
УИХ-ын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асуулаа.
Энэ үеэр тэрбээр "Төрийн өмчит компанийн захирлууд бүгдээрээ хамгаалалттай. Бүтээмжийн олон алдарт менежерүүд ардаа хамгаалалттай учраас зовлон болж байна. Тиймээс энэ хуулийг УИХ баталж өгөөч гэж хүсэж байна. Хууль батлагдснаар ТУЗ хараат бус болно. Босго шаардлагыг давах, улс төрөөс хамаарал бүхий хүмүүс олдохгүй болно.
Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Компанийн удирдлагыг мэргэжлийн хүмүүсээр соливол бодитой өөрчлөлт гарна" гэв.





















































