
Сүүлийн үед нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг тойрсон асуудлууд хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хамаарал бүхий этгээд Б.Ө****** /8811****/ барилгын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжээс их хэмжээний мөнгө нэхсэн байж болзошгүй гэх асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тухайн асуудлаар АТГ-аас тодруулахад:
"Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг нийслэлийн захирамжаар олгогддог “А” даалгавартай холбоотой асуудлаар эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа" гэв.
Одоогоор уг асуудал мөрдөн шалгах шатанд үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна.















































