Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьсгал нь тасарчихгүй яваа эдийн засаг 

2018-2-08
0
ЖИРГЭХ

-Аврал нэхэх эдийн засагт амь тариа бус хоёр хөл дээрээ суга таягтай ч хамаагүй босч алхах л хүсэл байгаа-

Сэхээний тасгаас нэгэн өвчтөнг энгийн тасагт шилжүүлэх үү болих уу хэмээн бодолхийлж сууна. Гаргачихвал яах бол, энгийн тасагт очоод бие нь огцом муудчихгүй байгаа гэсэн айдас монголчуудад бий.

Хэвтэрт орж, хөл дээрээ босох уу үгүй гэдэг дээрээ байгаа Монгол Улсын эдийн засгийн аврах гарц гаргалгааг Засгийн газар эрэлхийлж, ямар эм тариа хэрэглэх вэ хэмээн толгойгоо гашилган байна. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан эдийн засагтаа асаргаа сувилгаа хийсэн үр дүнтэй боллоо гэж тус сангийн ажлын хэсгийнхэн дүгнэсэн. Гэхдээ төгс эмчилсэн тухай яриа байхгүй. Цаашдаа эмчилгээгээ найдвартай тогтвортой хийвэл хөл дээрээ босох магадлалтай гэсэн л хариу хэлж, онош тавилаа. Энэ нь, хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна л гэсэн үг. Зөвхөн байгалийн баялгийн ханш өсч, экпортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор гарч байгаа эерэг нөлөө. Хэрэв алт, зэсийн ханш унавал эдийн засаг дахин доройтно. Тиймээс эдийн засгийн талаар төрийн тогтвортой бодлого чухал гэдгийг ажлын хэсгийн онцолсон.

Монгол Улс цаашдаа ямар бодлогоор эдийн засгаа тогтвортой өсгөх боломжтой вэ гэдэг чухал болжээ. Ашигт малтмалаас зуун хувь хараат хэлбэрээр явах уу эсвэл гэсэн зүйл ч яригдаж эхэллээ. Мөн улс орноо хөгжүүлэхдээ хэн нэгний халааснаас хэдэн төгрөг горьдож, зээлчих найзаа хэмээн гадаадынханд хандах нь хэр оновчтой шийдэл юм бол. Ийм жишгээр явбал өрөнд баригдаж, эцэстээ урд хөршид газраа алдах магадлалтай гэдгийг сошиал даяар шуугиж байна. Бүр он цаг хугацаатай нь тавьчихаж. Ийм сэтгэл эмзэглүүлэм зүйл мэдээллээд эхэллээ. Засгийн газар ч үүнийг бодолцох нь зүйтэй. Ер нь, өрнөөс өрний хооронд ард иргэд нь амьдарч, төр засаг нь гадны зээл тусламж хайсан шиг яваа нь гунигтай. Дэлхийд гайхагдсан баялаг ихтэй орд, өргөн уудам нутагтай ч гурван сая гаруйхан иргэнээ аятайхан амьдруулж чадахгүй байна гэдэг гунигтай. Яаж удирдахаараа ингэж өр зээлэнд баригдуулж, иргэдийнхээ нуруунд том хар ачаа үүрүүлж байгаа нь ойлгомжгүй.

Жил бүр л өрийн хэмжээ нэмэгдэж байна. Багагүй хөрөнгө мөнгө зээлж, улсад оруулж байгаа сурагтай. Гэвч өнөөг хүртэл ганц том үйлдвэр, бүтээн байгуулалтын ажил, дотоодын олигтой үйлдвэр бий болсонгүй. Олсон хөрөнгөө үр ашиггүй салбарт оруулж, хувааж идсэн уусан тухай л яригдсаар. Эргүүлэн өр зээлээ төлөхдөө дахин өрийн бичиг үйлдэх. Ийм л жишгээр явсаар байна. Айл гэрийн хувьд ч ялгаагүй өр тавьсан бол эргүүлэн төлөх аргачлалаа тооцдог. Харин манай төр засагт тийм тооцоо байна уу.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд Чингис, Самурай гээд чамгүй олон бонд гаргажээ. Олон сая ам.долларын хөрөнгө авчирсан байх юм. Үүнээс гадна 2015 онд нэг тэрбум юанийн гурван жилийн хугацаатай "Дим Сан" бондыг 7.5 хувийн хүүтэй гаргаж байсан. Харин оны өмнө 800 сая ам.долларын "Гэрэгэ" бондыг 5.6 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай гаргалаа. Төлөх өр нэмэгдсээр л байна. Харин томоохон бүтээн байгуулалтын ажил хааччихав. Ийм нөхцөл байдалд эдийн засаг яаж ч сэргэх юм. Улам л доройтож, хямарсаар байх нь гарцаагүй.

Гурван сая гаруйхан иргэнийг олон жил тарчиг амьдруулж, байгалийн баялгаа бусадтай нийлж цөлмөн, зарж борлуулсаар байгаа Монгол Улсын ноёд тайж нар мэргэн ухаантай юм даа. Дөрвөн жилд ганц болох сонгуулиар хөхөө мэт донгодон, сонгогчдын тархийг зад угаагаад л дахин төрийн эрх барих байгууллагад заларчихна. Гэтэл гадаад улс оронд ийм ноёд байвал хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх жишээтэй. Монголд бол дархан эрх эдлүүлж, эрхлүүлнэ. Нэг үгээр хэлбэл, эрхэм гишүүд, сайд дарга нар хуулиар өөрсдийгөө хамгаалж, өлгийдсөн хэрэг. Тиймээс ч тэдэнд бурууг тохох аргагүй, буцаан татах эрхгүй. Гадаадын улс орны удирдагчид гурав битгий хэл 30, 40 түүнээс олон сая иргэнээ эвдрэлцүүлэлгүй, амьжиргааг нь татаад унагачихгүй удирдаад байхад манай 76, сайд, ноёдууд яасан тархитай удирдагч нар юм бол.

Ер нь, төрд заларсан эрхмүүд, иргэдээ бодохгүй, эрх ашгаа түрүүнд тавьж зээл авч эрхэлсээр байг уу. Ийм жишгээр аль хүртэл явах вэ монголчууд. Бүгд л бухимдаж сууна. Зээлээс зээлийн хооронд амь аргацааж, эдийн засгаа бурхны оронд залчихгүй үлгэн салган л явна. Олсон жаахан мөнгөө үрэн таран хийгээд дахин зээл авах тухай яригдах. Саяхан дахиад л зээлийн асуудал босов. “Панда” бонд гэж гаргах асуудлыг эдийн засгийн “BloombergTV” мэдээлж байна. Бас л сая саяар тоологдох өр тавих тухай ярив. Гэхдээ үүний баттай эсэх нь албан ёсоор зарлагдаагүй. Сангийн сайд худлаа мэдээлэл гэж байгаа. Тус телевиз болон эрхлэн явуулдаг сайтыг ташаа мэдээллээ залруул гэсэн тухай яриа байна. Гэхдээ энэ асуудал бодит эсэх нь цаг хугацааны аясад мэдэгдэнэ. Магадгүй өр зээлийн асуудал нээлттэй болсон учир дахин бонд гаргахгүй гэх баталгаа байхгүй. Өмнөх өрөө хэрхэн төлөхөө мэдэхгүй суугаа төр засаг дахин гадаад руу гар сунгаж байж болох талтай.

Ямартай ч нэг өр зээлээс нөгөө тэмүүлэх төр засаг эдийн засагтаа дусал залгах, иргэдийн амьжиргааг доройтуулах маягаар бус өөр аргачлалаар сэргэлт, хөгжлийн гарцаа олж харах нь зүйтэй мэт. Бид бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч байж болохгүй гэж үү. Яагаад энэ чиглэлд илүү анхаарч, дэлхийд бус юм гэхэд дотоодын хэрэгцээгээ төгс хангачихдаг болж чадахгүй байна вэ.

Монгол Улсын эдийн засгийн хувьд зээлээс зээлийн хооронд амь тариа хийлгэж, арай л амьсгал хураачихгүй явна. Аврал нэхэх эдийн засагт амь тариа бус хоёр хөл дээрээ суга таягтай ч хамаагүй босч алхах л хүсэл байгаа.

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.9.40.203)
    ард түмнийхээ кармаг хоослож байгаа төр засаг
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    3 цаг 4 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    3 цаг 39 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    3 цаг 48 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    3 цаг 50 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    4 цаг 13 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    4 цаг 29 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    4 цаг 50 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    6 цаг 1 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    6 цаг 20 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    6 цаг 52 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    7 цаг 16 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    7 цаг 27 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 31 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 2 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    8 цаг 5 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    8 цаг 22 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    8 цаг 57 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    10 цаг 22 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    11 цаг 2 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    11 цаг 22 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК