зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


АРИУН НОМЫН БИЕ БАРУУН ГАЗРАА ОХИН УЛСАД УЧРАВ

АРЬЯА СЭТГЭЛИЙН БИЧИН АРГА ТОГТООН ХАТГУУР ХОРМОЙВЧТОНООС ЗАЙЛАВ

 

Тэндээс Тансаг багш шавь дөрвүүл айлаас гарч их замаар баруунш замнан гуч дөчин газар явсангүй тэр охин улсын хотны дор хүрсэнд Тансаг морин дээрээс зааж өгүүлрүүн: “Бичин, хот нь ойр болов, зээлд хүний шуугиан сонстмуй, бодвоос Кис Курганы охин улс буй за. Та нар сахил санваарыг хичээж битгий цалгардан аашилж, номын ёсыг алдагтун.” Гурвуул мөн мөн хэмээн хичээнгүйлэн дагаж явав.

 

            Хараахан хэлэлцэхийн зуур хэдийнээ зээлийн аманд хүрч ирэв. Тэр газрын хүнийг үзвээс цөм биед урт хормойвч ахар дээл өмсөж нүүрэнд оо түрхэн тэргүүний үсийг шанхалжээ. Хөгшин залуугүй цөм эмс охид байнам, зээлд худалдаа хийгч охид тэд дөрвүүлийн ирэхийг үзээд бүгдээр алга ташин инээлдэж: “Хүний эцэг ирэв, хүний эцэг ирэв!” хэмээлдэхэд, Тансаг мэндүүрч морин жолоо татан түдгэлзэн байтал удсангүй зам зээл дүүртэл эмс охид гарч ирээд инээлдэх дуу сонстов. Гахай дэмий бархиран өгүүлрүүн: “Бие хэмээгч агталсан Гахай!” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Манхуу дэмий бүү донгод. Хуучин дүрээ гаргаваас барав.” Гахай үнэхээр толгойгоо сэгсрэн дэвүүрийн чихээ сэртийлгэн, эртгэр хошуугаа өлийлгөж, нэгэнтээ хашхиран бархирсанд, тэдгээр эмс охид их л айж унан тусан дутаав. Шүлгийн үг:

 

             Богд тойн бурханд мөргөхөөр Кис Курганд хүрвэл,

Булт гүрэн билгээр дүүрч аргын тэргүүтэн үгүй.

Тариач, бичээч, дархан, арилжаач цөм эхнэр болоод,

Түлээч, загасч, арчигч, адууч улаан чимэгтэн төгсчээ.

Зам дүүрэн гоо хүмүүс хүүхдийн эцэг хэмээлцэж

Зээл дээрх залуу эмс сайхан эр хэмээн угтмуй.

Ү Нэн Гахай муухай дүрийг эс үзүүлсэн болбол,

Оогийн жагсаал энгэсгийн бүгэлтээс олж хэрхэн мултармуй!

 

Түүнээс олон хүмүүс цөм айн эмээж, урагш хавьтан халдсангүй тус тусад гараа нухлан толгойгоо сэжиж, чичрэн дагжиж замын хоёр хажууд зайлж Тансагийг үзмүй. Бичин багш бас муухай дүр гарган зам удирдаж, Шороо мөн царай барайлган явмуй, Гахай морийг хөтөлж хоншоор өлийлгөн чих хөдөлгөж дөрвүүл урагшлан ирэхэд, үзвээс зээлийн гэр байшин дарь тэгш, арилжаа худалдаа олон, цайны мухлаг, дарсны пүүс үргэлж  тохиолдон хэнгэргийн асар, дохионы тагтад эд таваар дүүргэн, тугийн танхим зочны өртөөнд уриа тэмдэг өлгөжээ. Багш шавь нар эргэж тойрон яван атал гэнэт харваас нэгэн охин түшмэл замын хажууд зогсож дуудан өгүүлрүүн: “Холоос ирсэн элчин зочид, хотод зоригоор орж болохгүй, зочдын өртөөнд бууж овог нэр учир явдлаа бичиж өгсөн хойно өчүүхэн түшмэл би аваачиж хаанд айлтгаад сая тавьж явуулмуй.” Тансаг мориноос буун үзвээс өртөөний хаалган дээрх илэрхийлэлд “Аргыг угтагч өртөө” хэмээн бичжээ. Тансаг өгүүлрүүн: “Тэр айлын хүний хэлсэн үг үнэн аж, үнэхээр аргыг угтагч өртөө буй.” Шороо инээн өгүүлрүүн: “Хоёрдугаар ах чи одож тэр давхар тусгал булагт шагайз үз, хоёр сүүдэр байх буюу.” Гахай өгүүлрүүн: “Би тэр ураг унагагч усыг ууж нэгэнтээ ураг унасан атал, бас түүнийг шагайж юу хиймүй?” хэмээтэл, Тансаг эргэн харж: “Гахай амаа хичээ!” хэмээгээд урагш давшин тэр охин түшмэдэд ёслов.

 

            Охин түшмэл зам удирдан тэднийг залж өртөөнд оруулан гол гэрт буулгаад цай авчруулсан хойно үзвээс түүний доор зарагдах ард нь мөн цөм хормойвч өмсөж гэзэг гөрж үс шанхалсан ажгуу. Тэдгээр цай зөөлгөгчид бас цөм баярлан инээмүй. Удсангүй цай ууж барсан хойно, охин түшмэл босч бие бөхийн: “Элч нар хаанаас ирэв?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Бид болбоос зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газарт одож бурханд бараатан ном залагчид болой. Манай багш болбоос Тан хааны дүү, цол Тансаг хэмээмүй. Би түүний ахмад шавь Бичин, энэ хоёр болбоос миний номын дүү Гахай, Шороо, багшийн хүлэг цагаан морь лугаа нийт тавуул болой. Замын тэмдэг бичиг биед буй, байцаан үзээд тавьж явуулах ажааму” хэмээсэнд, тэр охин түшмэл бийр барин бичиж баруун доош бууж мөргөн: “Их багш ялыг уучлах болов уу, өчүүхэн би энэ өртөөний даамал түшмэл бөлгөө, дээд гүрний багшийг мэдсэнгүй тул хол угтахыг осолдов” хэмээгээд, зардас нарт захиж, цав манз базаа хэмээж, Тансагийн зүг өгүүлрүүн: “Ихэс та амархан суугтун, би хотод орж хаанд айлтган тэмдэг бичгийг халан өгч замын зардал тэтгэн мордуулсугай.” Тансагтан баярлан суухыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь тэр өртөөний түшмэл дээл малгайгаа засан шууд хотод орж, таван гарьдын асрын доор хүрч хэрэг уламжлагч түшмэлд: “Би болбоос аргыг угтагч өртөөний даамал болой, хаанд айлтгах хэрэг буй” хэмээн мэдүүлж, дотогш уламжилмагц удсангүй дуудах зарлиг бууж даамал харшид гарсан хойно хаан асууруун: “Өртөөний даамалд ямар хэрэг аж мэдүүлэхээр ирэв?” Өртөөний түшмэл айлтгаруун: “Өчүүхэн түшмэлийн өртөөнд зүүн газрын их Тан улсын хааны дүү Тансаг хэмээгч бээр шавь Бичин, Гахай, Шороо нарыг дагуулан жич замын хүлэг нэг морьтой тавуул буув. Тэд баруунш одож бурханд бараадан ном залмуй хэмээмүй, тийнхүү тусгайлан ирж эзэнд айлтган, түүний замын тэмдэг бичгийг халан өгч тавин явуулах болов уу хэмээн ирэв!”  Тэр охин хаан сонсоод их л баярлан бичиг цэргийн олон түшмэдэд өгүүлрүүн: “Мөхөс хүн энэ шөнө алтан ташаавчаас туяа татан хасын толиноос гэрэл гарав хэмээн зүүдэлсэн нь үзвээс үүнийг бэлгэдсэн сайн ёр ажгуу.” Бүгд түшмэд индрийн дор мөргөн өгүүлрүүн: “Эзэн хаан юунаас сайн ёр хэмээмүй?” Хаан өгүүлрүүн: “Зүүн газраас ирсэн тэр эр хүн харин хааны дүү хэмээмүй, миний энэ улсад галав тогтсоноос нааш олон хаадын үед нэг ч эр хүн энд ирсэнгүй бөлгөө, завшаанаар энэ өдөр хааны дүү энд хүрч ирэв, энэ лав тэнгэрийн гэгээн соёрхол болой. Мөхөс хүн өдгөө гүрний буянаар хааны дүүг үлдээн сууж эзэн болгоод, би түүний хатан болж арга билиг найралдан үр хөвгүүн дэлгэрүүлж улсыг үе улиран эзэлж уламжлах нь сайны ёр бус юун аж?” Олон охид түшмэл цөм магтан сайшааж, баясан мөргөмүй.

 

            Өртөөний даамал бас айлтгаруун: “Хааны бодлого, түмний үед хүртэл ач үр дэлгэрэн гал голомт залгамуй хэмээгч маш гайхамшиг, ганц тэр гурван шавь нь хүний дүргүй айхавтар сүрхий.” Хаан асууруун: “Хааны дүүгийн зүс нь ямар? Шавь нарын сүрхий нь ямар зэрэг?” Өртөөний даамал өгүүлрүүн: “Хааны дүү хэмээгчийн зүс минь маш амарлингуй үзэсгэлэн, үнэхээр их гүрний эр хүн мөн, тэр гурван шавь нь цөм чөтгөрийн дүр шулмын царайтай.” Хаан өгүүлрүүн: “Тийн болбоос түүний шавь нарт хүнс шагнан хүргэж явуулаад ганц хаан хүргэнээ хоцроон сууваас үл болох буюу?” Олон түшмэд айлтгаруун: “Эзний үг маш зүй, бид шүтэн биширмүй. Ганц ургийн холбоо хэмээгч зууч үгүй болбоос болохгүй, эртний үгэнд: “Сайхан ерөөлийн учрал холбоог улаан навчаар гэрчилж, сарны өтгөс эр эмийг сэжим утсаар холбомуй” хэмээжээ.” Хаан өгүүлрүүн: “Тийм болбоос тайш бээр зууч болгон аргыг угтагч өртөөний даамал хурим мэдэж урьд бээр өртөөний газар одож хааны дүүд ургийн хэргийг дурдтугай, тэр болох бөгөөс мөхөс хүн гарч угтсугай.” Тэр тайш түшмэл, өртөөний даамал нар зарлигийг хүлээж одов.

 

            Тэндээс Тансаг багш шавь нар өртөөний гэрт хараахан цав манз зооглож байтал, хаалганы хүн орж мэдүүлрүүн: “Төрийн тайш түшмэл манай эмгэн ноёнтны хамт ирэв.” Тансаг өгүүлрүүн: “Тайшийн ирэх ямар санаа болов?” Гахай өгүүлрүүн: “Хаан нь манийг залах буй за.” Бичин өгүүлрүүн: “Залах нь бус, зуучлахаар ирсэн буй за.” Тансаг өгүүлрүүн: “Бичин, тэд хэрвээ манийг тавихгүй ураг болсугай хэмээн шахамдуулбаас юу хиймүй?” Бичин: “Багш түдгэлзэлгүй хүлээж ав, учир явдлыг өвгөн Сүн би аргацаасугай” хэмээв.

 

            Үг барахын урьд тэр хоёр түшмэл хэдийнээ орж ирээд Тансагт ёслоход, Тансаг нэг нэгнээр хариу ёсолж өгүүлрүүн: “Ядуу тойнд ямар эрдэм буй? Их хүнийг зүдээн ёслуулмуй?” Тэр тайш тойны дүр байдал энэ мэт ихэмсэг дөлгөөнийг үзээд дотроо их л баярлан: “Манай улс үнэхээр хишиг төгөлдөр болой, энэ хүн манай хаанд холбож болмуй” хэмээн бодов. Хоёулаа ёслон барж зүүн баруунд зогсож өгүүлрүүн: “Хааны дүү их хүнд их баяр болов!”  Тансаг өгүүлрүүн: “Гэрээс гарсан хүн надад их баяр хэмээгч хаанаас ирмүй?” Тайш бие мэхийж өгүүлрүүн: “Энд болбоос Кис Курганы охин улсын газар болой, манай улсад угаас нэг ч эр хүйстэн үгүй. Энэ өдөр завшаанаар хааны дүү залран ирэв, доорд түшмэл би манай эзний зарлигаар тухайлан ураг болохын тул хэлэлцэхээр ирсэн болой.” Тансаг өгүүлрүүн: “Сайн! сайн! Ядуу тойн би ганц биеэр дээд ордонд ирэв, надад хөвгүүн охин аль нь ч үгүй, ганц энэ болхи гурван шавь буй, их хүн таны зуучлахаар ирсэн нь аль нэгнийг тоож үлдээсүгэй хэмээхийг эс мэдэв?” Тэр өртөөний даамал өгүүлрүүн: “Би сая орж хаанд айлтгасанд, манай хаан их л баярлаж өгүүлсэн нь, би энэ шөнө алтан ташаавчаас туяа татан хасын толиноос гэрэл гармуй хэмээн зүүдлэв хэмээмүй. Хааны дүү болбоос их улсаас ирсэн эр хүн манай хаан гүрний хөрөнгөө тушааж хааны дүү бээр эрээ болгож, өмнөш хандан суулгаж мөхөс хэмээн дуудуулаад, өөрөө дуртайяа хааны хатан болсугай хэмээн тайшийг зууч болгон намайг хурим мэдтүгэй хэмээн зарлиг тушаасан тул бид тухайлан энэ ургийн хэргийг хэлэлцэхээр ирсэн бөлгөө.” Тансаг тэргүүнийг дарж дуун гарахгүй болов. Тэр зууч тайш бас өгүүлрүүн: “Их эр учирсан тохиолыг осолдон өнгөрүүлбээс гэмшил болмуй. Эр буулган гэрээ тушаах явдал ертөнцөд хэдийн байдаг боловч улсын хөрөнгөө бүгдийг өгөх нь эртнээс цөөн, хааны дүү түргэн зөвшөөрөн хүлээвээс би хойш одож айлтгахад сайн.” Тойн үүнийг сонсоод нэнт мээрэн цухалдав.

 

            Гахай хажуугаас хоншоор өлийлгөн дуудан өгүүлрүүн: “Тайш чи хойш одож мэдүүл, миний багш хараахан багаасаа санваар авсан архад тул ер чиний тэр улсын буян, сайхан өнгөнд дурлах нь бус хурдан замын тэмдэг бичгийг нь халж өгөөд түүнийг баруунш явуул, харин намайг үлдээн авч хүргэн болгон сууваас ямар буй? хэмээгтүн.” Тайш сонсоод ихэд айн чичирхийлж дуугарахгүй байхад, өртөөний даамал өгүүлрүүн: “Чи хэдий мөн эр хүн боловч дүр байдал чинь муухай, манай хааны санаанд үл суугдмуй.” Гахай инээн өгүүлрүүн: “Чи даанч битүү болжээ, энгийн үгэнд: “Бүдүүн бургасаар дэвүүр гөрж нарийн нахиагаар ховоо сүлжмүй, дэлхий дахинд эр хүнийг хэн муухай хэмээн голмуй?” хэмээжээ.” Бичин өгүүлрүүн: “Манхуу дэмий битгий донгод болох үл болохыг багш өөрөө мэдтүгэй, чи зуучийн хэргийг битгий саатуул.”

 

            Тансаг өгүүлрүүн: “Бичин чиний санаагаар болбоос хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний санаагаар болбол чи энд сууваас мөн сайн, эртний үгэнд: “Мянган газрын ерөөл холбоо утсаар хөтлөх мэт” хэмээжээ. Ийм сайн тохиолыг өөр хаанаас ч олмуй?” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь бид энд баян эрхэмд шунаж сууваас хэн баруун газарт ном залахаар одмуй? Тан хаан манийг харсаар сөхрөх бус уу?” Тэр тайш өгүүлрүүн: “Адгийн түшмэл нуулгүйгээр зарлигийг уламжилмуй. Манай эзний өгүүлсэн нь ганц хааны дүү нэгэн хүнийг үлдээн ураг болоод гурван шавийг баярын хурим төгсгөвөөс даруй замын хүнс тэтгэж тэмдэг бичгийг халж өгөн баруунш үдмүй хэмээсэн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Тайшийн үг зүй болой, бид харшлахгүй, дуртайяа багшаа танай хааны эр болгон энд суулгаж бид тэмдэг бичгээ халж аваад баруун газарт ном залахаар одсугай, эгэх замд энд ирж хоёр ихсэд золгон хүнс аваад улсад буцсугай.” Тэр тайш өртөөний даамал нар Бичинд ёслон өгүүлрүүн: “Таны сайн хэргийг бүтээсэн ачид талархаж үл бармуй!” Гахай өгүүлрүүн: “Тайш чи хоосон үг хэлэх хэрэггүй, хүргэний этгээд нэгэнтээ ам алдав, таны хаандаа хэлж урьдаар манайд богтлогын баярын архиа уулгаваас ямар?” Тэр тайш: “Буй, буй. Даруй хурим барьсугай” хэмээгээд хоёул баярласаар хойш айлтган одсоныг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Тансаг Бичинийг татан барьж хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин чи намайг зовоож алах болой! Юунд ийм үгээр өчиж намайг хүргэн болгож үлдээн та нар ном залахаар одмуй хэмээмүй, би үхэвч ийм хэргээр үл явмуй.” Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлээ агуу тавь, өвгөн Сүн би чиний зан сэтгэлийг үл мэдэх буюу, ганц энэ газарт хүрч ирээд ийм хүнд учрав, арганд арга хэрэглэхгүй болбоос үл болмуй.” Тансаг өгүүлрүүн: “Юуг арганд арга хэрэглэмүй хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи хэрвээ санваар эвдмүй хэмээгээд санааг нь эс дагаваас, тэр манайд бичгийг халж өгөхгүй, биднийг тавьж явуулахгүй болмуй, нэн хэтэрхий муудваас чиний махыг огтчоод заар мэт зүүмүй, тийм болбоос манайд ямар сайн учрал баймуй? Тийм болсонд адбиш шулам чөтгөрийг дарах хувилгаан увидсаар аргацаах болой. Бидний гар хөл нүсэр барьдал зэвсэг хүнд баахан гар хөдөлбөөс даруй энэ нэгэн улсыг талх болгомуй, тэр хэдийгээр манийг хориглон шаардуулавч ад шулмас бус цөм хүний бие болой. Жич та хэмээгч өршөөл нигүүлсэхүйгээр үндсэн болгож замд нэгэн амийг ч хороохгүй явдаг хүн. Хэрвээ учиргүй эдгээр олон хүнийг албаас чиний сэтгэл яахан төвдмүй! Тэр сая хилэнц болох болой.” Тансаг өгүүлрүүн: “Бичиний энэ үг их л зүй, ганц тэр хаан намайг аваачваас эрхгүй эр эмийн явдлыг хийсүгэй хэмээмүй, би яахан уг аргыг барагдуулан санваар шагшабадыг эвдэн, үнэн шимийг алдаж, ариун биеэ егүүтгэх явдал хийх аж.” Бичин өгүүлрүүн: “Энэ өдөр ураг тогтсонд тэр эрхгүй хааны ёсоор чамайг угтмуй, чи бүү чавхайр, түүний аяар гарьдын сүйх луугийн тэргэнд суун одож хааны ширээнд залраад түүнээс тамгыг авч манийг дуудан замын тэмдэг бичгийн дээр тамга дар, бас тэр охин хааны гарын үсгийг бичүүлээд манайд өг. Нэгэнтээгүүр ураг барилдсан баярын хамт шавь нараа үдмүй хэмээн их хурим бэлтгүүл. Хурим барсан хойно дахин жагсаал жагсаан ганц намайг хотын гадна гартал үдээд сая хойш ирж бие хамтадмуй хэмээгээд, ийнхүү түүний эзэн түшмэдийг хууран баярлуулбаас манийг хориглон саатуулж, хөнөөн хорлох сэтгэл үл үүсмүй, хотын хаалгыг гарсан хойно, чи түргэнээс буу, би Шороогоор морийг хөтлүүлэн аваачиж чамайг тэтгэн мордуулсугай, өвгөн Сүн би зогсоох увидсаар үдсэн олныг цөм зогсоогоод бид их замаар ажиггүй баруунш явсугай, өдрийн ой болсон хойно би увидсаа хураан тэр хаан түшмэдийг хотод нь оруулсугай, ийм болбоос амь нядлах ч үгүй, чамд бас гэм үл болмуй. Үүнийг “Ургаар хуурч өгөөшнөөс мултрах арга хэмээмүй”. Энэ нь алинд ч цөм бүрэн сайн болох бус уу?” хэмээсэнд, Тансаг сая согтсоноос сэргэж, унтсанаас сэрсэн мэт дотор уужран талхийж: “Мэргэн шавийн дээд арганд гүн талархмуй” хэмээгээд дөрвүүл баярлан хараахан зөвлөлдөн ахуйг өгүүлэхгүй.

 

            Жич өгүүлэх нь, тэр тайш өртөөний даамлын хамт хойш эгэн зарлигийг хүлээлгүй шууд орж хасын индрийн доор айлтгаруун: “Хааны зүүд үнэхээр мэргэн ажгуу. Загас усны цэнгэл бүтэв” хэмээсэнд охин хаан сувдын орхиулыг эвхэн, луугийн ширээнээс бууж, интоорын уруулыг сэмхэн нээн, хасын шүдийг завсарлаж, жуумалзан инээн өгүүлрүүн: “Мэргэн сайдын эчсэн хэрэг ямар болов?” Тайш өгүүлрүүн: “Түшмэл бид өртөөнд хүрч хааны дүүд мөргөн золгоод ураг болох учрыг дурдсанд хааны дүү бас татгалзан маргаж хүлээхгүй бөлгөө, завшаанд түүний ахмад шавь маш эрдэмтэй тул дуртайяа багшаа үлдээж манай хааны эр болгон өмнөш хандан хаан суулгаж ганц урьдаар замын тэмдэг бичгийг халуулж тэр гурвуулыг баруунш явуулаад ном залж буцах замд даруй энд бууж хоёр ихэсдээ мөргөөд замын хүнс олж Тан улсдаа эгсүгэй хэмээмүй.” Хаан инээн асууруун:  “Хааны дүү өөр юун өгүүлэв?” Тайш айлтгаруун: “Хааны дүү дахиж эс дуугарснаас үзвээс манай эзэнд дуртай буй за. Ганц түүний хоёрдугаар шавь нь урьдаар богтолгын баярын архи уусугай хэмээмүй” хэмээв.

 

            Хаан үүнийг сонсоод даруй зарлиг буулган хуримын яаманд найр бэлтгүүлэн, нэгэнтээгүүр их жагсаал жагсаж, хотоос гарч, өөрийн биеэр эрээ угтмуй хэмээсэнд, олон түшмэл зарлигийг даган тус тусад гүйцэтгэн ордон харшийг шүүрдэн буудал гэрийг засах бөгөөд бараа бологч жагсаалын түшмэд яаралдан ирж тэгшлэн жагсаав. Үзвээс, энэ Кис Курган улс хэдийгээр хүн нь цөм охид эхнэр боловч тэрэг сүйх нь дундад улсаас доордохгүй ганц үзвээс:

 

Зургаан луу өнгө ялгаран тэргийг түшин гарч, хос гарьд жигүүр дэлгэн сүйхийг дамнаж ирэв. Анхилмал сайхан заарын үнэр ханхлан, ариун гайхамшиг бэлгийн уур мандмуй. Алтан хасыг зүүсэн албан түшмэл дагалдсан эрдэнийн чимэг үүлэн шанхат олон охид жагсаажээ. Уран хачины шүхэр галбингын сүйх тээвэрлэн, оюу сувдын орхиул үүдэн чимэг болжээ. Бялар лимбийн эгшиг яруу, бишгүүр чавхдасын аялгуу уянгатай. Хөгжмийн дуун хөх огторгуйд дуурсан, баярын уур бидэрьяа агаарт тулжээ. Торгон шүхрүүдийг өндөр өргөн, таван өнгийн далбааг тойруулан хатгажээ. Энэ газрын угаас хундага холбосон удаагүй, охин хан энэ өдөр эрдэмт Эфү лүгээ хосолмуй.

 

            Удсангүй хааны жагсаал хотоос гарч хэдийнээ аргыг угтах өртөөнд хүрч ирэв. Хүн орж Тансаг багш шавь нарт: “Хаан залран ирэв” хэмээн мэдүүлсэнд, Тансаг шавь нар лугаа дээл малгайгаа засан угтан гарч ирсэнд, тэр охин хаан орхиул өргөн сүйхнээс бууж асууруун: “Аль нэгэн нь Тан улсын хааны дүү буй?” Тайш зааж: “Тэр карша намжир өмсөж хүжсийн ширээний өмнө нь зогссон нь мөн” хэмээв. Тэр хаан гарьдын нүдийг өргөн, лавлан үзвээс түүний төрсөн байдал үнэхээр зэргээс хэтэрхий:

 

Зүс байдал жавхлан цогтой, бие цогцос лагшин бэлгэтэй. Тэргүүн тэгш магнай өргөн, нүд гэгээн, хөмсөг ариун. Хоёр чих хувь төгс үнэн идэр эр, хутагт бие өтөл бус чухам эрдэмт нуган. Хурц хээнцэр авир дүрийг үзвээс хүүхэн улсын гувай авхай лугаа хосолж болмуй.

 

Охин хаан баярлан тачааж харсаар тэсгэлгүй хурьцлын сэтгэл хөдөлж, тачаангуйгийн гал бадран, интоорын уруулыг нээж даллан өгүүлрүүн: “Хааны дүү үтэр түргэн ирж гарьд унаж галбинга хөлөглөхгүй юуг хүлээмүй?” Тансаг их л ичингүйрэн нүүр улбалзаж, тэргүүнийг даран зогсов. Гахай хажууд аж хоншоор өлийлгөн тэр охин хааныг шуналтай харваас үнэхээр гоо сайхан байнам:

 

Бараан хөмсөг удын навч адил, булбарай махбодь өнгөт хас мэт. Үзэсгэлэн царай улаан цагаан ялгаран өөдөн хар гэзэг гилтгэнэм сайхан. Тунгалаг хоёр нүдэнд таалал хүсэл тодорч, Тансаг сайхан биенд данги байдал илэрчээ. Ал улаан нөмрөг намиран мяралзаж, алмас эрдэнийн хатгуураас гэрэл цацармуй. Өнгө зүс нь Жоу Жьюнээс гарч үзэсгэлэн гоо нь Си Шигээс хэтэрмүй. Нарийн нуруу нахьсхиймэгц алтан хангилзуур дуугарч, лянхуан өлмий өргөсхиймөгц хасын бэл сажилмүй. Саран тарни цацуулан ирэхгүйд, асрын тарни үүнээ хэрхэн хүрмүй. Ордны чимэг уран засал ер бусаас үзвэл үнэн Нэвс хүрз хаслаг нуураас залран буусан мэт. Тэр манхуу үзсээр тэсгэлгүй шүлс гоожин шүлгэдэж агшин зуур хамаг бие унтран халуун гал үзсэн цасан хүн мэт хайлан оджээ. Төд  тэр охин хаан урагш ирж Тансагийн гараас барьж: “Хааны дүү авгай, луугийн тэргэнд залар, ордонд эгэж ургийн ёслол хийсүгэй хэмээсэнд” Тансаг чичрэн дагжиж согтож эргүүтсэн мэт болоод зогсон чадахгүй байхад, Бичин хажуугаас дуудан өгүүлрүүн: “Багш дэмий л найр тавин дутаалзах хэрэггүй, хатан лугаа хамт тэргэнд суугтун, хурдан маньд бичгийг халж өг, бид ном залахаар одсугай.” Тансаг аймшиггүй хариу өчихгүй Бичинийг хоёр зэрэг хялайгаад тэсгэлгүй нүднээс нулимс унагав. Бичин өгүүлрүүн: “Багш бүү зовогтон, энэ мэт баян эрхмийг эдлэхгүй бас юуг санах аж?” Тансаг аргагүй нулимсыг арчаад чармайн инээж урагш алхан охин хаан лугаа:

 

Мяндсан гарыг харилцан атгаж, луугийн тэргэнд хамт суув. Хүүхэн хаан алсхийн баярлаж эр эм холбосугай хэмээвэл хутагт тойн хэнхрэн зовж ганц бурханд мөргөхийг бодмуй. Нэгэн нь холбох гэрийн цэцэгт зуланд уран хачин хосолсугай хэмээвэл нөгөө нь баруун Гандарагүд уулнаа бурханд бараадсугай хэмээмүй. Охин хааны сэтгэл үнэн, богд тойны санаа хуурмаг. Охин хаан үнэн сэтгэлээр зохицон хөгширтөл хамт жаргасугай хэмээвэл, богд тойн өөр санаа аж найр сэтгэлийг тэвчин, өрлөг сүлдээ тэжээмүй. Нэгэн нь эрд учирснаа баярлаж, энэ өдөртөө барилдан үүрд хамт суусуу хэмээмүй. Нөгөө нь ингэсхийгээд тохиолдсонд айж, төдхөн өгөөшнөөс мултран Аянган дуутад хүрсүгэй хэмээмүй. Хоёр хүн золгоод хамт сүйхэнд гарваас, хувраг Тансаг өөр сэтгэлтэйг хэн мэдэх аж.

 

            Тэдгээр олон түшмэд хаан хутагт хоёулын суухыг үзээд цөм их л баярлалцан морийг шавдан жагсаал эгэж удсангүй хотод оров. Төд Бичин сая Шороогоор боодлыг үүрүүлэн морийг хөтөлж хойноос даган хамт одоход Гахай урьд гүйсээр таван гарьдын асрын өмнө ирж бархиран өгүүлрүүн: “Та нар юутай амрахнаар бодмуй! Энэ хэрэг болохгүй! Урьдаар хуримын архийг маньд уулгасан хойно сая болмуу за!” хэмээсэнд, жагсаал удирдагч охин түшмэд айж хойш ирж хаанд айлтгаруун: “Урт хоншоортой тэр тойн өмнө зам тосч хуримын архи уулгахгүйгээр болохгүй хэмээн цуугиж баймуй.” Охин хаан Тансагийг мөрөөр ивж тоорын хацрыг нийлүүлэн, шанхан уруулыг нээн эрхлэх дуунаар асууруун: “Хааны дүү, тэр урт хоншоор унжгар чихт нь чиний аль шавь буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр миний хоёрдугаар шавь болой, төрөлх гэдэс их, идүүрт дуртай, түүнд урьдаар хурим идүүлбээс сая ураг холбож болмуй.” Охин хаан яаран: “Хуримын яаманд хурим базаасан буюу?” хэмээн асуусанд, охин түшмэд өчрүүн: “Улаан цагаан хоёр зүйлийн хурим базаав.” Хаан бас асууруун: “Юунд хоёр зүйлээр базаасан буй?” Охин түшмэд айлтгаруун: “Түшмэд бид, хааны дүү эрхэм шавь нар лугаагаа ердөө цагаан цав зооглох болуузай хэмээн улаан, цагаан хоёр зүйлийн цав бэлтгэжээ.” Охин хаан жуумалзан инээж уруулаа хутагтын хацар дээр тулгаж асууруун: “Авгай чи улааныг зооглох буюу цагааныг зооглох буюу?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би мах иддэггүй, ганц архийг цээрлэсэнгүй, миний хоёрдугаар шавьд цагааныг идүүлэвч архи уулга.”

 

            Үг барахын урьд тайш түшмэл ирж айлтгаруун: “Зүүн асарт хуримын ширээ засав, энэ шөнийн сайн цагт хааны дүү лүгээ холботугай. Маргааш шар замын сайн өдөрт хааны дүү ширээнд суугаад оны нэрийг хэлбээс маш сайн.” Охин хаан сонсож, их л баярлан Тансагийн гараас барьсаар тэрэгнээс бууж дотогш оров. Ганц үзвээс:

 

Асрын дээр аршийн хөгжим үүсгэн алтан сүйх аслан хүрч ирэв. Гарьдын хаалга нээтүгэй, гэрэл цацран гарч, гэгээн ордны дотор хуримын ширээ жагсаасугай. Тансаг харшийн дотор хүжсийн утаа бурхиран тогосны халхавчийн гадна туяа татан гиймүй. Асар тагт сэгийлцэн их улсын байдалтай, алтан хасын орд харш аяа үнэхээр гайхамшиг.

 

            Асрын доор хүрэхүйеэ бас яруу хөгжим үүсгэн оо энгэсэгтэн зэрэглэн хоёр жигүүрлэн жагсаажээ. Гол танхимын төв дундуур хоёр зүйлийн хуримын ширээ жагсааж, зүүн этгээдийн дээд ширээнд цагаан хурим, баруун этгээдийн дээд ширээнд улаан хурим базаажээ. Доош хоёр мөр нь цөм дан ширээ засчээ. Төд охин  хаан хасын хундага өргөн ирж ширээнээ суув. Бичин урагш давшин өгүүлрүүн: “Бид багш шавь цөм цагаан цав иддэг. Урьдаар багшийг залан зүүн идээний дээд ширээнд суулгаж цагаан цавыг багшид өргө, доош гурван ширээ тавь, бид гурвуулаа хажууд сууж идсүгэй” хэмээсэнд, тайш баярлан: “Мөн, мөн. Багш шавь хэмээгч эцэг хөвгүүн мэт тул мөр зэрэгцэж болохгүй” хэмээгээд олон охин түшмэдээр яаран ширээ засуулж суулцан хуримлав. Охин хаан нэг нэгээр хундага илгээн тэд гурвууланд бариулмуй. Бичин бас Тансагийн зүг нүд ирмэн,  хариу барь хэмээсэнд Тансаг буун ирж, хас хундага өргөн охин хаанд хариу барив, тэдгээр бичиг цэргийн түшмэд хааны хишигт хариулан мөргөж, тус тусын зэрэг дэсээр хоёр этгээдэд суулцсан хойно сая хөгжим зогсож архи уув.

 

            Тэр Гахай юуны сайн мууг хамаарах аж, гэдэс мэдэн идэж эхлээд, тэдгээр хас цагаан амуу, жигнэсэн боорцог, чихэрт боов, мөөг, үнэрт мөөг, хулсан сүеэ, далдуу, шар цэцэг, чулуун ногоо, улаан ногоо, манжин, лууван, нанги цагаан, нишинг зэргийг цөм ховх татаж зургаан долоон хундага архи уугаад цуугин өгүүлрүүн: “Түргэн нэмж авчир! Бас хэдэн их хундага ууж тус тусын явдлаа хийхээр одсугай.” Шороо асууруун: “Энэ эрхэм хуримыг идэхгүй бас ямар явдал хийх буй?” Манхуу инээн өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь “Нум гэгч нь нумаа хиймүй, зэв гэгч нь зэвээ хиймүй” хэмээжээ. Өдгөө хүргэн болох нь хүргэн болж, бэр болох нь бэр болоод, ном залагч бас ч номоо залахаар одмуй, зам хөөгч хүн бас ч замаа хөөмүй зэ, хундагатай дарснаа ховдоглосоор хэргийг саатааж болохгүй. Энэ нь төв хэмээн “Эрэлхэг жанжин эмээлээс буухгүй, өөр өөрийн хэрэгт яармуй” хэмээхэд нийцжээ. Хурдан манай замын тэмдэг бичгийг хийж өг” хэмээсэнд, охин хаан шадар түшмэдээр тотийн хошуут, тогоруун хөлт, алтан цөгц, мөнгөн дугараа, болор цом зэрэг их хундага авчруулах амтат дарс ариун сархдыг бялхтал хэмнүүлж дотор бариулан нэгэн зэрэг уулцав.

 

            Төд Тансаг босч охин хаанд бие бөхийн өгүүлрүүн: “Өв тэгш хуриманд соёрхогдож нэгэнтээеэ гүйцэв, өдгөө эрдэнийн харшид залран бичгийг эртхэн халж өгөгтүн, тэнгэр эрт байхад эд гурвуулааг үдэж хотоос гаргасугай.” Охин хаан үгийг зөвшөөрч, хуримыг тараан Тансагийн гараас атгасаар харшид гаран Тансагийг хааны сууринд суу хэмээн шаардахад Тансаг маргаж өгүүлрүүн: “Болохгүй! Болохгүй! Сая тайшийн өгүүлснээр маргаашийн шар замын сайн өдөр ядуу тойн би сая аймшиггүй сууринд сууж мөхөс хүн хэмээмүй, энэ өдөр даруй замын тэмдэг бичгийг халж өгөн тэднийг явуулбаас болох болой.” Охин хаан тэр үгийг дагаж сууринд залран нэгэн алтан сандал авчруулж, луугийн ширээний зүүн этгээдэд тавин Тансагийг залж суулгаад Бичинтэнийг тэмдэг бичгээ авчир хэмээсэнд, Бичин даруй Шороогоор боодлыг задлуулж бичгийг гарган хоёр гараар өргөн барив. Охин хаан тэр бичгийг нэгэн зэрэг нарийвчлан үзвээс дээр нь их Тан улсын хааны хасбуу тамгийг ес даржээ. Доор нь Эрдэнэ заант улсын тамга, Удишар улсын тамга, Харшаар улсын тамгыг даржээ. Хаан үзэж бараад эрхлэн инээж өгүүлрүүн: “Хааны дүү хайрт минь бас Чэн овогт буюу?” Тансаг өгүүлрүүн: “Миний эгэл гэрийн овог Чэн, санваарын нэр Шуан Зан хэмээмүй. Тан хаан хайрлаад намайг дүү болгож Тан овог болгосон бөлгөө.” Хаан өгүүлрүүн: “Тэмдэг бичгийн дээр юунд шавь нарын нэр үгүй буй?” Тансаг өгүүлрүүн: “Эд гурвуул манай Тан улсын хүн бус болой.” Хаан өгүүлрүүн: “Тан улсын хүн бус бөгөөтөл яахан чамайг дагаж ирсэн буй?” Тансаг өчрүүн: “Миний ахмад шавь болбоос зүүн Үлэмж биет тивийн Уулай улсын хүн, хоёрдугаар шавь болбоос Үхэр эдлэгч тивийн Үйсэн улсын хүн, гутгаар нь Шороо голын хүн, эд цөм тэнгэрийн цаазаас зөрчсөн хүмүүс бөлгөө, өмнөд далайн Хомсим бодисадва авран соёрхож эд гурвыг зовлонгоос гарган санваар өгч, сахил авуулаад, хүчээ гаргаж хилэнцээ нимгэрүүл хэмээж надад шавь болгов. Тийнхүү цөм зам гудас дагасан учир номын нэрийг нь тэмдэг бичигт бичсэнгүй.” Охин хаан өгүүлрүүн: “Тийм болбоос эдний нэрийг би нэмж тавиваас ямар?” Тансаг өгүүлрүүн: “Хааны тааллаар болтугай.” Хаан даруй заарт бэхийг заарлуулж, нарийн бийрийг цадтал идүүлэн, тэмдэг бичгийн эцэст Сүн Ү Күн, Жү Ү Нэн, Ша Ү Жин хэмээн гурвуулын номын нэрийг бичээд сая хас тамгийг гарган дараад, бас гарын үсэг зуран доош буулгав. Бичин тосч аваад Шороод өгөн хураалгав.

 

            Тэр охин хаан бас тэвшинд алт мөнгө хийж авчраад луугийн ширээнээс бууж Бичинд өгч өгүүлрүүн: “Үүгээр та гурвуул замын хүнс хийж, баруун оронд эртхэн хүртүгэй. Таныг ном залж эгэж ирсэн цагт мөхөс хүн бас хүндэтгэн шагнамуй.” Бичин өгүүлрүүн: “Бид хэмээгч гэрээс гарсан тойн хүн замд бадар эрж идмүй, алт мөнгө маньд хэрэггүй.” Охин хаан авахгүйг мэдээд, бас арван бүхэл торго авчруулан Бичинд өгч өгүүлрүүн: “Та нар холын зам хөөж байх тул үүгээр хувцас хийлгэж халуун хүйтэнд халж сольж өмстүгэй.” Бичин өгүүлрүүн: “Тойн хүн торго өмсдөггүй бидэнд бөс дээл баймуй.” Хаан түүний бас үл хүлээхийг үзээд: “Миний зоогийн будаанаас гурван шан авчир, эдний нэгэн цагийн хүнсийг тэтгэсүгэй.” хэмээн дуудахад Гахай “Будаа” хэмээх үгийг сонсмогц даруй тосч аван боодлын дотор хийв. Бичин өгүүлрүүн: “Боодол үүргийг хүнд хэмээх бөгөөтөл харин будаа үүрэх хүчин буй буюу!” Гахай инээн өгүүлрүүн: “Чи юу мэдмүй, будаа хэмээгч өдрийн хүнс, нэгэн цаг чанаж идвээс даруй барах болой” хэмээгээд алга хамтатган хишигт хариулан наманчлав.

 

            Төд Тансаг өгүүлрүүн: “Аймшиггүй хааныг зүдээн ядуу тойны хамт эд гурвуулыг хот гартал үдмүй, би эдэнд хэдэн үг захиж баруунш сайхан явуулаад, хойш эгэж ирэн хаан лугаа үүрд баясан жаргасугай. Дутагдах учир үгүй болбоос сая гарьд галбинга хослон хамтдаж болох болой.” Охин хаан үүнийг арга хэмээн мэдэхгүй жагсаал жагсаан Тансаг лугаа хасын мөр эвэлцэн, гарьдын сүйхэнд зэрэгцэн сууж хот гаран ирэхэд, тэдгээр сайд түшмэд, ард иргэд цөм тахилд анхилмал ус өргөн, хүлэст анхилмал хүж асаав. Энэ нь нэгд хааны жагсаалыг үзэх бөгөөд хоёрт хааны дүү эр хүний биеийг бахархах нь болой. Тэдгээр хөгшин залуу их бага цөм оогийн нүүр, гоо зүс, хар гэзэг, үүлэн шанхтан болой. Удсангүй их жагсаал хотоос гарч баруун хаалганы гадна хүрэв.

 

            Бичин, Гахай, Шороотон хэдийн бэлтгэн аж, хаалгыг гармагц шууд сүйхийг угтан ирж их дуугаар дуудан: “Хаан хол үдэх хэрэггүй, бид эндээс даруй ёслон салмуй” хэмээсэнд, Тансаг сүйхээс алгуур бууж, алга хамтатган хаанд ёслон өгүүлрүүн: “Хаан эндээс буцагтун, ядуу тойн би номоо залахаар одмуй.” Охин хаан их л хирдхийж царай алдан Тансагийг татан барьж өгүүлрүүн: “Хааны дүү хайрт минь, би дуртайяа нэгэн улсын буянаар чамайг үлдээж, эрээ болгон, маргааш хааны сууринд залан суулгаж эзэн болгоод би дуртайяа эзний хатан болмуй, баярын хуримыг цөм хүлээн зооглосон бөгөөд юунд сэтгэл хувьсмуй?” Гахай сонсоод солиортсон мэт хоншоороо өлийлгөн толгой чихээ сэжлэн хааны өмнө ирээд их дуунаар өгүүлрүүн: “Бид хэмээгч хувраг хүн чиний энэ оогийн чөтгөр лүгээ юунд эр эм болмуй! Миний багшийг тавигтун!” Охин хаан түүний энэ мэт догшин сүрхий аашлахыг үзээд их л эмээн сүг сүнс сарнин торж бүдэрсээр сүйхэнд оров. Шороо олны дундаас Тансагийг булаан аваад сая моринд тэтгэн гаргамагц замын хажуугаас бас нэгэн охин гарч ирээд зандран: “Тан хааны дүү хаа одмуй! Би чам лугаа нисванисын үйл хийж наадахаар ирэв!” хэмээхэд, Шороо: “Хулгай шивэгчин ичгүүргүй!” хэмээн харааж эрдэнийн таяг далайн занчин ороход тэр охин нэгэн зэрэг хуй салхи хөдөлгөн Тансагийг барьж ямар газар аваачсаныг мэдэхгүй бараа торгүй болон одов. Аяа! Үнэхээр: хатгуур энгэсэгтний өгөөшнөөс сая мултартал, хажуугаас боссон нисванистан шуламд тохиолдов. Тэр охин нь чухам хүн буюу шулмын алин болох, багшийн аминд сайн ба муу ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 12 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 0 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 28 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 32 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 15 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 48 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 51 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 52 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 26 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 35 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 45 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 50 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 13 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 30 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 24 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 48 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 49 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 4 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК