Нэгэн үе бүхнийг бухимдуулж, уур уцаарыг нь бардаг байсан бацаан бол шорлогчин Осоржамаа. Элдвийн гаж зүйлийг нүүр номын хуудсаар цацаж, түүнийгээ зөв үйлдэл мэтээр тайлбарлах нь үнэхээр эгдүүцэм байв. Дуулиан шуугианы эзэн хог ухаж байна гэж мэдээлэл гарснаас хойш гэнэтхэн алга болсон. Эргэн дурсах тэр цагт үхсэн, талийгаач болсон хэмээн ярьсан нь бий.
Нүүрээ будаж, элдвийн марзан үйлдэл гаргадаг, эмэгтэй хүний хувцас өмсөж нэг хэсэг шуугиулаад авсан тэрээр амьд гэдгээ мэдэгджээ. Цахим ертөнцөд дахин гарч ирээд байгаа Осоржамаа "Хүмүүс намайг үхсэн гээд л яриад байсан, би амьд гэдгээ мэдэгдэх гэж гарч ирлээ. Би чинь хүн учраас зүрхэндээ юм бодож байгаа. Намайг хүмүүс элий,балай гэдэг ч юм уу, тэгж бодоод байгаа учраас та нараасаа бас уучлалт гуйж байна. Зүрх сэтгэлээсээ уучлалт гуйхыг би эрмэлзэж байна. Нийгмээ таниагүй эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань агуу их алдаа байж ээ, уучлаарай гэж энэ дашрамд хэлмээр байна" гэжээ.
Ийнхүү олныг бухимдуулагч Осоржамаа дахин гарч ирлээ. Гэхдээ ямар бэлэг барих гэж байгаа бол гэдэг сонирхол татна. Эмэгтэй дүрээр бужигнуулсан бол одоо эр хүн гэдгээ үзүүлэх юм болов уу.
Сэтгэгдэл (1)