Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Номын ертөнцөөр

2018-2-02
0
ЖИРГЭХ

 

“МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ”-Д МОНГОЛЫН ШИЛДЭГҮҮД ЦУГЛАРЛАА

Хоёр оны зааг дээр МЗЭ-ийн болон МСНЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Гомбын Баатарнумын “Монголын шилдэг нийтлэл-93” боть номын нээлт Хүүхдийн төв номын санд болсон билээ. Уг номын нээлтэд монголын салбар, салбарын шилдэгүүдийн төлөөлөл гэж хэлж болохБХЯ-ны сайд асан, Чөлөөнд байгаа дэслэгч генерал Л.Моломжамц, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай, “ТВ-9” телевизийн захирал, “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн ерөнхий редактор, МУСГЗ, зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Т.Баасансүрэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид, МУСГЗ, нэрт сэтгүүлч Г.Жамьян, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, профессор Л.Норовсүрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Утга зохиол шүүмжлэгч, доктор, профессор Д.Хүү, МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Насанбуян, кино найруулагч, МУУГЗ Б.Нагнайдорж, МУСГЗ,яруу найрагч Ай.Төмөр-Очир, орчуулагч, МУСГЗЖ.Нэргүй, яруу найрагч, доктор, профессор С.Магсаржав болон зохиогчийн үзэг, цаасны саднууд, МУСГЗ Д.Давааням тэргүүтэй Хүүхдийн зохиолчид, Арми, Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж явсан дайчин нөхөд нь гээд л 100 орчим хүн хуран цугларсан өнөр, өтгөн нээлт болсон нь Г.Баатарнум гэдэг сэтгүүлчийн нэр хүндийн баталгаа боллоо. “Артиллерчин сэтгүүлч” нэртэй гарсан энэхүү номонд түүний 90-ээд он болон 2000-аад оны үед тухайн үеийн “Улаанбаатар”, “Улаанбаатар таймс”, “Хөдөлмөр”, “Өдтэй бичиг” зэрэг төвийн сонинуудад бичиж байсан “Амь дүйсэн албаныхан аюул зайлуулаад иржээ”, “Дарьтад өнжсөн нэг өдөр”, “Эрээний эрээн бараан”, “Нулимстай хонх”, “Амьдын тамд унасан долоон жил”, “Байшинтын дивизийн эмгэнэлт өдрүүд”, “Хил давагч хэн байсан бол”, “731 дүгээр отряд хийгээд Чөлөөлөх дайн”, “Тас шувуунд шүүрүүлсэн хүн” зэрэг шилдэг нийтлэлүүдээсээ 100 орчмыг нь сорчилсноос гадна сүүлийн 10 гаруй жил ажилласан Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин, мөн “Өнөөдөр”, Өдрийн сонин”, “Монголын мэдээ”, “Үндэсний мэдээ”, “Оpen door” зэрэг төвийн сонинуудад бичсэн материалуудаасаа ч сорчлон оруулсан байна. Ц.Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Г.Баатарнумын “Монголын шилдэг нийтлэл” ном нь “Энгийн хөдөлмөрийн талбарт”, “Цэргийн хөдөлмөрийн талбарт”, “Хилийн чанадад”, “Ярилцлага, хөөрөлдөөн, хууч ярианы цоморлиг” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд номын шүүмжийг МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшин “Үнэний төлөө үг, үзэг хоёроороо тулалдсан “дайчин”, “Үнэний эрэлчин”, “Ур чадвар, туршлага, хөдөлмөр гурав түүний гол зэвсэг”, “Баримт, үзэл бодлыг заагладаг сэтгүүлч”, “Цэрэг, “дайн”-ы мэргэшсэн сурвалжлагч” гэсэн хэд хэдэн дэд гарчгийн дор маш нухацтай илэрхийлжээ.Номын хөтөч, бэлтгэл хурандаа Б.Отгонбаяр, түүний уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийснийг хураангуйлбал, Г.Баатарнум өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 10 гаруй ном, сэтгүүл зүйн 20 мянга гаруй нийтлэл, 100 гаруй дууны шүлэг, “Алмастай нөхцсөн нь” урансайхны болон “Иракт өнгөрүүлсэн 190 хоног”, “Цэнхэр дуулгатны жимээр” зэрэг баримтат кино бүтээсэн хосгүй хөдөлмөрч нэгэн гэдгийг тодотгож байв. Түүний “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” баримтат киноны хэсгээр номын нээлт эхэлсэн бөгөөдзохиогч энэ номоо хэрхэн бүтээсэн талаар дэлгэрэнгүй ярьсан.

 

 

Тэрээр зарим материал нь олдоогүй учраас хөгжмийн нэрт зохиолч, МУУГЗ Ч.Сангидорж, радиогийн нэвтрүүлэгч н.Харцага, хилс хэрэгт хэлмэгдээд, сүүлд нь төр уучлал хүсч 20 сая төгрөг олгосон Ч.Эрдэнэ-Очир зэрэг хүмүүсийн материалыг энэ номондоо оруулж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа дурдана билээ. Дараа нь доктор, профессор Т.Баасансүрэн хэлсэнүгэндээ: “Монголын Зохиолчдын Эвлэл утга зохиолын дээжис 108 ботийг бүтээсэн юм. Түүнээс санаа авч МСНЭ-ээс “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийг гаргая гэсэн хүнд хэцүү ажлыг санаачилсан. Надаас ажил авсан Б.Галаарид Ерөнхийлөгч маань “Та энэ ачааныхаа хүндийг өөрөө үүрээрэй гэж тоглоом, шоглоомын хооронд хэлсэн. Үнэндээ ямар ч ашиггүй хүндажлыг бид 2010 онд эхлүүлсэн юм. Одоо 50 гаруй боть нь гараад байна, 2020 онд дуусгана. Үлдсэн 40-өөд боть бүгд эзнээ олоод дугаарлаж байна. Монголын сэтгүүл зүйд цэргийн сэтгүүл зүй онцгой байр эзэлдэг. Үүх түүхийг нь яривал Д.Нацагдоржоос эхлэлтэй. Социализмын он жилүүдэд Ж.Ядмаа хурандаагийн сэтгүүлчдийн бүтээсэн гайхамшигтай нийтлэлүүд олон бий. Энэ удаа цэргийн сэтгүүлчдийг төлөөлүүлж Г.Баатарнумын бүтээлийг онцолж байгаа юм. Нийтлэлд хийсэн дүн шинжилгээ, шүүмжлэлт нийтлэлийг би энэ номонд бичээд оруулсан учраас нарийн ширийн юм хэлэхгүй. Даяарчлал гэдэг юм дэлхий дахинаа бий болж, Монгол гэдэг жижигхэн орон энд хумигдан оролцож, Монголын Зэвсэгт хүчин Энхийг сахиулах үйл ажиллагаанд нэгдэж орсноос хойш Монголын цэргийн түүх цоо шинээр эхэлсэн юм билээ. Үүнийг яг өөрийн биеэр явж, биечлэн сурвалжилж үзсэн хүн нь үнэхээр Г.Баатарнумаас өөр сэтгүүлч байхгүй байгаа юм. Тийм учраас түүний бичсэн олон нийтлэлүүд нь судлаачдын сонирхлыг их татсан. Ийм хувь тавилан ганцхан түүнд оногдсоныг чухамдаа бурхны хишиг гэж хэлэхээс аргагүй. Энэ нь “Монголын шилдэг нийтлэл” 99 цуврал боть номонд байж байх ёстой юм байна гэж манай Эрдэм шинжилгээ, судалгааны төв үзсэн юм” гээд уг номын зохиогчид шинэ уран бүтээлийн амжилт хүссэн юм. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: “Цэргийн сэтгүүл зүй нь үндэсний сэтгүүл зүйн салбарт онцгой хувь нэмэртэй, онцгой гавьяатай салбар байдаг. Үнэндээ 20, 21 дүгээр зуунд дайны талбараас сурвалжлага хийсэн сэтгүүл зүй бол яах аргагүй цэргийн сэтгүүл зүй юм. Тухайлбал, Халх голын дайны үед цэргийн сэтгүүлчид идэвхтэй сайн ажиллаж байсан. Дараагийн дайны нөхцөл байдлын дунд сурвалжлага хийсэн хүн бол Г.Баатарнум сэтгүүлч байлаа. Энэ түүхэн уламжлалыг нэр төртэй авч яваа том төлөөлөл гэж боддог. Та бол бидний бахархал. Таны энэ олон жилийн хөдөлмөрөөс залуу үе суралцана. Ер нь сэтгүүлчийн хөдөлмөр их онцгой хөдөлмөр байдаг. Өнөөдөр хэн нэг хүнтэй ярилцлага, сурвалжлага хийж байдаг, маргааш нь түүхэн бодит баримт болон хувирдаг. Он жил явах тусам улам үнэ цэнэтэй материал болдог. Тийм учраас түүхэн баримтыг бүтээдэг энэ хариуцлагатай ажилдаа сэтгэл, зүтгэлээ өгч, ийм сайхан ном гаргасанд дахин талархлаа илэрхийлье” гээд “Чөлөөт хэвлэлийн түүхэн товчоон” номыг бэлэг болгон гардуулсан юм.Дараа нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамьян хэлсэн үгэндээ: “Бид хоёр олон жил хамт ажилласан. Нэг үгээр хэлбэл миний хайртай дүү, хамтран зүтгэгч юм. Монголд жинхэнэ дайны утаа үнэрлэсэн хоёрхон сэтгүүлч байгаа гэж би боддог. Тэр нь Ж.Ядмаа хурандаа, Г.Баатарнум хоёр юм. Энд БХЯ-ны хариуцлагатай хүмүүс ч байх шиг байна. Б.Галаарид дарга болон энэ хүмүүсээс ганц зүйл гуйя. Монголд олон сэтгүүлч гавьяат, баатар зэрэг янз бүрийн алдар цол хүртдэг. Миний муу Баатарнумд л та нар минь хичээж, энэ онд ч багтахаа өнгөрөх шиг боллоо, ирэх 2018 онд тэр гавьяат гэдэг цолыг нь олгуулж өгөөрэй гэж хүсч байна” гэдгийг онцолж байсан.Мөн үеэр Сүхбаатар аймгийн “Талын түрлэг” сэтгүүлчдийн нэгдлээс дурсгалын зүйл гардуулж, Чөлөөнд байгаа дэслэгч генерал Л.Моломжамц, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай, доктор, профессор, утга зохиол шүүмжлэгч Д.Хүү, Д.Нацагдоржийн шагналт, Хүүхдийн зохиолч О.Сундуй, уг номын шүүмжийг бичсэн, доктор, дэд профессор С.Амартүвшин нарын олон хүн халуун дулаан үгээ хэлсэн. Энэ бүхнээс ганц жишээг онцгойлон дурдвал, номын шүүмжлэгч түүний 20 гаруй жилийн өмнө бичсэн “Агаар, хөрсний бохирдолт амь насны нэхэлтэй” асуудал дэвшүүлсэн өгүүлэлдээ өнөөдрийн Улаанбаатарын утааны талаар сэтгүүлч хүний холыг хардаг мэдрэмжээр гайхамшигтай урнаар бичсэнийг жишээ болгон ярьсан юм.

   “Утга зохиолын төлөө” шагналт, Үргэлжилсэн үгийн зохиолч Д.ДАРАМСЭД

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    13 мин
  • Байнгын хороод хуралдана
    32 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    59 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    1 цаг 0 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    1 цаг 4 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    1 цаг 16 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    1 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    1 цаг 49 мин
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
    1 цаг 55 мин
  • Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно
    2 цаг 35 мин
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
    2 цаг 43 мин
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    19 цаг 4 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    19 цаг 25 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    19 цаг 30 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    19 цаг 39 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    19 цаг 56 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    19 цаг 58 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    20 цаг 32 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    21 цаг 23 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    22 цаг 42 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК