Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг

2018-1-20
0
ЖИРГЭХ

 

Умар зүгээс Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэт их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу харсан өнгөн талаа пааландан гял цалаар гийлгэсэн атал ар нуруу нь ачаа даахаа алин цагийн больж, өтөлсөн хөгшин илжигний атираат нуруу шиг өмгөр умгар шавар тагзнуудаас бүрддэг Тайвас хэмээх нэвсгэр хот бөлгөө. 

Түүхийн шарласан хуудсуудыг сөхөн үзвэл өмнө зүгээс хүний олноор түрэх хятад иргэдийг махир сэлмээр тосож цөс ихт хурдан морьдын хар эрчээр үлдэн хөөж хэрэмнийх нь чинадад оруулаад “Дахиад наашаа хоншоороо цухуйлгаарай та нар” хэмээн мянга мянган жил аашилж явсан агсамхан эрсийн хээр тулсан тулгын гурван чулуутай , тэр дундаас манарах амьд халуун утаат нутаг байж энэ Тайвас.
Одоо гэвэл их зам бараадан бээвийж зогсоо хүн шиг. Замаар есөн өнгийн түмэн хэлийн хүн зон тасралтгүй хөлхөж зарим нь цахарын их говийг хэрхэн туулна даа гэхээс бяцхан зүрхшээн халиран ахуйд тэр элсэн далайг нэгэнт туулаад ирчихсэн зарим нь өөр өөрийн хэлээр өвөр зуураа бардам амгалан ярилцан Жанчхүү хотыг зорино.

Энэхүү хөлхөгч түмэн амьтан надад ч ямар хүртээл байх билээ дээ гэх шиг анир гүмхэн байдаг зуу зуун гудамжуудаас Тайвас үндсэн тэжээлээ олж хот хэмээх ахадсан нэрийг тахир махир гудамжууддаа томдсон пайз мэт зүүх авай. Хал балгүйхэн шиг тийм нэгэн гудамжинд нь Ван-Жэ-Шин нэрт бөгтөр өвгөн гудамж шигээ нам гүмхэн сууна. Өвгөний хэдэн настайг хөршийнхөн нь ч мэдэхгүй. Өвгөн өөрөө ч насаа мартсан мэт байдаг бөлгөө.
Зарим өглөө арай ядан гэлдэрч хашаанаасаа гараад өмнөх байшингийнхаа ар руу ганхан гунхан шээж зогсохыг нь үзсэн хөршүүд нь “Өвгөн өнөөдөр л салхинд түлхүүлж унаад дахин босохгүй нь дээ” гэж бодоцгоосноо өвөр зуураа сэм ярилцана . Өвгөн ч ганхан гунхан салдираглан гэлдэрсээр тагзандаа ороод таг болно . Тэгснээ ганц хоёрхон хоногийн дараа гэнэт жороо орсон луус шиг их л жавхаалаг болчихсон чихэр түрхмэлтэй жимс ачсан явган тэрэг түрээд төв замын зүг шоорогонон алхахдаа болоо ч үгүй дуу аялчихсан явах нь сонсогдоно . Өвгөнийг ийнхүү сэргэх бүрийд хавийн хүүхэд багачууд гэр орноосоо дүүлэн гарцгааж гудамж дүүрэн дуу шуугиан үүсгэн нам гүм орчныг амилуулах авай . Хүүхдүүд өвгөнийг бүчин
- Өвөө өвөө саранд хүрэхэд хэцүү юү гэж шуугилдахад өвгөн инээмсэглэн
- Хай , тэр ч гайгүй шүү . Сайн алхвал жилдээ хүрчихнээ гээд үнэхээр л саранд хүрчихэе хэмээн шийдэж явах мэт эрмэг алхана .
- Өвөө өвөө өвгөн болох хэцүү юү гэцгээхэд нь өвгөний алхаа дахин хүндэрч тэргүүн гудайлгаад
- Хай, тэр харин хэцүү шүү. Зуун жил алхаад ч барахгүй дээ гээд дуугаа хураана. Гудамжны үзүүрт хүрээд хүүхдүүд гараа даллан үлдэцгээж өвгөн муу тэргэнцрээ харжигнуулан цааш одох авай. За тэгээд өвгөнийг орой харьж ирэхэд өдөржин харуулдсан хүүхдүүдийн нар ганц гарч бөөн л найр наадам хөл хөгжөөн үүснэ. Өвгөн тэдэнд аагтай ногоо жигнэсэн будаанаас өгсүүлээд чихэр жимсийг өч төчнөөнөөр нь авчирч өгнө. Наймаачид төв зам бараадан өдөржин зогсоцгоохдоо бүгд л бүрмэл жимс заравч оройдоо мөнөөх жимсээ тэрэг тэргээр нь түрэн урам муутай ирэх атал өвгөн тийм биш юм. Авч явсанаа бүгдийг нь зарчихаад ирэх төдийгүй
- Айдаа наймаа гэдэг нүүрийн буянтай хүний ажил шүү гэж алиална.
Зарим залуус түүнийг бүчин шавж
- Та өөр ашигтайхан наймаа хийгээч мөнгийг ч уут уутаар нь олно доо гэлцэхэд өвгөн толгой сэгсэрч
- Мөнгө зоос гэдэг нас насаар, заяа заяагаар олддог эд шүү. Миний нас заяанд энэ нь болноо гэнэ.
Өвгөн ийнхүү сэргэлэн жавхаалаг болсон нэгэн өдрөө гудамжны үзүүрийн хоолны газар өөрөөсөө хэдэн үе дүү идэр хүдэр харцуулыг тойруулчихсан өмнөө тавьсан жүнзтэй хатуу архинаас хаад нэг балган жаргаж ам халмагц
- Би чинь уг нь Хорчин хүн шүү дээ гэж айлдахад цугласан харцуулын чих дэлдийж
- Тэр Хорчин гэдэг чинь юу байнаа гэлцэн гайхацгаалаа.
Тэдний тийнхүү юу ч мэддэггүйд нь өвгөн эрдэн соосойж
- Хорчин гэдэг чинь Монгол угсгаа даа. Чингис хааны дүү хавт Хасарын удам дамжсан голомт байгаа юм. Тэр хавт Хасарын цус одоо миний судсаар гүйж байгаа нь энэ гээд чөргөр бугуйгаа гарган гурийсан хөх судсаа үзүүлмэгц бах нь ганц ханах мэт улаан буйлаа гялалзуулан хөхөрнө. Харцуул ч хөхрөлдөж
- Та ч бас Хасар тийм биз гэлцэхэд
- Хай би бишээ. Би гэдэг соёлын хувьсгалд нүдүүлж үндэс нь суларсан муу хэрзгэр өвгөн Ван-Жэ-Шин шүү. Харин Хасар бол баатар эр. Ах Чингис хаантайгаа дэлхийн талыг эзэлсэн ойгүй бяртай хүн юм гэнэлээ гээд чимээ алдан тонгойход нь нэг эр их л хэрсүүрхэн бодож бодож
- Аа ... Тийм тийм ...Тэр чинь Тайзу хаан, агуу их хаан байна шүү дээ. Юуны чинь Хорчин байхав дээ. Өмнө зүгийн хүн. Дэлхийн тал гэдэг чинь харин үнэн байна. Дэлхийн тал нь дундад улс байхгүй юу. Тийм биз гэхэд өвгөн толгой сэгсэрч
- Чи даанч юу ч мэдэхгүй байна даа гэсэн авч тэр балчир эрийн ам мэдэн бурсаныг буцаачих барим тавим ганц ч үг олж чадсангүй.
Манан будан дунд сүүмийн байх шиг санагдагч олон жилийн өмнө эцэг нь өөд болохдоо
- Чи бол Хорчин хүн юм шүү. Чиний эцэг дээдэс бол ах Чингистэйгээ цуг дэлхийн талыг эзлэлцэж явсан баатар эр хавт Хасар юм шүү дээ гэсэн бүдэг бадаг сураг хэлээд л тэнгэрийн орондоо заларч одсон бөлгөө. Ван-Жэ-Шин идэр залуудаа энэ тухай олныг бодож явсангүй. Харин өтөлж нас дарах тусам яагаад ч юм энэ тухай дахин дахин бодогдоод байх болсон учрыг сая ухаарч эцгийнх нь хэлсэн хэдхэн үгээр түүний судас лугшиж байхыг гэнэтхэн энэ өдөр анзаарч уусан архиндаа маналзан уурсаж
- Та нар бол боолууд. Миний нутагт хариас шаахайгаа үүрч ирснээс өөр юу та нарт байгаа юм. Энэ бол хавт Хасарын эзэмшил газар. Муусайн илжигнүүд зайлцгаа. Миний эцэг дээдсийн хөлийн улыг та нарын эцэг дээдэс долоож явсан юм. Би бол угсаа залгасан нутагтаа суугаа Монгол Хорчин хүн гээд хашгирчихсан нь харцуулын уурыг улайссан төмрийг усанд дүрэх мэт шархийлгэн хөдөлгөж орхижээ. Тэд чанга чангаар хашгиралдан ээлж дараалан босож ирэн
- Чи тэгвэл яагаад Хасар овогт биш Ван овогт юм. Чиний чих илжигний чих биш гэх үү гэлцэн ам уралдуулан загнаж гарчээ. Зөвхөн загнаад зогссонгүй
- Чи дундад улсын газар нутгийг юу юу гэж бурна гэнээ. Чиний атигар хөлд энэ газар гишгэх сөөм эрх олдож байгаа нь их юм. Яана гэнээ чиний дээдэс бидний дээдсээр улаа долоолгож явсан юм бол одоо чиний нохой хэлээр хөлөө долоолгоно доо хэмээн омогдож гутлаа тайлцгаан өвгөнийг нэвширтэл нь балбаж бодлогогүй цуурсан хэлээр нь шивэртэй хөлнүүдээ уйдатлаа долоолгожээ. Тэдний уур дундрахыг хүлээлзнэн бөндөгнөж байсан хоолны газрын эзэн өвгөн данжаад нэвширтлээ нүдүүлсэндээ гоморхон уйлж хэвтсэн өвгөнийг өндийлгөн гэрт нь хүргэж өгөхөөр хөтлөн гарлаа. Зам зуур өвгөн ихэд гутран уйлж
- Тэд яагаад намайг ойлгосонгүй вэ? Би тэдэнд үнэн юм ярьсан шүү гэж гомдоллосонд хоолны газрын эзэн түүнийг тайвшруулах гэхдээ
- Хай чи бурууг хийсэн шүү. Манай энд гуаньдун хүн, шандун хүн бүгд байна . Тэд харин чам шиг аашлаагүй за хэвтэж амардаа гээд гарч явжээ.
Өвгөнд бол нэг их өндөр газраас цасаар шуурсан нүцгэн талд унаад хариугүй муу бутнаас зуураад хэвтэж байгаа хүн шиг нэн ч гунигтай байлаа.
Цас хялмаалсан нэг өдөр өвгөн гарч шээсэнгүй. Хөрш нь орж үзвэл өвгөн тэнгэрт халиад орны нь өмнөх явган ширээн дээр нэгэн бичиг үлдсэнийг монгол хэлнээ буулгавал
– Миний Хорчин цус царцлаа гэсэн байжээ.
Өвгөнийг өмнөд нутгийн хүн оршуулдаг заншлаар дуу чимээ багатай авч цаас хүж шатаан ёслол дутаалгүй нутаглуулав. Түүний хэдэн настайг хэн ч мэдээгүй төдийгүй энэ нутагт
- Би Хорчин хүн гэх мэтийн элдвийг ярих хүн дахиж нэг ч гараагүй билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • DR. ADITY (197.211.63.104)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 09 | Хариулах
  • DR. ADITY (197.211.63.104)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зохиолч (117.102.187.40)
    Сайн өгүүллэг, Түүхийн судалгаа биш, уран зохиол. Монгол угсаатны сөнөл мөхлийн тухай утга гүн, санаа өргөн, сайхан хэллэгтэй, гуандунь хүн хойт нутагт байтугай Улаанбаатарт ч өчнөөн байгаа. Яасан гэнэн сэтгэж яарч донгосч чадаж байна аа, Зочин гуай
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.186.178)
    Гуандунь хүн хэзээ ч хойд нутаг руу нүүдэггүй юм, баруунд гарсан хятадууд дийлэнхи гуандун, учир хамгийн өмнө зах, хонгконг хажууд юм. Юу ч мэдэхгүй бн даа зохиогч минь!!!!!! .
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.186.178)
    Би жинин болон жанчхүүд олон хорчинтой уулзаж бсан, хөххотод ч бдаг. Тэд надтай энгийн монголоор ярихдаа яг манай нутгийн аялгаар ярьвал чи ойлгохгүй гээд хорчин аялга нь эртний монгол хэлний асар олон өвөг үгсийг тээж бгааг эрдэмтэд судалж мэдсэг гсэн. Мэдээж хятад үг яриандаа оруулж их болсоон
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.186.178)
    Хорчингууд одоо бгаа төдийгүй 2 сая тоотойгоор өвөрмонголчууд дотроо хамгийн олон тоотой нь
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.143)
    Өвөр Монголын одоогийн Жирэм аймагт Харчин,Хорчин монголчууд байдаг гэсэн.нутаг нь тариалах бүсэд ороод цөм малгүй тариачин болж их үндэслэгдэн уусаж байгаа юм гэсэн.
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.123.59)
    Сайн судлаж байж бичих хэрэгтэй байх. Төсөөлөл төдийгөөр зохиол бичих сайн бүтээл болж чадахгүй .
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 13 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 21 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК