Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2018-4-05
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхжээ.

Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Константинеску Василика
Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Оуэн О’Лири
Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Марк Хубш
Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуров
Буркино Фасо Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Антуан Сомда нар Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Румын Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Манай улс Румынтэй 1950 оны дөрөвдүгээр сарын 29-нд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс 1963 онд Бухарестад, Румын Улс 1964 онд Улаанбаатарт Элчинс сайдын яамаа тус, тус нээсэн хэдий ч Румыны тал 1995 онд, манай тал 1997 онд Элчин сайдын яамдаа хаасан байна. Харин одоо Румын Улсыг манайх Болгар Улсаас хавсран сууж байна. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онд гурван сая ам.доллар, 2017 онд 3.2 сая ам.доллар байсан юм. Румынээс эм, үс арчилгааны бүтээгдэхүүн, гутал, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжүүд, ус халаах, хөрс сэргээх, сууц дулаацуулах болон ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Румыны Элчин сайд Константинеску Василикаг хүлээн авч уулзах үеэрээ “Манай хоёр улс 1990 оноос өмнө маш сайн харилцаатай байсан. Монголд Румыны тусламжаар цирк, мебелийн үйлдвэр барьж байснаас гардна мод боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Элчин сайд Та хоёр орны харилцаа тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин ноён Константинеску Василика Төрийн тэргүүнд хандан хүлээн авч уулзсанд талархаад хуучны уламжлалт харилцаа болоод эдийн засаг, боловсрол, худалдааны гээд олон салбарт идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ирланд Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улс тус улстай 1998 оны арванхоёрдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс Ирланд Улсыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас, Ирланд Улс БНХАУ-аас манай улсыг хавсран сууж байна.

Тус улсын Элчин сайд Оуэн О’Лири “Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга тантай уулзаж байгаадаа таатай байна. Би Монгол Улстай олон жил харилцаж ирсэн. Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д элсэх үед би удирдах албан тушаалд ажиллаж байсан. Монгол Улс энэ байгууллагад элсэн орсон нь том амжилт гэж бодож байгаа. Монгол Улсын талаар цаашид илүү ихийг судлан мэдэх болно. Манай хоёр улс жижиг мөртлөө том гүрнүүдийн дэргэд оршдог гэдгээрээ ижил төстэй. Бид боловсрол, хөдөө аж ахуй гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Саяхан бид Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн анагаах ухааны чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа монголчуудад англи хэл заах сургалтын төв Улаанбаатарт ажиллаж байна. Удахгүй манай улсын парламентын доод танхимын дарга Монгол Улсад айлчлах гэж байгаа” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Удахгүй болох айлчлалд нь амжилт хүсье. Таны хэлсэнчлэн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах боломж бий. Таны цаашдын ажилд амжилт хүсэж, хоёр улсын хамтын ажиллагаанд амжилт гаргахыг хүсье” гэв.

Люксембургийн Их Гүнт Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улс 1976 оны долдугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2016 онд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон юм. Одоогоор Брюссель дэх манай улсын Элчин сайдын яам Люксембургийг, Бээжин дэх Люксембургийн Элчин сайдын яам манай улсыг тус, тус хавсран ажиллаж байна. Манай хоёр орны харилцаа 1990-ээд оноос идэвхжиж гол төлөв банк, санхүү, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа явагдаж иржээ. Мөн Монголын ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Люксембург эхнээс нь идэвхтэй дэмжиж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн байна.

Манай улсыг хавсран суух Элчин сайд Марк Хубш “Өөрийн улсын Их Гүнгийн мэндчилгээг танд юун түрүүнд уламжилж байна. Мөн биднийг хүндэтгэлтэй угтаж авсанд өөрийн зүгээс талархалтай байгаагаа хэлэхийг хүсэж байна” гэлээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их Гүнд мөн мэдчилгээ дэвшүүлэхийг хүсээд, “Манай улсыг Бээжингээс хавсран суудаг юм байна. Хоёр улсын харилцааг бүх түвшинд дээшлүүлэхийн тулд санаачилгатай ажиллана гэдэгт найдаж байна. Манай хоёр улсын улс төрийн харилцаа идэвхтэй байдаг. Үе, үеийн Ерөнхий сайд нар айлчилж байсан. Энэ харилцаагаа хадгалж, цаашид өргөжүүлэхийг хүсэж байна” гэлээ. Цааш нь Төрийн тэргүүн болон Элчин сайд нар далайд гарцгүй, жижиг улс зэргээр хоёр орны хувьд ижил төстэй шинж чанар, үүнээсээ харилцан суралцах туршлагуудын талаар ярилцаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэв.

Бүгд Найрамдах Азербайжан Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа


Манай улс 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд тус улстай дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс Азербайжаныг Анкара дахь Элчин сайдын яамнаас хавсарч, Азербайжан Монгол Улсыг Сеүл дэх Элчин сайдын яамнаас хавсран сууж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуровт хандан “1990 оноос хойш манай хоёр улсын хооронд ямар ч харилцаа байхгүй байна. Би танай улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, мэнд мэдэлцсэн. Энэ нь хоёр улсын цаашдын харилцаанд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Элчин сайдыг хоёр улсын харилцааг сэргээж, хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Харин Элчин сайд Рамзи Казимоглу Тэймуров “Азербайжан улсын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг дамжуулж байгааг хүлээн авна уу. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны манай улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь маш сайхан яриа болж өнгөрсөн” гээд хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа хэллээ.

Буркино Фасо Улс

Монгол Улсад суух Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улс Буркино Фасо Улстай 1985 оны аравдугаар сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон. Манай Улс Буркина Фасог Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраас хавсран хариуцдаг бол манай улсыг Москвагаас хавсран суудаг байна.

Тус улсын Элчин сайд Антуан Сомда “Улсынхаа Ерөнхийлөгчийн мэндчилгээг танд юун түрүүнд уламжилж, Итгэмжлэх жуух бичгийг маань хүлээн авсанд талархаж байна. Манай хоёр улсын бодит харилцааг идэвхжүүлэхийн тулд намайг томилж байна. Цаашид хичээнгүйлэн ажиллана” гэлээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсад тавтай морилно уу. Юуны өмнө Буркина Фасо Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдон өнөөдөр ийнхүү Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаад баяр хүргэе. Буркино Фасо Улсын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны төлөөлөл нь та болж байна. Элчин сайд Таныг ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • albaker (93.65.89.201)
    Монгол Чечерэрл МОНГОЛ-ы сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    49 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    1 цаг 29 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    1 цаг 49 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    1 цаг 54 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    17 цаг 33 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    17 цаг 41 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    18 цаг 12 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    19 цаг 19 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    19 цаг 22 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    20 цаг 10 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    20 цаг 32 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    21 цаг 26 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    22 цаг 24 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    22 цаг 40 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    22 цаг 45 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    23 цаг 5 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    23 цаг 54 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК