
Эрчим хүчний гэж байхад ТӨК-уудынх нь гүйцэтгэх захирлын цалин 10-30 саяын хооронд яригдаж байна. Харин улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын 1 САРЫН ЦАЛИН:
1. Эрдэнэc Монгол ХХК 64,9 сая,
2. Эрдэнэс критикал минералс ХХК 44,0 сая,
3. Төрийн үнэт цаас хэвлэл 38,3 сая,
4. Шивээ овоо 31,6 сая,
5. Диспетчерийн үндэсний төв 25,7 сая,
6. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 24,5 сая,
7. Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая,
8. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20,0 сая,
9. Эрчис ойл ХХК 19,5 сая,
10. Эрдэнэс таван толгой ХК (ОНӨО) 19,2 сая төгрөг тус тус байна.
Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа нэмүүлэхээр энэ сарын 30-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэж, цаашлаад салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлаа яаж хугацаанд нь чанартай хангаж энэ өвлийг хязгаарлалтгүй давах талаар дээр дооргүй санаа зовж, хичээж байхад хамгийн өндөр цалинтай захирлуудын 5-рт эрэмблэгдсэн эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаа нь долоо долоо хоногоор архи ууж сарын талд нь ажилдаа ирдэггүй ч бүтэн цалингаа авсаар л байдаг аж. Тэрээр 25 сая төгрөгийн цалинтай бөгөөд Энгийн ажилчид сарын талд нь ажилдаа ирэхгүй таславал юун цалин бодогдох шууд л халагдах тушаалаа авдаг байтал энэ хүнд хууль журам үйлчилдэггүй дураараа дургидаг бололтой. Энэ мэт ажилдаа хариуцлагагүй, улс төрийн шахаануудаас салж эрчим хүчний салбараа аврах цаг болоогүй юу.
Л.Бат



























































Сэтгэгдэл (1)