Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголынхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ашиглаж болох төсөр арга

2017-8-17
0
ЖИРГЭХ

Би монгол орныхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ууршуулж, шингээж, нэг хэсгийг нь ашиглаж болох төсөр аргыг сонсгоё. Агуулга нь УИХ-аас баталсан “УС ХӨТӨЛБӨРТ”-тэй цав хийтэл нийцнэ.


Судлаачид монгол орны усны бүртгэгдсэн нөөцийн 90% орчим нь гадаргын, үлдсэн нь гүний болон мөнх цэвдэгийн ус гэж үздэг. Гэтэл ус хэрэглээ яг энэ тооны эсрэг. Нөхөн сэргээгддэг гадаргын уснаас маш бага бараг хэрэглэдэггүй, атлаа сэргэлт маш бага газар доорх усаар хэрэглээнийхээ 90 орчим хувийг хангаж байна.

Ус ашигласны болон хэрэглэсний статистикээс харахад яг ийм байдаг. Энэ бол их гүрний бодлогоос үүдсэн ПАРАДОКС. Би хамгийн хямд,хялбар аргаар, харь гүрэн,хэт эх орончдын эсэргүүцэлтэй тулгарахгүй арга боломжоос ярина.


Монгол оронд 2014 онд нийлбэр дундажаар 190 мм хур, тундас оржээ.


Монголын газар нутгийн хэмжээ 1 5ОО 000 кв.км = 1 500 000 0000 кв.м Х 190 мм =0.19 м =2 850 000 000 тн
2 дүнчүүр 850 сая тн ус хурмастаас бидэндээ хайрлажээ.

 

Монгол Улсыг мөнгөний сонгууль, ид ажил бүтээх зуны улирлын найр наадам хоёр бүрэн мөхсдүүлж дуусах нь.

Монголын хотын нэг тансаг нөхөр өдөрт 100 л ус хэрэглэдэг гэвэл 285 сая хүний хэрэглээний ус хур бороо, цас хэлбэрээр хурмаст тэнгэр зөвхөн монголд илгээсэн.


Энэ их усны 80% Орхон-Сэлэнгэ, Онон,Хэрлэнгийн ай саваар гадаад тэнгис руу урсан одож байна.

 

Энэ хайран бус уу. Хайран. Энэ усыг хэн ч булаацалдах эрхгүй. Аль ч оронд урсан гарч байгаа усны 30%-ийг хэрэглэх эрхтэй.
Үүнийг нь эсэргүүцэж байгаа бол бид хаврын шар усны болон 7,8 сарын үерийн усаа тогтоон барьж ашиглах арга үлдэнэ.


Үүний тул:


1. Уулын арын гуу жалга, сайр, хайлсан усны гүйдлийг тосгуулан боомт, хашиц хийж жижиг хөв цөөрмүүд үүсгэх


2. Соц нийгмийн үед ЗХУ-ын тусламжаар өндөр үнээр баригдсан инженерийн хийцтэй усан сангуудыг сэргээн босгож усны нөөц үүсгэх. Жаргалант, Борнуур, Цагаантолгой, Хархираа,Гуулин гэхчлэн маш олон усан сан,толгойн барилгууд Усны тухай хуулийн 32.7 заалтаар төрийн өмчинд шилжүүлэх ажлаа эрчимжүүлэх ёстой.


3. Ухаандаа Улаанбаатар хотоор жишвэл тойрсон жижиг гол цутгалууд тээр усан сангууд үүсгэх.

 

Энэ ажилд гадаадын төслүүд, буцалтгүй тусламж, улсын төсөв, хувийн хөрөнгө оруулалт ашиглах. 


Эдгээр төслүүдийг эх орон ч хөдөлгөөн болтол дэмжин дэврүүлмээр байдаг. 


Гандуу монголд ус илүүдэх үү. Өндрөөс ус хулжин урсдаг хууль мөнх тул, төв азийн өндөрлөгөөс ус урсан одхоо хэзээ ч болихгүй.


Усны нөөц алсуур хөгжил дэвшилд хүргэдэг тул зээлээр хийвэл өртгөө нөхөх хугацаа уртасна.

 

Саяхны ерөнхийлөгчийн сонгуулиар албан бус тооцоогоор 500 тэрбум төгрөг дор хаяж зарлагадсан гэж интернетээс уншлаа. 
Энэ үнэн бол Өвөрхангай Төгрөг сумд барьсан инженерийн хийцтэй хөв цөөрөмийг 30 сая төгрөгөөр барьсан дундажаар тооцвол /энэ бол мэдээж 5-6 жилийн өмнөх тоо/ 500 000 000 000 : 30 000 000 = 150 ш иймэрхүү хөв цөөрөм монголдоо барьж үлдээх байжээ. За яахав 100 цөөрөм барих мөнгө ганц сарын дотор цацжээ.

 

Монгол Улсыг мөнгөний сонгууль, ид ажил бүтээх зуны улирлын найр наадам хоёр бүрэн мөхсдүүлж дуусах нь.

 

Яг энэ ид бүтээн байгуулалтын үед усны дэд бүтцээ байгуулбал усны шувуу салж чадахгүй, зэгс,ногоо халиурсан 100 баян бүрд байгуулсан бол ганц ерөнхийлөгчөөс дутахгүй хэрэгтэй байсан гэж гидроинженерүүд бид гүнээ харамлан харуусч сууна.

 

Монголын ажилч хичээнгүй хүмүүс, айл бүр хавартаа ойролцоох гуу жалганы цасаа дагтаршуулан нягтруулаад дээр нь банз, бүтээлэг тавиад ууршилтаас хамгаалж, доогуур нь цорго хийвэл 1т цаснаас дээд зэргийн тунгалаг 200 л амны ус авч болдог. 
Адагт нь бул чулуу,шороогоор боогоод л цөөрөм үүснэ. Шүүрэлт, ууршилт газарзүйн муж бүрт өөр ч, хоног, сарын, жилийн,олон жилийн тохируулгатай усан сан үүснэ.

 

Ёроолыг нь шавраар хулдах юм уу орчин үеийн хямд төсөр плёнк дэвсэж шүүрэлтээс, дээр нь банз, хөөсөнцөр хөвүүлж ууршилтаас хамгаалбал газар тариалан, малын усны хэрэгцээ хангаад амралт,зугаалгын рекрацийн орчин, ууландаа бол байгаль орчны,ан амьтаны усны хэрэгцээ хангана.

 

Эдгээр туршлагыг олон оронд явж судлаж, харсаан. 


АНУ-ын хойд мужуудад уулын арын сүүдэртэй, цас мөсний ус тоссон гууг ганц ковшдоод л шороог нь нам талд нь асгаад,асгаад хаячихдаг. Ингээд жалгаар гүйсэн уснууд цугларч, лаг лайгаараа хөрснийхөө нүх сүвийг аяндаа бөглөж, кольмитаци болсноор жижиг цөөрөм үүсч, мал аж ахуйн усны хэрэгцээ хангана. Мөнгөтэй бол инженерийн сүлжээ үүсгэнэ.

 

Энэ талаар хамгийн их туршлагатай орон дэлхийд Болгар улс, монголд БӨ-ийн ажилсаг хөдөөний малчид. Хамгийн арчаагүй тансаглагчид улс төрч ба залхуу төв галхууд л харагдаад байна гэвэл бүү гомдоорой. Маш их боломж байна л гэх гэсэн хэрэг.

 

Хэрвээ Ерөнхийлөгч үйлдвэр, ХАА-н жижиг ус хангамж, хотын жижиг цутгал гол дээр үзэгдэх орчин, аялал зугаалгын бүс, байгаль орчныг дэмжих ийм мини төслүүдийг моодонд оруулж, гадаад дотоодын элдэв төслүүд рүү хандуулахад тусалбал маш бага зардлаар, богино хугацаанд олон тооны цөөрөм,усан сан үүсгэснээр монгол орны нутагт дроноор зураг авахад толь хаглаад бутарсан шиг олон цөөрөм гялтгана харагдах болно.

 

Үүнийг хийх үндэсний мэргэжилтэн одоогоор хангалттай бий ч аажим аажмаар алсран цөөрч байна.

 

Сургууль нь өөр сургуульд хавсгарагдан алга болж, усны байгууламжийн инженер биш нөөцийн менежмент ,усны экологич энэ тэр ч гэх шиг бүтээлч биш сургууль,оюутан төгсгөж, сургуулиа мөнгө цуглуулдаг газар болгосоор байна.

 

Гүний усны шавхддаг нөөцийг эрж хайх ашиглах өндөр өртөгтэй төслийг царцааж, урсан, ууршиж, хулжиж байгаа гадаргын усандаа анхаарал тавьж, газрын доорх усаар хот сууринг хангах төслөөс аль болох зайлсхийх гэсэн хамгийн сайн “Ус хөтөлбөр”-өө засгийн газрууд хаяж байгаа нь маш харамсалтай байна. 


Туул болон бусад гол дээрх усан сан, усан цогцолбороо зүтгүүлэхгүй байгаа нь маш том алдаа.

 

Дунд,жижиг усан сан боомтуудын зураг төсөл хийж,барьж байгуулсан үндэсний олон,инженер амьд сэрүүн байна.

 

Гагцхүү инженерингийн энэ төслүүд БХБ, БОАЖ, ЭХ, ХХАА, хотуудад нэг нэг жижиг мэргэжилтэн юм уу, хэлтэс болон цацарч тармагдан, анхаарлын гадна үлдэж, хөрөнгө мөнгө төвлөрүүлэх, тусгуулахад сэтгэл гаргахгүй тавиул хүмүүс өө тийм салбар байдаг билүү гэтэл мартагнууллаа.

 

Одоо олон монголчууд шиг итгэж найдан харах, анхаарах хүн маань шинэ ерөнхийлөгч байж юун магад гэж хандацгаая даа. 

 

Инженер Ц.Сосорбарам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Дэлгэрц (182.171.233.151)
    Зөв зөв. Хийх хэрэгтэй. Ийм аргаар бид алгуулхан явахгүй шууд том том яриад мөргөж унаад, зориуд унагаагаад байна. Үүл бол үндэсний баялаг шүү дээ. Гадаргын ус маш чухал улс орон уёныхаа нөөцөөр л хөгжинө шүү.
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    Zuv sanal sanaa bna. Baga hurungu mungu shaardah hurdan heregjiheer ajil gej bodoj bna. Demjeerei mongolchuudaa. Ajil hereg bolgooroi. Amjilt husie. Us bol hamgiin chuhal amin erdene. GadArgiin usiig nuutsulj gunii usaa hadgalj nuutsluh ni tumen zuv
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.206.195.163)
    Чиний Сэлбийн голын саваараа дүүрэн устай болгох худгууд юу болсон вэ.Сэлбийн гол чамайг хараад л байх шиг. Ойрын өдрүүдийн борооноор сэлбийн гол гол шиг байна даа.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.184.168)
    Нөгөө Германаас авчирсан Минжнүүд яачихсан бэ тэд яагаад ажлаа хийхгүй байгаа юм арай алаад арьсыг нь ашиглачихсан юм биш биз
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.184.168)
    Соц нийгмийн үед Усны аж ахуйн яам гэж байсан санагдана
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • Баагий (43.228.130.158)
    тийм шүү энэ Батэрдэнэ гэдэг маанаг бөх урт нэртэй хууль гэж энг юм санаачлаад тэр монголын уул уурхайг самарч улс орны эдийн засаг хөгжилд маш их гай болсондоо үнэхээр байгаль орчин хамгаалсан бол яая гэхэв гэтэл нинжаануудыг дэмжиж байгал орчныг айтаар болгосондоо
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • до (43.228.130.158)
    энэ санааг Батэрдэнэ гэдэг бөх сайд байнга эсэргүүцэж ирсэндээ хятадын, далай нуурт цутгадаг усыг монглчуудаас харамлаж эх оронч хүн болж жүжиглэх юмдаа
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • монгу (188.244.248.88)
    мал хэт осчээ гэнээ.тэгвэл нядлаад бай малаар яахав партай байр байхад
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.50)
    Удирдагчид улс орны ирээдүйн төлөө дуу гарсан улсыг үздэггүй гацаадаг.Өөрсдийн эрх ашгийн төлөөх хэрэгцээ муутай тэнэг төслөө л зүтгүүлнэ.Энэ санаа бол Монгол улс оршин тогтноход онц ач холбогдолтой.Удахгүй 25 оноос усны хомсдолд УБ ход орж Сайн худагтай айлууд баяжна.Ган цөлжилт эрчимтэй явагдаад байгааг жирийн иргэн ч ойлгож байгаа.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.42.153)
    Жалгын адагт жаахан шороон далан а барьж бай л даа.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Ачу (31.10.159.32)
    Энэ бол эх орончдын зорилго мөн.Ерөнхийлөгч дэмжнээ итгэж байна.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Чиний Еронхийлогч сайд байхдаа УИХ гишуун байхдаа юу хийж байсан юм дандаа ажил гацааж нурааж ирсэндэг. 2012-2016 Монгол улс туухэндээ байгаагуй их монго хоронготэй байхдаа хийхгуй яасан юм бэ
      2017 оны 08 сарын 17
  • Иргэн (103.229.121.163)
    Маш зөв манай орон гадаргын ус хуримтлуулах бүрэн боломжтой сэтгэхгүй дэмжихгүй ирээдүйгээ бодохгүйд л байгаа юм.Дээрхийг бичигч хүмүүнтэй санаа нэг байдаг танатай уулзах хүсэлтэй байна
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • банхар (150.129.143.162)
    Монголын мал сүрэг хэтэрхий олон тухайлбал 60 саяд хүрчээ.Тэгвэл бог малыг өдөр өнжөөд нэг уухдаа дундчаар 2л, бод малыг түүнээс 4дахин илүү ус уудаг гэвэл дундчаар нэг мал өдөрт 6-10л ус ууна гэвэл 60000000 х 10л=400000-600 000 тонн ус хэрэглэж байна.Энэ бол агуу их хэрэглээ шүү.
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.46.209)
    Ёстой даруйхан хийх ажил байна
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • lkdwlndlnqw (202.9.42.53)
    mash zov sanal daa daanch xiix setgel alga
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
    9 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
    9 цаг 41 мин
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
    10 цаг 1 мин
  • Монгол залуусыг олон улсын түвшинд гаргах "Grow with google" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
    10 цаг 46 мин
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    10 цаг 50 мин
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
    11 цаг 39 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    12 цаг 18 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
    13 цаг 12 мин
  • О.Номинчимэг: Дандаа хууль батлаад байх биш, хуулийн хэрэгжилтэд анхаарах цаг болсон
    13 цаг 26 мин
  • World Hearing Day 2026: Дэлхийн сонсголоо хамгаалах өдөр
    13 цаг 46 мин
  • ҮРЭХ ТУСАМ ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ
    14 цаг 7 мин
  • Умайн хүзүүний хавдар огцом нэмэгдсэнд  улстөржилт буруутай
    14 цаг 13 мин
  • Франц улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж, Европын холбоотнуудаа хамгаалах арга хэмжээ авна
    14 цаг 17 мин
  • Мөсөн дээгүүр явах болон автомашинаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
    14 цаг 28 мин
  • АН-ын Аймаг, дүүрэгт ажиллах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан зөвлөгөөн болж байна
    14 цаг 32 мин
  • Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
    14 цаг 48 мин
  • Франц дарсны “үнэн төрх”
    14 цаг 59 мин
  • Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ
    15 цаг 12 мин
  • ФОТО: "Хөх сувд 2026" мөсний баяраас ОНЦЛОХ гэрэл зургууд...
    15 цаг 14 мин
  • Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
    15 цаг 15 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны ШИЙДВЭРҮҮД
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэг Монгол” хөдөлгөөний гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Оросууд дайны талбарт "өөрийн цэргүүдээ цаазалдаг" тухай ноцтой баримтууд
  • BTS хамтлаг гурван жилийн дараа шинэ бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоо танилцууллаа
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Гуравдугаар сард бөхийн өргөөнд болох ЕСӨН барилдаан
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
  • ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зарлагдлаа
  • Баянхонгор аймгийн золголтод зориулсан барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • А.Бямбажаргал: Ёс зүйн хувьсгал хийе гэж энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан
24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК