
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 33 суманд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандат, нийт 42 мандатад нөхөн сонгууль товлон зарласан байна.
Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 92 нэр дэвшигч өрсөлджээ. Сонгуулийн санал хураалтын дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувь ялалт байгууллаа.
Нийт 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандат буюу 45.9 хувьд Монгол Ардын намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.


















































Сэтгэгдэл (1)