зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригийн хэрэгт Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн оролцоо байж болзошгүй талаар ОУПХ дүгнэлт гаргажээ

2018-4-05
0
ЖИРГЭХ

Олон улсын парламентын холбооны ээлжит чуулган 2018 оны гуравдугаар сард Швецарийн Женев хотноо болсон, уг чуулганаас ОУПХ-ны гүйцэтгэх хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Саранчимэгийг сонгосон тухай мэдээлэл цухас гараад өнгөрсөн билээ. Сүүлийн өдрүүдэд ОУПХ-оос С.Зоригийн хэргийн талаар ээлжит тогтоол баталж, дүгнэлтээ гаргасан талаар мэдээлэх боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр ОУПХ-ны С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг манайд ирээд буцсан билээ.  Тэдний гаргасан дүгнэлтэд дурдсан мэдээлэл олон жилийн турш эргэлзээ тээнэглзлэл төрүүлж байсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, таамаглаж байсан олон асуудлын учгийг нэг чигт хандуулах шиг боллоо.

Хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай

Олон улсын парламентын холбооны дүгнэлтэнд С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг гүтгэн, дарамт шахалт үзүүлж, “Хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт, зүй бус арга ашигласан”-ны улмаас тэд хэргийг хуурамчаар хүлээсэн байх магадлалтай гэж дурджээ.  

 Аллага болох үед тухайн гурван этгээд бүгд маш залуу байсан бөгөөд Эрдэнэт хотын гэр хороололд амьдардаг байжээ. Тухайн үед тэдний боловсролын түвшин багаас гадна улс төрийн мэдлэг, оролцоо огт байгаагүй. Мөн тэд Улаанбаатар хотод очиж үзээгүй байсан. Амгаланбаатараас бусад нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

Содномдаржаа, Чимгээ нарын нэр хэдийд нь мөрдөн шалгах ажиллагаанд гарч ирсэн нь тодорхой бус байна. Гэвч үйл явдлын дараалал дараах байдлаар өрнөсөн нь харагдаж байна. Үүнд: Амгаланбаатар нь таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн хэргээр баривчлагдан, гэм буруутай нь тогтоогдож, цаазын ял авсан байсан. Амгаланбаатар 8 гаруй жил хоригдсоны дараа гэнэт тагнуулын байгууллагын ажилтнуудад бусадтай нийлж, Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн мэдүүлэг өгчээ. Улмаар түүнд оногдуулсан байсан ял 25 жилийн хорих ял болон хөнгөлөгдсөн. Тэрээр өөр бусад олон хэрэг дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, бусад хүмүүсийг бас давхар нэрлэсэн ижил төстэй мэдүүлгүүдийг удаа дараа өгч байжээ.

Хууль сахиулахын ажилтнууд түүнийг бусдыг гэмт хэрэгт буруутгахад ашигладаг нь нэгэнт ил байсан

Амгаланбаатар ялаа бууруулж, шоронгоос гарахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байжээ. Түүний буруутайгаа хүлээсэн бусад гэмт хэргүүдийн талаар өгч байсан мэдүүлгүүд нь үнэн зөв, итгэл үнэмшилтэйд тооцогдож байгаагүй нь сонирхолтой. Зоригийн хэрэг дээр энэ нь эхэндээ мөн л ялгаагүй байв. Учир нь Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Содномдаржаа, Чимгээ нарыг 2015 онд баривчилж, байдал гэнэт өөрөөр эргэх хүртэл түүнийг тухайн үед Зоригийн аллагад буруутгаагүй байжээ.

Гэтэл тэр гурвыг яллахад ашигласан нотлох баримтуудын ихэнх нь эргээд Амгаланбаатарын анхны мэдүүлэг бүхий нууц баримт нотолгоонуудтай холбогдож байгааг ОУПХ-ны төлөөлөгчид ойлгосон. Гэвч үүнийг баталж чадаагүй.

Амгаланбаатарын худал мэдүүлэгт үндэслэн тагнуулын байгууллага Содномдаржаа, Чимгээ нарыг үндэслэлгүйгээр буруутгасан бөгөөд ямар ч утгагүй нөхцөл байдал, таарч тохирохгүй олон зүйлүүд байгааг төлөөлөгчид мэдсэн. Эдгээр 2 хүний хувийн хэргийг харахад тэднийг уг хэрэгт оролцсон болохыг батлах ямар ч сэдэл, үндэслэлийг ОУПХ-ны төлөөлөгчид тогтоож чадсангүй.

Уншиж бичиж чаддаггүй хүний өмнөөс мессеж явуулж байжээ

-Амгаланбаатар нь уншиж, бичиж бараг чаддаггүй байсныг бодоход түүний утсыг тагнуулын ажилтнууд ашиглаж, утасны цаанаас сүрдүүлэг явуулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хамаатнууд нь утасны байршлыг тогтоох оролдлогуудыг хэд хэдэн удаа хийхэд байршлыг нь шоронд биш, Эрдэнэт хотод зааж байжээ.

Эрдэнэтийн цагдаагийн газар олигархийн хяналт дор ажилладаг уу

-Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлахаас өмнө хэд хэдэн хачин жигтэй үйл явдлууд болжээ. Магадгүй эдгээр нь өөр бусад шалтгаанаар тэдэнд зохиомол хэрэг тохох гэсэн оролдлогууд байсан байж болзошгүй. Тухайлбал, 2015 оны эхээр нэгэн дэлгүүрт тагнуулын нууц ажилтан Содномдаржааг өдөж, зодоон эхлүүлсэн; Чимгээг эмнэлэгт байхад нь түүний гэрийн гадаа цогцос авчирч хаясан гэх мэт. Аллага болсноос 8 жилийн дараа Содномдаржаа, Чимгээ нарын хөрш айл түймэрт шатаж, ослын шалтгааныг цахилгааны доголдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс гаргасан байхад тэднийг уг гал түймрээр далимдуулан аллагын хэргийн ул мөрөө устгасан хэмээн мөн буруутгасан. Эрдэнэт хотын Цагдаагийн газар олигарх бүлэглэлийн хяналтад, хараат байдгаараа алдартай гэсэн мэдээллийг ОУПХ-ны төлөөлөгчид мөн олж авчээ.

Мэдүүлэгт албан хүчээр гарын үсэг зуруулжээ

  • Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү гэж хэлдэг байв. Мөн тагнуулын ажилтан Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан байна. Байцаалтын үеэр Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг түүнээс шаарджээ.
  • Чимгээг мөн адил хэрэг хүлээхийг шаардан, байнгын дарамтад байлгаж байжээ. Амгаланбаатар Чимгээгийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Түүний гэр бүлийн гишүүд тэдэнд учруулсан болон учруулсаар байгаа заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалтын маш олон жишээг төлөөлөгчдөд ярьсан. Чимгээгийн охин 2016 оны 8 дугаар сард сэжиг бүхий машины ослоор нас баржээ. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч гэр бүлийнхэн нь үүнийг зүгээр нэг тохиолдол байсан гэдэгт итгэдэггүй. (Машин замаасаа гарсан. Өөр машин байгаагүй. Жолоо барьж байсан хүн амьд гарсан боловч, Чимгээгийн охин нас барсан. Жолооч ослыг санаатайгаар үйлдсэн, учир нь 2 тэр ослоос хойш тэрбээр ор сураггүй алга болсон гэж Чимгээгийн гэр бүлийнхэн үзэж байв. Жолоочийн цагдаад мэдүүлснээр охин дугуйн доогуур орж, өөрөө осол гаргасан ажээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээгүй байна). Тагнуулын ажилтнууд гэр бүлээс нь урьтаж, охиных нь үхлийн талаар Чимгээд мэдэгдсэн бөгөөд хэрэг хүлээсэн мэдүүлэгт гарын үсэг зурчихсан бол ийм зүйл болохгүй байсан гэж түүнд хэлснийг гэр бүлийн гишүүд нь төлөөлөгчдөд мэдээлсэн. Чимгээг охиныхоо оршуулгад оролцох зөвшөөрөл хүсэхэд түүнийг мөн л хэрэг хүлээхийг шаардан, дарамталсан байх магадлалтай.

Албан шахалтаар хийсэн бичлэгийг Үндэсний телевизээр цацсан

-Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэгэн нотлох баримтууд Үндэсний телевизээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас (1998 онд ашиглагддаггүй байсан) ашигласнаа дурдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үеийн байдалтай тохирохгүй өөр зүйлүүд олон байсныг ОУПХ-ны төлөөлөгчид мэджээ. Түүнийг албан шахалтаар уг бичлэгийг хийлгэсэн гэдэгт гэр бүлийнхэн нь итгэлтэй байсан. Чимгээгийн хувьд хатуу, хэрцгий дарамт шахалтыг үл хайхран хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон гэдгийг өөрийн зүгээс үргэлж үгүйсгэн, няцааж иржээ.

Дээрх нөхцөл байдлаас харахад, нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын албаныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна. Тагнуулын байгууллага шүүхийн өмнө юуг ил болгож, юуг нууцлах тухай шийдвэр гаргах онцгой эрхийг дангаараа эдэлдэг.

Хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн гэж ОУПХ дүгнэжээ

Хавтаст хэргийг бүхэлд нь нууцлалаас гаргахаас нааш эрх мэдэл, албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан байж болзошгүй тагнуул, хууль сахиулах байгууллагын ажилтнууд үүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр үг барам, Монголын ард иргэдийн үндсэн эрхийг зөрчсөн дээрх үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байх болно гэдгийг Олон улсын байгууллагаас онцлон сануулжээ.

Ийм тохиолдолд С.Зоригийн аллагын талаарх үнэн хэзээ ч илрэхгүй. Өнөөдөр Монголд "Зоригийн хэрэг шиг юм болов оо" гэх мэт хэллэгүүд ихээхэн хэрэглэгдэх болсныг төлөөлөгчид онцолжээ. Эдгээр нь "чи алга болно, хэн ч үүнийг хэзээ ч мэдэхгүй" гэсэн утгатай аж. Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Зориг агсны хэргийг алдаа мадагтай шийдвэрлэсэн нь Монголын ирээдүйд аюултай жишиг тогтоож буй  гэж үзсэн байна.

Захиалагчийг илрүүлэх сонирхолтой эргэлзээтэй байна

 Хэргийн мөрдөн шалгасан үйл явцаас захиалагчийг илрүүлэх сонирхол тун эргэлзээтэй байгааг олон улсын парламентын холбоо онцолжээ. Юун түрүүнд С.Зоригийн аллагын хэргийг ял шийтгүүлээд байгаа гүйцэтгэгчид болон мөрдөн шалгагдаж буй зохион байгуулагч, захиалагч гэсэн хоёр хэсэг эрүүгийн хэрэгт хуваасан нь анхаарал татжээ. Нэг л захиалагчтай, түүний дагуух гүйцэтгэлтэй хэрэг байтал ингэж салгасан нь захиалагчийг нуун дарагдуулах гэсэн, холбоо хамаарал уялдааг саармагжуулах гэсэн ноцтой үйлдэл байж болох талтай аж.

 Хэрэгт өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай

Улсын Ерөнхий прокурорын орлогчийн удирдаж байсан хэргийг мөрдөх хамтарсан ажлын хэсгийг татан буулгасан. Одоо явуулж буй захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газар дангаараа хариуцаж, бүхэлд нь нууцад авсан гэдгийг ч дурьджээ.

Тагнуулын Ерөнхий Газрын дарга зэрэг хэд хэдэн албан тушаалтнууд энэхүү хэрэгт засгийн эрхэнд одоо ч байсаар буй өндөр дээд түвшний улстөрчдийн оролцоо байх магадлалтай гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааг нууцлах шаардлагатай хэмээн тайлбарласан гэнэ.

Захиалагчийг мөрдөн шалгах энэхүү ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл бага байгаа гэдгээ олон улсын төлөөлөгчид илэрхийлсэн байна. Олон тооны хүмүүс Тагнуулын ерөнхий газар аллагыг илрүүлж, захиалагчид хуулийн хариуцлага хүлээлгэхийн оронд үнэнийг нуун дарагдуулан, гэмт хэрэгт оролцсон гэж үзэж байгаагаа тэд шууд хэлжээ.

Жинхэнэ хэрэгтнийг олох сонирхол байхгүй нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэргийн нөхцөл байдалтай адил гэж үзсэн байна. Юу гэвэл, нэг талаас бослогын үеэр иргэдийг буудсан доод түвшний цагдаагийн ажилтнуудынх, нөгөө талаас буудах тушаал өгсөн гэж сэжиглэгдсэн удирдах албан тушаалтнуудынх хэмээн хоёр хэсэгт хуваагдсан улс төрийн оролцоотой бас нэгэн хэрэг юм. Уг хэргийн шүүх хурал бас хаалттай болсон бөгөөд хууль сахиулахын болон улс төрийн өндөр дээд түвшний албан тушаалтнууд ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй билээ.

С.Зоригийн хэрэгт хэдийгээр нотлох баримт хангалтгүй гэж үзэн, Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч дор хаяж түүнээс гадна бас нэг хүнийг шүүхийн шийдвэргүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр гадаадад зорчихыг хориглосон. Энэ нь зохиомлоор хэнийг ч хэлмэгдүүлэн, ял тохоход бэлэн гэдгийг нотолгоо юм.

Хэрэгт Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн оролцоо байж болзошгүй

Олон улсын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй олон уулзалт хийсний дүнд хэргийн талаар дэвшүүлж буй таамаг, хувилбаруудын нэгэнд өмнөх Ерөнхийлөгч зэрэг өндөр түвшний улс төрийн удирдагчид орж, мөн Эрдэнэтийн уул уурхайн компани бас холбогдож байж болзошгүй тухай ойлголт авчээ. Франц, Германаас хулгайлагдаж, дараа нь хорих газарт нас барсан Монгол иргэний дуулиант хэргийг зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын одоогийн даргыг сэжигтнүүдийг хулгайлах, эрүү шүүлт тулгах ажиллагаанд оролцсон байх магадлалтай хэмээн тэд дүгнэлтдээ бичиж үлдээжээ.

Удахгүй дахиад ОУПХ-ны С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг Монголд ирж ажиллах юм байна. Тэгээд гаргасан дүгнэлтээ ирэх намрын  ОУПХ-ны ээлжит чуулганд танилцуулах гэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • монгол (183.177.100.210)
    Би ардчилалын төлөө гээд байдаг АНы бузарууд Монголыг сүйрүүлж дуусагалаа. Эбээ энэ тэр гэлгүй АНыхан бүгд адилхан хулиган болон яалтангууд ийм бузарууд Монголыг хөгжүүлж ард түмнээ жаргааж харагдаач. Одоо Баттулга гэж ялтан Монголыг Ерөнхийлөгчийн засаглал гэдгээр бүрээн дарангуйлал тогтоох гэж улаарч байгааг бүгд харж л байна. Тийм юм болвол бид Ардчилсан Хойд Солонгос болно гэдгийг Зоригийн хэрэг тов тодорхой харуулж байна. Ер нь АН бол гамингийн амилсан сүнснүүд шүү дээ Монголыг хорлох өөрсдөө баяжих тийм юм санаатай гэмт итгээдүүд.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (82.132.234.228)
    Ene min l Olin ulsiin parlamentiin holboonii syrdyyleg Elbegdorj tergyytei mafijsan bylegleliig baritsaand oruulj baina. Elbegdorj amia avch garhiin tuld ene holboond mongoliig baritsaalhaas ch butsahgyi..europium Holboo , negdsen yndsenii baiguullag, zereg olon ulsiin baiguullaguud bygd amerik europiin mafijsan byleglelyydshde
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.20.37)
    Ямар ч улсын ард тvмэн хичнээн ядуу ч байсан хичнээн болосролгvй байсан ч ганцхан шударга vнэнд дуртай байдгийг ямар ч харгис удирдагч дарангуйлагч нар болиулж чадахгvй нь сайхан юм даа. Манай харгис хэрцгий дарангуйлагч нар маш олон бусармаг хэрэг vйлддэг болохоор айж бухимдсанаасаа болдог ч юмуу нехцел байдлыг хайнга буруу дvгнэж бас мартдаг бололтой юмаа. Зориг агсны амиа алдсан хэргийг илрvvля шийтгэж шийдвэрлэсэн явдалд хэн ч итгээгvй гэдгийг эрх баригчид анзаараагvй дvр эсгэж шууд л хэлмэгдvvлчихлээ гэж бухимдсныг vл тоомсорлосон ш дээ. ОУПХ-ныхон талийгаачийн ар гэрийнхэнтэй нягт холбогдож ажиллаж их мэдээлэл авалгvй яах вэ дээ. Яг л Монголчууд дургvйцэж байсан шиг мэдрэмжтэй болсон байжээ
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • АНы нутагшуулсан ардчилал энэ үү (50.204.62.58)
    Би ардчилалын төлөө гээд байдаг АНы бузарууд Монголыг сүйрүүлж дуусагалаа. Эбээ энэ тэр гэлгүй АНыхан бүгд адилхан хулиган болон яалтангууд ийм бузарууд Монголыг хөгжүүлж ард түмнээ жаргааж харагдаач. Одоо Баттулга гэж ялтан Монголыг Ерөнхийлөгчийн засаглал гэдгээр бүрээн дарангуйлал тогтоох гэж улаарч байгааг бүгд харж л байна. Тийм юм болвол бид Ардчилсан Хойд Солонгос болно гэдгийг Зоригийн хэрэг тов тодорхой харуулж байна. Ер нь АН бол гамингийн амилсан сүнснүүд шүү дээ Монголыг хорлох өөрсдөө баяжих тийм юм санаатай гэмт итгээдүүд.
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • АНы нутагшуулсан ардчилал энэ үү (50.204.62.58)
    Би ардчилалын төлөө гээд байдаг АНы бузарууд Монголыг сүйрүүлж дуусагалаа. Эбээ энэ тэр гэлгүй АНыхан бүгд адилхан хулиган болон яалтангууд ийм бузарууд Монголыг хөгжүүлж ард түмнээ жаргааж харагдаач. Одоо Баттулга гэж ялтан Монголыг Ерөнхийлөгчийн засаглал гэдгээр бүрээн дарангуйлал тогтоох гэж улаарч байгааг бүгд харж л байна. Тийм юм болвол бид Ардчилсан Хойд Солонгос болно гэдгийг Зоригийн хэрэг тов тодорхой харуулж байна. Ер нь АН бол гамингийн амилсан сүнснүүд шүү дээ Монголыг хорлох өөрсдөө баяжих тийм юм санаатай гэмт итгээдүүд.
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.33.242)
    Элбэгдорж энэ бүхний ард бий.
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • ганбаа (64.119.20.157)
    эби үүл 2 зайлшгүй холбоотой гэж 3 сая хүн харддаг
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • beke (124.126.155.221)
    Yag haragdaachee ene henii yavuulga vee biebienee gutgej shorond hiiseer baigaad mongold narand hun udeh nii uu? Ulsaa ter chigeer ni shorongiin talbar bolgochih
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ha ha ha (124.126.155.221)
    Olon Ulsiin Parlamentiin Holboo gedeg cchin hunii hergiig murduj shalgadag baiguullaga yum uu? Erhem mongolchuudaa ta nart eh zah gej baina uursuu ch suldoroi amitad baij Turiin terguun gej hundlel baihgui amidral ni yag tuun shigee bolson doroi ard tumen
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Талийгаач Зоригийн ар гэрийнхэн ОУПХ-нд ергедел гаргасан гэдэг шиг санаж байна. Тэгээд ОУПХ энэ хэргийг илэртэл анхаарал хандуулна гэж албан есоор мэдэгдсэж байсан шvv. Мерден шалгах биш харин манай мерден шалгасан процеестэй танилцаж vнэн зев шийдсэн эсэхийг еерсдийн итгэл vнэмшлээрээ цензурдэж дvгнэлт гаргаж тvvнийгээ ОУПХ-ны гишvvн улс орон болгоны парламентэд хvргvvлж байгаа гэсэн vг. Эбэг Хурц 2 ч гайхамшигтайгаар ОУ-ын хэмжээнд нэр алдар нь тvглээ дээ
      2018 оны 04 сарын 06
  • Dund huruu gozoiv (124.126.155.221)
    Bitgii hudlaa sensaats degdeegeed bai mongoloor duuren hudalch hulgaichuud ene baiguullagiin gishuun saranchimeg gene uu ha ha ha ha
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Fd (139.5.219.38)
    Ebee gyain oimsiig gozolzyylax tsag ali ert bolson ene myy novsh yaxaaraa gadaadaar zygaalaad tansaglaad ywna ve
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Оюун (219.241.226.253)
    элбэгдорж Зоригийг захиалгаар амь насыг нь хохироосон .энэ өндөр магадлалтай
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    Элбэгээ Хурц гээд байж болох л хувилбар юм
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.159)
    Хамгийн гол сэжигтэн бол Эбэ, Бат Үүл хоёр шүү дээ. Булган бна.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    Улсын мөрдөн байцаах газар маань татан буугдахдаа ОУПХ болон өөрчлөгдсөн билүү.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.34.124)
    булган батүүл элбэгдорж хоёроос айгаад байна гэж ам алдсан гэдэг.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • буяннэмэх (27.123.214.108)
    монгол хүн монгол эх орныхоо төлөө монголын нийгмийн хөгжлийн төлөө зүтгэж тэмцэж явсны хариуд амиа алдсан харамсалтай хэрэг болсон билээ энэ хэргийн ард төрийн өндөр албан тушаалтан байгаа гэдэг нь илтээс илт тодоос тод харагдаж байгааг бид бүгд сайн мэдэж байгаа билээ энэ хэргийг үйлдсэн энэ хэргийг захиалсан гэмт хэрэгтнүүдийг олж тогтоох үйл хэргийг үргэлжлүүлэн сайтар шалган тогтоож ахин ийм хэрэг гархаас урьдичлан сэргийлж. мөн нийгэм улс орноо хөгжүүлэх гэж зүтгэж яваа бусад шудраг тэмцэгчид шудраг улс төрчдийн эрх зүйн байдлыг хангах хэрэгтэй мөн хууль бус арга ашиглан авсан хууль бус мэдүүгийг нотлох баримтанд тооцохгүй хэрэг хүлээгээд хэлмэгдсэн хүнийг хуулийн дагуу суллан тавьж нэр хүндийг нь сэргээх... гэмт хэрэгтэнтэй хавсан нийлж ажил алба гүйцэтгэсэн эрх бүхий этгээд албан тушаалтан тохирсон ял шийтгэл оноох нь зөв юм. энийг манай ард түмэн хүсэн хүлээж байгааг мэдэх нь зүйтэй
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (27.123.214.113)
    ЭЛБЭГДОРЖ ГУАЙ та одоо байцаалт өгөх цаг нь болжээ. Алийн болгон урдаа мод барьж бултах вэ. Чи үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэнэ.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Монгол Чечерэрл МОНГОЛ-ы сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
    • irgen
      chi bitgii hulhinii um surtalchilaad bai , balai hog ve, zagdaa yu harj bainaa !!!!
      2018 оны 04 сарын 05
    • irgen
      chi bitgii hulhinii um surtalchilaad bai , balai hog ve, zagdaa yu harj bainaa !!!!
      2018 оны 04 сарын 05
  • sss (103.57.95.250)
    zoriud hudal medeelel taraaj anhaarliig eer tiish tatah zorilgotoi
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    ОУПХ гэдэг байгууллага мөрдөж тогтоогоод захиалагч гүйцэтгэгчийг мэдэж байгаа бол шууд зарлах хэрэгтэй. Сүүлийн үед олон улсынх нэртэй байгууллагууд манай хэрэгт нэн гүнзгий хутгалдах боллоо. Энэ нь манайд төр засаг сул доройн шинж шүү
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (139.5.219.112)
    Тэр үеийн сонины бичлэгт энэ хэрэг улс төрийн сэдэлтэй гэсэн. Мөн С.Баяр, Багабандь, Бат-Үүл, Элбэгдорж нарын тухай ч бдаг. Ямар ч гэсэн эд нарын хоорондын холбоо, ховын тухай бичсэн бдагийг яагаад нягтлахгүй байгаа юм бэ?
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН . Иргэн . (64.119.26.127)
    Ц . ЭЛБЭГДОРЖИЙГ БАЙГАА ГАЗРААС НЬ ДАРУЙ АВЧИРЧ БАЙЦААЛТ АВ
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 50 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 2 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 44 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 44 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 44 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 44 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК