыг хориглох.
      2017 оны 07 сарын 20
  • Галт (202.9.41.207)
    Сайхан худлаа шаажээ
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (66.181.191.148)
    битгий худлаа бичээч амийг нь таслаж булсан
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Ган (202.131.246.114)
    Нийслэлд малтай айл байж болох уу. Гэр хорооллын хашаандаа байлгах уу. Тэгээд хаана бэлчээх вэ. хашаандаа бордох уу.
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.10.22.55)
    ийм харгис шийдвэрийг хэн гаргаваа. ядаж амийг нь таслачихаад булсан бол хөөрхий амьтад арай л амар байхгүй юу, ямар их тэмцэж тарчлаа болоо, монголд бас хужаа нар шиг харгис хүмүүс байдаг л юм байх даа
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    1 цаг 28 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    1 цаг 43 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    4 цаг 45 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 7 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    5 цаг 24 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    5 цаг 27 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    5 цаг 42 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 51 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 2 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    6 цаг 31 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    6 цаг 43 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 51 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 2 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    22 цаг 35 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    22 цаг 43 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 48 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    23 цаг 26 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК