Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Ээлжит бус чуулганыг хуралдуулж, ЗГ-ыг яаралтай байгуулахыг шаардав

2017-9-14
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн Засгийн газрыг огцруулаад долоо хоногийн нүүр үзэх гэж байна. Гэсэн ч дараагийн Засгийн газрын чимээ гарсангүй. Улс орны эдийн засаг хүндхэн, шийдвэрлэх олон асуудал байгаа энэ үед дараагийн ЗГ-ын яаралтай байгуулах ёстой гэдгийг улс төрд суудалтай намууд болоод бие даагч гишүүн, МҮЭ холбооноос хэлж, шаардаж байна.

ЗГ-ыг 10 хоногийн дотор байгуулахыг "үүрэгдсэн" С.Жавхлангийн хугацаа энэ долоо хоногт дуусна

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан дараагийн Засгийн газрыг 10 хоногийн дотор байгуулахгүй бол чуулганы танхимаас гарахгүй, хоолойныхоо чавхдасыг тасартал хашгирна гэдгээ ээлжит бус чуулганы үеэр мэдэгдээд амжсан. Харин түүний хэлсэн хугацаа энэ долоо хоногт дуусна.

 

Гэтэл эрх баригч намынхан дараагийн Засгийн газрыг байгуулахад төдийлөн яаравчлахгүй байна уу эсвэл асуудлыг хэлэлцэж дөнгөхгүй хөнжил дотроо хөлөө жийлцэж байна уу гэдэг нь асуулт хэвээр өрнөж байна. Ямартай ч өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах байх гэх таамаг хөвөрч байсан ч хуралдаанаар намын Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулах, үүнээс өмнө нэр дэвшигчийг тодруулахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.

 

Уг нь хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно" гэж заасан байдаг.

 

Тэгэхээр уг нь эрх баригчидад хугацаа байна. Гэтэл хуулийн хугацааг хүлээж суух нь зохистой бус харин ч ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, ЗГ-ыг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг өчигдөр УИХ-д суудалтай намуудын төлөөлөл мэдэгдсэн бол МҮЭ-ийн холбооноос ЗГ-ыг яаралтай байгуулахыг хүссэн мэдэгдэлийг УИХ-д хүргүүлэв.

 

С.Эрдэнэ: Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, ЗГ-аа яаралтай бүрдүүлэх ёстой

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, ЗГ-аа яаралтай бүрдүүлэх нь зүйтэй байна. Учир нь улс орны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, утаа, хөрөнгө оруулалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон шүлхийн асуудал гэх мэт тулгамдсан олон асуудал байна.

 

Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол гарахдаа Засгийн газрыг огцруулсан бол дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж ярьдаг шиг өнөөдрийн Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлэх нь тохиромжтой биш гэж бид харж байгаа. Тиймээс Ардчилсан намын бүлэг хуралдаад эрх баригч намд нэн яаралтай Ерөнхий сайдын асуудлыг шийдэх шаардлага тавихаар болсон.

 

Гуравдугаарт, 60 тэрбумын асуудлыг прокурорын байгууллагаас эвлүүлэг гэж зарласан. Үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эвлүүлэг хийсэн гэж үзээд байгаа бол энэ шуугианыг тарьсан эзнийг гаргаж, Монгол төрийн нэр хүндийг цэвэрлэх ёстой. Үүнийг эзэнгүй хаях нь байж болохгүй асуудал гэж бид харж байгаа.

 

Дөрөвдүгээрт, офшорчдод хугацаа олгосон. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Авлигатай тэмцэх газрын даргатай уулзахад одоогоор нэг ч хүн ямар нэгэн алхам, үйлдэл хийгээгүй гэсэн. Өнөөдөр хууль, шүүх, цагдаагийн байгууллагууд асуудлаа ил тод, нээлттэй ярихгүй байна.

 

Энэ жил ургацын 50 орчим хувиа алдах гээд байна. Хүнс хоол, малын өвс тэжээлээ яах юм гэдэг асуудалд бодитой авах арга хэмжээгээ ярьж, мэдээлээгүй.

 

Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлах шаардлага гарч байгаа. Ээлжит бус чуулган зарлах өөр нэг том шалтгаан нь эрх баригчид маш олон төсвийн хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн. Хүүхдийн мөнгийг улс төрийн зорилгоор ашиглаж тавьчихаад өнөөдөр ОУВС-гийн нэрийг барьж олгохгүй байх шийдвэр гаргаж байх шиг байна. Ер нь өнөөдөр төсөвт тулгамдчихаад байгаа олон асуудлууд бий. Алт, зэс, нүүрсний үнэ гадаад зах зээлд өндөр үнэтэй байгаа ч орж байгаа орлогууд хаашаа ороод байгаа нь тодорхойгүй байна” гэв.

 

О.Баасанхүү: УИХ-ын чуулганыг ээлжит бусаар яаралтай хуралдуулах асуудал тавьж Ерөнхийлөгчид хандсан

 

УИХ-ын гишүүн, МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү “Засгийн газрыг огцруулсан нь намын доторх эрх мэдлийн тэмцлээ УИХ-аар хагалсан хэлбэр гэж би харж байгаа. Огцруулсан гурван үндэслэл энэ Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн хэлбэр огт байгаагүй.

 

Одоо томилогдох Засгийн газарт хэн булчинтай байна түүний хүн л гарах байх. Засгийн газраа МАН-ын 65 гишүүнээс байгуулах ёстой. Чадахгүй гэвэл УИХ тардаг хууль байна. Тэгвэл дахиад сонгууль явуулаад зөв хүчин нь гараад ирнэ.

 

Хоёрдугаарт Таван толгойгоос болж нэлээн хэрүүлж болж байна. Ард түмнээ бодож байгаа хүн алга. Улаанбаатар хотод шүлхий орж ирсэн. Дээрээс нь энэ өвөл эрчим хүчний нэлээн том доголдол гарч, олон удаа тог тасрах магадлалтай байгаа юм билээ. Өвлийн бэлтгэл, багш нарын цалин болон дээрх бусад асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Тиймээс би УИХ-ын чуулганыг ээлжит бусаар яаралтай хуралдуулах асуудал тавьж Ерөнхийлөгчид хандсан. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна” гэв. 

 

 МҮЭ-ийн холбооноос ЗГ-ыг яаралтай байгуулахыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ

 

МҮЭ-ийн холбооноос Засгийн газрыг яаралтай байгуулж, хэвийн үйл ажиллагааг нь хангахыг хүссэн мэдэгдэлийг УИХ-д хүргүүллээ. Тус мэдэгдэлд "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. 


Монгол Улсын Засгийн газар огцроод 5 хонож байгаа хэдий ч цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарч ажиллахыг мэдэгдэе" гэжээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Шударга иргэн (27.123.214.103)
    Сонгууль болохоор АН,МАН мөнгө тараадаг.Таван толгойн хувьцааны 300 мянга,сая ерөнхийлөгчийн сонгуулиар хүүхдийн мөнгө тараалаа.Өөрсдөө л гарч байвал улсын эдийн засаг хамаагүй болдог.Ийм юмнуудаар төр удирдуулсаар улс орон сүйрлийн эрмэгт ирлээ.Одоо бас тохироо хийгээд суучихсан.Уг нь тодорхой байгаа шүү дээ.Ийм цөөхөн хүн амтай улсыг,энэ их баялаг,мал хөрөнгөн дээр 27н жил удирдаад,ажиллаад хөгжүүлж чаддаг юм бол зайлаач.тараач.Өөрсдөө бол баяжаад,гадаадад хүртэл мөнгөө нуугаад байдаг.Үндсэн хуульдаа энэ гажуудалыг засахсан.
    2017 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.195.227)
    eeljit bus chuulganaa hurdan huralduulmaar bna aa ard tumnii amidral hund bna bas namar ovliin ajil hetsuudlee huuhed shuuhdiin hicheel nom ehelchihsen ovol hayand irlee nogoo amlaltuud yuu bolov oo
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.227)
    амлалтаа хэзээ биелүүлхийн бол гээд хүлээгээд л байна ЗГ-аа хурдан бүрдүүлмээр байна тэгээд ахмадын тэтгэвэрээ амласнаараа нэмэгдүүлмээр байна бас хүүхдийн мөнгөө хурдан өгмөөр байна яамд агентлагын орон тоог цөөлмөөр байна дэд сайдуудаа цомхотгож зардал хэмнэвэл яасийн агентлагууд хүртэл дэд дарга бас газар хэлтсийн орлогчтой байхийн гурван хүний нэг нь дарга байх хэрэг байгаа юм у
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.218)
    АРД ТҮМЭН Ч ХҮЛЭЭГЭЭД Л МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР БАЙДГИЙГ ХАРАХ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ШҮҮ!!!!!
    2017 оны 09 сарын 15 | Хариулах
  • иргэн (49.0.214.6)
    нэг их чигч шурага болж марзагнаж байх, сануулахад цаана чинь нөгөө Эрд-ийн хагсыг шийдээгүй л байгаа шүү, улсад авч гайтууулж магад, марзан шарууд
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Baasanhyygiin helsneer bolohgui bol ih huralch tarj bolno shdee, ispani, belgi ene ter geed jil, jil hagas bolj baij toroo byrdyylj baisan shdee, neg moson sain zeverlegee hiimeer um,,,,,ulsiin ajil, ard tymen hiidgee hiigeed l baij baina shyydee
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Гишүүн (103.11.193.234)
    Жавхлан хөөрхий минь Соотон халтар чимээнээр гэдэг шиг юу хийж байгаагаа ойлгож л байгаа юм байхдаа 3 жил хурлын танхимд хашиграад хэвтэх ч овоо л тэвчээр хэрэг болно доо. Уг нь огт ойлгохгүй асуудлаар хуралд орж тэнэг юм ярьж онигоонд орж байснаас дээр дээ
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    уяачид луухаанууд хэд хоног ч гэсэн засаг баримаар байнашд.
    2017 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    1 цаг 3 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    2 цаг 34 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    3 цаг 43 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    4 цаг 46 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    5 цаг 0 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 25 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    6 цаг 13 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    6 цаг 33 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    6 цаг 49 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    7 цаг 9 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    7 цаг 15 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    7 цаг 46 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 45 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    9 цаг 54 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    10 цаг 10 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    10 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    11 цаг 45 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    12 цаг 20 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    12 цаг 22 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК