Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр хөрш хугацаагүй Ерөнхийлөгчтэй болно...

2018-2-28
0
ЖИРГЭХ

 

Монгол УИХ намрын чуулганаа завсарлуулж, эрхэм гишүүд амралтаа авч Цагаан сараа тэмдэглэж хөдөө гадаагүй зугаалаад яг 20 хонож байна. Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийг “Жаст”-ын Ш.Батхүү гэгч нөхөр тухайн үеийн Ерөнхий сайд, өөрийн найз С.Баярын дэмжлэг, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын зөвшөөрөл, тусламжтайгаар “Стандарт” банкны ӨАБНУ-д байдаг салбараас 109 сая ам долларын зээл авсан нь тогтоогдож, зээлийн эргэн төлөлт хийгдэлгүй удааширсан тул “Стандарт” банк Лондонгийн Арбитрын шүүхэд хандсанаар Монгол Улсын Засгийн газар 102 сая ам доллар төлөх болчихоод сууж байгаа. Үүнтэй болон сүүлийн үед Монгол улсын авлига, хээл хахуулийн Олон улсын үнэлгээ 16 байраар ухарсантай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын анхан шатны үүрийн дарга нартай уулзахдаа “Авлига хээл хахуультай холбогдсон хэнийг ч өршөөлгүй намаас хөөх арга хэмжээ авна” хэмээн мэдэгдээд авсан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн сүүлд Дархан-Уул, Орхон аймаг болон Сэлэнгэ аймгийн иргэдтэй ээлжит уулзалтаа хийж, ард иргэдийн хүсэл сонирхолтой танилцах аялалаа үргэлжлүүлээд ирсэн. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдтэй уулзах үеэрээ “Сентерра Гоулд”-ын мэдэлд очоод удаж байгаа Ноён уулын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Монголын төр Хүннүгийн үеийн түүх дурсгалын өлгий болсон Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах болно. Удахгүй энэ талаар сайн мэдээ дуулдах байх” хэмээсэн. Товчхондоо Монгол Улсын төрийн эрх баригчид ард иргэдтэй уулзах, тэдэнд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх ажлаа л нэгдүгээрт тавиад явцгааж байгаа. Гэтэл мөнхийн хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-д улстөрийнх нь амьдрал ид буцалж, ирэх сарын 18-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох бол мөн л ирэх сарын эхээр БНХАУ-д Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар хамгийн сүүлд 2004 онд өөрчлөлт оруулсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, 2023 онд хоёр дахь 5 жилийнх нь хугацаа дуусах Си Жиньпин даргыг хугацаа хязгааргүй БНХАУ-ын даргаар сонгох өөрчлөлт оруулах гэж байна.

БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг хамгийн анх 2018 оны нэгдүгээр сарын 18-нд өндөрлөсөн ХКН-ын Төв хорооны II хурлаар намын удирдлагууд нь гаргаж Си Жиньпин даргадаа зориулан “Үндэсний лидер” гэсэн шинэ албан тушаал бий болгох, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг гаргаж ирсэн байдаг. Гэхдээ Си Жиньпин дарга  БНХАУ-ыг хугацаа хязгааргүй удирдах эрхийг ирэх сарын эхээр болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэх болоод байгаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-нд өндөрлөсөн ХКН-ын ХIX их хурлаар Си Жиньпиний  дэвшүүлсэн  “Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа”-г Намын дүрэмдээ тусган оруулснаар өөрийн үзэл санааг БНХАУ-ын Үндсэн хуульд тусгуулахаар болоод байгаа гурав дахь удирдагчаар Си Жиньпин дарга тодроод байгаа билээ. Си Жиньпинээс өмнө зөвхөн БНХАУ-ыг үндэслэгч их удирдагч Мао Зэдун,  БНХАУ-ыг хятадын онцлогтой чөлөөт зах зээлийн системд хөтлөн оруулсан Дэн Сяопин нарын үзэл баримтлал л БНХАУ-ын Үндсэн хуульд тусгагдсан байдаг. Ингэхээр Си Жиньпин БНХАУ-ын хувьд гурав дахь агуу их удирдагчаар тодрох нь тодорхой болоод байгаа юм.   

Тэгвэл хойд хөрш ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөл ч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж өнөөдрийн Ерөнхийлөгч В.Путинийг 2042 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг хугацаагүй хашуулах асуудлыг хүчтэй гаргаж тавьж эхлээд байна. Энэ ч үүднээс Оросын Холбооны Улсын Холбооны зөвлөл 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр 75 настай Валерий Зорькиныг томилсон билээ. Тус Улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр түүнийг томилох  саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлсэн гэдэг. Ерөнхийлөгч В.Путины хамгийн ойрын итгэлтэй хүн гэгддэг Валерий Зорькины нэрийг дэвшүүлэх саналыг өмнө нь Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн болон Төрийн байгуулалтын Хороо дэмжсэн байдаг.

 “Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай” Оросын Холбооны Улсын 2009 оны хуульд оруулсан дэгийн дагуу ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг.  Валерий Зорькин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр таван удаа буюу 1991, 2003, 2006, 2009 ба 2012 онд тус тус томилогдоод байгаа юм.

ОХУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч В.Путиныг хугацаа хязгааргүй буюу хамгийн ойрдоо 2042 он хүртэл Ерөнхийлөгчийн суудалд суулгахаар ихээхэн лобби хийж байгаа хүмүүсээр В.Путины итгэлтэй улстөрчид болох ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин зэрэг эрх мэдэл бүхий томоохон улстөрчид тодроод байгаа нь ОХУ тун удахгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын баталгаа болж байгаа юм. Ийнхүү Монгол Улсын мөнхийн хоёр хөрш хугацаа хязгаарггүй, хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг шийдэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байна. Харин энэ хооронд Монгол Улс хэрэлдэж хэлцсээр, 2016 оны УИХ-ын сонгуулиар хэт олонхи буюу парламентын 76 суудлын 65-ыг нь эзэгнэсэн МАН-ын “Нялх Сэнгүм”-үүд Үндсэн хуульд ирэх хаврын чуулганаар яаравчлан өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг хуульд хориг тавих эрхгүй болгож, эрх үүргийг улам л хумьж, ёстой жинхэнэ “Бэлгэ тэмдэг”-ийн төдий Ерөнхийлөгч болгохоор зүтгэцгээж байгаа. Үнэндээ өнөөдрийн Монгол Улсын улстөрийн тогтолцоо гэдэг жинхэнэ холион бантан, шавар шавхайтай хутгалдсан зуурмаг төдий болчихоод байгаа нь гашуун үнэн билээ. Ерөнхийлөгчийн засаглалтай юмуу гэхээр хуульд хориг тавихаар нь УИХ дахь МАН-ын 65 инээлдэж байгаад хэрэгсэхгүй болгочихно. Парламентын засаглалтай юмуу гэхээр Үндсэн хуулийн цэц дээр очоод ихэнхдээ буугаад өгчихнө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь парламентыг тараах, өөрөө 100 хувь шийдээд танхимаа бүрдүүлэх эрх мэдэл хязгаарлагдмал. Ерөнхийлөгч нь УИХ-аас бараг л 100 хувь хараат. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ерөнхийлөгчтэйгээ гар нийлэн ажиллах боломж бас л хязгаарлагдмал. Яагаад гэвэл эрх баригч МАН-ын Ерөнхий сайд нь хэдийгээр намын харьяаллаасаа татгалзсан ч АН-ын далд харьяалалтай Ерөнхийлөгчтэйгээ хэт ойртож, зуузай холбоод байх нь зүйд нийцэхгүй. Нөгөөтэйгүүр парламентын гишүүдийн ихэнх нь УИХ-д анх удаа сонгогдсон улстөр, эдийн засгийн мэдлэгээр тааруухан, ихэнх нь ёстой л “Азын шоо”-ны нүх, “Тэр өдрийн тэнгэр”-ийн тэтгэлгээр УИХ-д гэнэтхэн л ороод ирсэн азтангууд учир хий хоосон цэцэрхэх, тухайн цагийн улстөр хийж пиараа өсгөх бодол давамгайлсан л нөхдүүд харагддаг. Байдал учир нэгэнт тодорхой тул ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар МАН-ын 65-ын бүлэг хүчлэн зүтгэвэл олигтой зүйл хүлээгээд нэмэргүй. Тэд АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын амыг нь чагталж, гарыг нь хүлэх л өөрчлөлт хийж өнөөдрийн хачин жигтэй улстөрийн тогтолцоогоо Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр улам бүр бантагнуулж орхих нь тодорхой.  

Хоёр хөрш маань улам бүр хүчирхэгжиж, Ерөнхийлөгч нар нь ч улам л эрх мэдэлтэй, хөл гар нь улам л хол хүрч, нөхцөл байдлаа сайжруулаад байдаг. Харин Монгол Улс эсрэгээр л зүтгээд байдаг. Хожим хойшид юу гээч нь болдог юм бол доо, хөөрхий.

Д.Энхтүвшин    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Mongoliin Putin, Xi Jinping hen baih bol... (59.153.112.18)
    Zuw hunee olood zuw goldirold hediinee orj yavaa 2 taliin hurshiin ard tumen yutai AZTAI!!! Aldhan bie ni shunaliin har horhoind idegdeed umhiirchm nogoorch bgaa hun turhuu hediine aldsan ulsturch nertei luivarchid mudhun ustaj ugui boloh ni yutai bayasuushtai ve!
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (64.119.25.232)
    Хkнам үндэсний онцлогоо харгалзан үзэж соц нийгэмээ бүрэн төгс байгуулахаар шулуудажээ.манайд иймүзэл санаа баримтлалгүй болохоор хаашаа явж бгаан мэдэгдэхгүй ойд төөрсөн сармагчин шиг болжээ.оросууд ч яахав өөрийн гэсэн хуви зохиолтой ард түмэн шиг бгаа юм.тэд бол хэнээс ч дутахгүй али ч замаар явж сурсан улс шүү дээ.монгол ч мэдэхгүй ямар ч замаар явж чадахгүй дээ.наад захан боолын нийгэм kапиталист нийгэм гэж юу байдагийг үзээгүй ард түмэн шүү.дээрэн дайн тулаан зовлон гачлан өлсгөлөн үзээгүй түүхий ард түмэн юм даа.яаж хүн болно доо гэдэг шиг л юм болж бна.
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • ! (66.181.176.145)
    Женко гэж хөлдүү толгой Ноён уулын талаар бүрэн зөв ойлголттой болоогүй атлаа олны өмнө коко авах гэж буруу юм амалчих юм!!!!!
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.22.46)
    Манайх ч гэсэн үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж баттулгыг мөн 2045 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллуулж энэ нам гэдэг дампуу удирдлагаас салцгааяа
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • pkxny (203.91.118.180)
    тийм шүү. та бид 2-ын санаа бодол яг таарч байна
    2018 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    23 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    32 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    34 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    57 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 13 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 35 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 46 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    3 цаг 4 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 36 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    4 цаг 0 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 11 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 15 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 46 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 50 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 7 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 41 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 6 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 46 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 6 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 11 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК