Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн хорт хавдар Авлигыг нийлж даръя

2017-12-08
0
ЖИРГЭХ

 

Ийм утга агуулгатай зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. “Иргэний танхимд” болсон энэ зөвлөгөөнд хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцож, авлигын талаар илтгэл тавьсан. “Олигархи бүлэглэл, улс төрийн аль ч хүчин төрийн эрх барьж байгаагаас үл хамааран төрд хувалз мэт шигдэж, хүссэн шийдвэрээ гаргуулж, шударга ёс, тэгш байдлыг уландаа гишгэж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг гажуудуулж байна” хэмээн зөвлөгөөнд оролцогчид дүгнэсэн юм. Тиймээс “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.

 

Авлигыг хэвийн үзэгдэл гэх ойлголт нийгэмд түгээмэл

 

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл эхний илтгэлийг тавьсан. Тэрбээр “Авлигыг хэвийн үзэгдэл гэх ойлголт нийгэмд тогтсон байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад ч мөн адил. Манай орны хувьд энэ асуудалд тодорхой ач холбогдол өгч, тууштай арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн 168 орныг хамруулсан авлигын судалгаагаар манайх 72-т жагссан байдаг. Авлигатай тэмцэх арга замуудыг тодорхой болгох хэрэгтэй. Албан тушаалаа мөнгө болгон ашиглах арга замыг хаах, авлигын хэргээр ял сонссон хүнийг дахин төрийн албанд томилохгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэх сурвалжлага, нэвтрүүлэг явуулах” гэх мэт гарц байгааг хэлсэн юм.

 

Илрүүлэлт ахихгүй байгаа нь үнэн

Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа “Нийслэлийн Прокурорын газар гэхэд энэ онд авлигатай холбоотой 348 хэрэг хүлээн авснаас 57-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 26-д нь эрүүгийн хэрэг үүсгээд байна. Авлига нууц байдалд үйлдэгддэг тул илрүүлэлт урагш ахихгүй байгаа нь үнэн. Эдийн болон эдийн бус авлига авсан байдаг. Тухайлбал, хувь эзэмших болон хувьцаа ч гэдэг юм уу хэлбэрээр авлига авдаг. Авлигын хэлбэр маш олон янз” гээд өөрсдөд тулгардаг зовлонгоо ч тоочсон. Тухайлбал, “гадаадын аль нэг улсаас өөрийн орны иргэний нууцаар хадгалуулсан мөнгө хөрөнгийн талаар мэдээлэл авахаар албан тоот явуулахаар “Манай улс олон банктай. Яг ямар банкинд хадгалуулсан, хэдий орчим мөнгөний талаар сонирхож байгаагаа тодорхой бичвэл мэдээлэл өгөх боломжтой” гэсэн хариу өгдөг. Гэтэл манайд тэр тодорхой мэдээлэл нь байдаггүй таамаг төдий байх жишээтэй” гэсэн юм. “Дэлхийн улсуудын хууль сахиулах байгууллагууд өөр хоорондоо харилцан мэдээлэл солилцдог. Харин манайх үгүй. Энэ тал дээр манайх нэн хоцорч байгаа” гэдгийг прокурор бүсгүй хэлсэн.

 

Нүүр тулсан уулзалтыг цөөлөх хэрэгтэй

 

“Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга эрхэлсэн комиссар Ш.Дуламсүрэн мэдээлэл хүргэсэн.  Тэрээр юуны өмнө маргааш Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байгааг онцлоод Үндэсний хөтөлбөр хоёр шаттайгаар хэрэгжиж байгааг хэлсэн. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийх 216 үйл ажиллагааг товчлон тайлбарласан юм. Тухайлбал, Эрх бүхий албан тушаалтан хууль бус шийдвэр гаргаж албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд тэр нь шүүхээр тогтоогдсон бол төрөөс нөхөн олговор авахгүйгээр тухайн албан тушаалтан хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулдаг болох, албан тушаалтантай нүүр тулсан уулзалтыг аль болохоор цөөлж, цахим үйлчилгээнд илүү ач холбогдол өгөх, зөвшөөрөл лицензийг цөөлөх, улс төрийн нам, сонгуулийн зардлыг хянах гээд олон санааг дэвшүүлсэн.

 

“Чалчаад байхын оронд цавчаад

Ахмадуудаас АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд дээрх үгийг дайж явуулжээ. Төрийг дампууруулдаг, нийгмийн үндсийг ганхуулдаг авилгатай тууштай тэмцэнэ гэдгээ хатагтай Г.Баасан мэдэгдээд “Авлига авсан нь тогтоогдвол шууд хорь. Түүнээс торгох энэ тэр ял бол авлигыг далдуур өөгшүүлж байгаа хэрэг” хэмээн зарласан. Авлигыг :

 

  1. Төрийн өндөр түвшний буюу Системийн авлига
  2. Бүтцийн буюу Эрх мэдлийн авлига
  3. Тохиолдлын буюу илэрхэд амархан авлига  гэж гурав ангилдаг. Манайхан сүүлийн хоёртой нь л тэмцэж байна. Ер нь манай АТГ авилга авсан, өгсөнтэй нь бус, хэн мэдээлсэнтэй нь л сайн тэмцэж байна гэдгийг Олон нийтийн Зөвлөлийн дарга хэлж байлаа.

 

Зоригтой, цогтой зүйл хүлээж байна шүү

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тус зөвлөгөөн дээр хууль хяналтынханд хандаж хэлсэн үг юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар авлигын улмаас улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Авлигын индексийн хувьд 38 болж, урьдынхаасаа 15 байраар ухарсныг өнгөрсөн жил зарласан. Авлигын хамгийн тод жишээ бол 60 тэрбумын асуудал. Эзэнтэй атлаа энэ хэрэг замхарсан. Утаанаас сална гэж найман жил ярьж улсын төсвөөс 147 тэрбум гаруй төгрөгийг зарлагадсан байдаг. Утаанаас салах бус түүний нэрийн дор сая саяар нь идэх механизм л байна. Түүнийхээ оронд ажилгүйдэл, ядууралтай тэмцээч.

 

Энэ мэтчилэн Уул уурхайн ашигтай болгоныг жишээ нь, “Тавантолгойн” ордыг УИХ-аар оруулалгүйгээр хувьдаа авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн асуудлыг яагаад АТГ шалгаж болдоггүй юм бэ” гэсэн бөгөөд уул уурхай, лиценз, согтууруулах ундааг тойрсон авлигтай бүгдээрээ хамтран тэмцье хэмээлээ. Түүгээр ч зогсохгүй хэн нэгнээс айж байгаа, төрийн шахалтад орж, авлигыг илчилж чадахгүй байгаа бол Төрийн тэргүүнтэйгээ хамтарч ажилла гэж уриалсан юм.

 

                                                                                                                                                             

     Н.Саран

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • авлигад идэгдсэн төр (103.26.193.36)
    Монгол төрөөсөө эхлэн авлигад идэгдсэнг Европын холбоо зарлаж дүн тавьж байгаа юм. Европ С. Баяр, баярцогт, Сугар, М. Энхболд, Элбэгдорж тэргүүтэй авлигачид монголын төрийг муухай харлуулж байгааг биднээс өмнө мэдсэн. АВЛИГАЧИД төрийг харлуулж байгаад ТЭД дүн тавьж байна
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    10 цаг 16 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    10 цаг 51 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    10 цаг 59 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    11 цаг 1 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    11 цаг 25 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    11 цаг 41 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    12 цаг 2 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    13 цаг 13 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    13 цаг 31 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    14 цаг 3 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    14 цаг 28 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    14 цаг 38 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 43 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    15 цаг 14 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    15 цаг 17 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    15 цаг 34 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    16 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    17 цаг 33 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    18 цаг 14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    18 цаг 34 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК