Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргасан Ж.Бат-Эрдэнэ сайдын “дунд хуруу”

2018-4-05
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгчээ, төмөр замын талаар. Сонирхолтой нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар, тэр дундаа салбар хариуцсан сайдын хувьд төмөр замын асуудалд ямар бодлого баримтлах тухай өгсөн түүний ярилцлага эргэлзээ төрүүлэм хариулт нэг биш нэлээд орсон байх юм. Авууштай нь 2010 оноос хойш хөрсөн дээр бус цаасан дээр хэрэгжүүлсэн тэгээд замхарсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг гацаасан хүний нэг гэдгээ эрхэм сайд өөрөө хүлээн зөвшөөрч.

Тэрээр “Нуугаад яах вэ, “Шинэ төмөр зам”-ын ажил яг 200 сая ам.доллар зарцуулаад таг зогссон байгаа шүү дээ. Би 2012 онд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед “Энержи ресурс”-тай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг хийж байлаа. Тэд өөрсдийн нүүрсийг зарах, ажлаа хурдасгахын тулд 2016 онд төмөр замыг тавьж дуусгахаар хөрөнгө оруулалт хийж эхэлснийг тухайн үеийн Засгийн газар зогсоосон. Энэ замыг нүүрс тээвэрлэх компани л барина шүү дээ. Нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна. Энэ асуудал дээр улс төрөөс айгаад байх шаардлагагүй гэж бодож байна. Хэн нүүрс худалдаж авах, ашиг олох гэж байгаа юм бэ, тэр л төмөр зам тавина” гэжээ.

Төмөр замтай холбоотой төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалтыг зангидаж явсан Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө салбарын бодлого тодорхойлж байгаа сайдын амнаас гарах л үг, өгөх л хариулт. Төмөр замын суурь бүтцийг төр эзэмших хуультай ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн ордыг цогцоор нь хөдөлгөх хийгээд түүнийг дагасан төмөр замын бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчдад даатгах нь зүйтэй гэсэн саналыг оруулж ирээд УИХ-ын дарга асан З.Энхболдод амаа таглуулаад цуцалж байсан нь саяхны үйл явдал.

Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төмөр замын төсөлд төрийн өмчийн “МТЗ” компани давуу эрхтэйгээр, хамгийн багадаа 51 хувийн эрхтэй оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж байв. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ зарчмыг ярьдаг, бас шаарддаг байлаа. Үүнийг Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд мэдэхгүй биш мэдэж л байгаа. Магадгүй хамгийн сайн мэдэх хүн нь тэр.

Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төмөр замаа хятадуудаар бариулж бүр суурь бүтцийг эзэмшүүлэх тухай асуудлыг У.Хүрэлсүхийн танхим үргэлжүүлэх бодлого баримтлахыг салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хэлэв. Бараг хятадуудаар төмөр замаа тавиулна гэдгээ шууд хэлчихлээ. Үүгээрээ нэгэнт цагт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шадарлаж, зовлонг хуваалцаж явсан, өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгынхаа өмнөөс Ж.Бат-Эрдэнэ салбар хариуцсан сайдын хувиар дунд хуруу гаргачихлаа. Ямар ч байсан түүний баримталж байгаа бодлогын талаар Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй хариулт өгч, байр сууриа илэрхийлэх болов уу.

Учир нь, Ерөнхийлөгчийн хэлээд байгаачлан төмөр замын суурь бүтцэд төр давуу эрхтэй байх нь оргүй бол ортой зүйл. Яагаад гэвэл төмөр зам бол өөрөө стратегийн маш чухал цэг. Тэнд нэг хувийн эзэмшил тогтоход л тээвэрлэгчдэд монополь тогтоох боломж үүсдгийг төмөр замын инженерүүд тодотгодог. Тиймээс төмөр замын суурь бүтцийг төр 100 хувь эзэмшээд дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүнийг хувийн компаниудад хариуцуулах нь хамгийн зөв сонголт юм билээ. Ингэснээр суурь бүтцийн үнээр наймаа хийдэг технологи алга болж, тэндээс хулгай хийх боломжийг нь хаадаг. Төр биш хувийн компаниуд суурь бүтцийн үнийг хэрхэн тогтоохыг хянаж байдаг учраас тэр шүү дээ. Магадгүй энэ эрсдэл үүсч болзошгүйг анзаарснаараа Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөг хүртэл эсрэг байр суурьтай явж ирсэн байж мэдэх.

Гэхдээ сайдын хэлээд байгаачлан, улс төрийн ашиг сонирхлоос эмээх шаардлагагүйгээр төмөр зам бариулах компани нь хэн бэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхээр болсон нь үнэн л юм бол Тавантолгой хийгээд түүнийг тойрсон төмөр замын төслийн хөрөнгө оруулагчид нь Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” корпорацийн түншлэлээс өөр хөрөнгө оруулагч байхгүй. Тийм бол тэнд төрийн өмчит “Эрдэнэ-Тавантолгой”-н оролцохгүй. Ерөнхийлөгчийн баримталдаг суурь бүтцэд давуу эрхтэй байх учиртай “МТЗ” бүр ч байхгүй болж таарна. Учир нь, уг түншлэлийнхний хувьд Тавантолгойд цогцоор нь буюу өөрсдөө хөрөнгөө гаргаж оролцох сонирхолтой буйгаа өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд илэрхийлж ирсэн юм.

Мэргэжлийнхний хэлдгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далан маш сайн болсон гэдэг юм билээ. Одоо үлдсэн зүйл гэвэл дээгүүр нь тавих төмөр зам. Гэтэл өөрсдөө бүр тодруулбал Монголын төмөр замчид маш хямд өртгөөр барих боломжтой замын ажлыг заавал хил дамнасан түншлэлд ашиглуулах гээд байгаагийн цаад зорилго юу вэ. Эсвэл “Энержи ресурс” тэргүүтэй түншлэлийг оруулах “Эм Си Эс” компанийн ээлжит лобби, ашиг сонирхол Ж.Бат-Эрдэнэ сайдаар тодорч, хөндөгдөж эхлэв үү.

Улстөрчид төмөр замыг км-ийг нь 3-4 сая доллараар тавина гэж ярьдаг. Гэвч тэр нь өндөр хурдны төмөр зам барих өртөг билээ. Харин манайх шиг 80-100 км/цаг хурдтай явдаг ачааны галт тэрэгний замыг Хятадад 350-800 мянган доллараар барьж байна. Нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд нэг км замын өртөг нэг сая доллараас дээш гарна гэж хэзээ ч байхгүй гэсэн үг. Техник үйлчилгээ өртөө, гүүр, хоолойг орууллаа орууллаа гэхэд 1.5 саяас илүү гарахгүй хэрэг.

Дөрөвдүгээр ангийн хүүхэд хүртэл тооцоог нь бодоод гаргачих ажил үлдсэнийг “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” корпорацийн түншлэлд хариуцуулах гээд байгаа нь хэний ашиг сонирхол, яагаад салбарын сайдаасаа эхлүүлээд ард түмний тархийг угаагаад байна вэ гэдэгт асуудлын зангилаа оршиж байгаа юм. Багахан хэмжээний тоо бодож, тооцоо гаргах гээд үзье.

265 км барьчихаад байгаа далан дээгүүр төмөр зам тавихад хэчнээн дэр, хэчнээн тонн зам төмөр, бусад хэрэгсэл орохыг тооцоход ердөө л 70 сая ам.долларын тооцоо гарч байна.

Урд хөршөөс буюу Эрээнээс нэг дэрийг 30 ам.доллараар хувийн хэвшлийнхэн авдаг. Тэгэхээр үүнээс харьцангуй сайн чанарын найдвартай нь болох Япон, Германы технологиор хийсэн нэг бетоны дэрийг 70 ам.доллараар авах бүрэн боломжтой. Төр, засгийн, тендерийн авлигын мөнгийг оруулаад шүү дээ. Жишээ болгоход Хөтөлийн бетон дэрний үйлдвэрт 80 орчим мянган төгрөгийн өртгөөр бүтдэг зүйл. Хятатад 800-900 ам.долларын ханштай байгаа нэг тонн зам төмрийг 1300 ам.доллараар тооцъя. Дэлхийд хамгийн чанартай Австрийн зам төмрийг 500 ам.доллараар оруулж ирж байсныг эс тооцвол шүү дээ.

Ингээд бодохоор 265 км төмөр замын барилга, угсралтын ажлын материалын зардал нь 70 сая орчим ам.долларт багтаж байна. Нэг км төмөр зам барихад R-65 маркийн 128 тонн зам төмөр, 1800 ширхэг бетон дэр орох юм билээ. Нэг тонн зам төмрийг 1300, нэг ширхэг бетон дэрийг бэхэлгээнийх нь хамт 70 ам.доллар гэж тооцвол км төмөр зам барихад 292400 ам.доллар болно гэсэн үг. Үүнийг 265 км төмөр замдаа шилжүүлбэл 77486000 доллар л болж байгаа юм. Төсвөөс гаргадаггүй юм гэхэд олон улсын зах зээлд багахан хэмжээний бонд босгоод шийдвэрлэчих л мөнгө.

Гэтэл заавал Монгол, Хятад, Японы хамтарсан түншлэлд Тавантолгойн ордоо тавган дээр тавьж өгөхийн хажуугаар төмөр замаа бариулж, суурь бүтцийг нь эзэмшүүлэх талаар салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ ээлж дараалан ярилцлага өгч, үүнээс өөр гарцгүй болсон мэт яриад байгаа нь эргэлзээ бас хардлага төрүүлэм. Нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс 100-200 ам.доллараар зарж байгаа атлаа төмөр замын суурь бүтцээ дахин тавиад туух санал дэвшүүлж эхэлсэн нь дэндүү инээдтэй бас эмгэнэлтэй биш гэж үү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Тэр үед Ж.Бат-Эрдэнэ айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, төмөр замын асуудалд голлох байр суурьтай оролцож таарна. Тавантолгойн асуудлыг ч хөндөх байх. Гэхдээ одоогийн дэвшүүлж байгаа саналаараа яриа хэлэлцээ хийвэл байгаа онох бус онохгүй байх магадлал өндөр. Учир нь, “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” корпорацийн түншлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй, унагадгаараа унагана. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг царайчилж байхаар өөрсдөө дотоодынхоо нөөц л боломж бололцоонд тохируулж төмөр замаа барих хамгийн зөв шийдэл болов уу.

Угаасаа Хятадын талд асуудлаа зөв тавихад хүлээж авахгүй байх нөхцөл байхгүй юм билээ. Учир нь, Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын хамгийн идэвхтэй хийгээд үнэнч гишүүн. Хүлээж авахгүй байх ямар ч үндэс байхгүй гэсэн үг. Дэлхийн худалдааны байгууллагын идэвхтэй гишүүн улс далайд гарцгүй орны дамжин өнгөрөх конвенцийг хэрэгжүүлэхгүй байна гэж угаасаа байхгүй. Тиймээс бид огтлолцлын цэгээ тогтоож, өөрийн нутаг дахь замаа Хятадын буюу дэлхийн стандартаар төмөр замаа өөрсдөө барьчихвал цаад асуудал нь конвенцийн хүрээд тус улсын шийдэх асуудал болж үлдэнэ. Төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 ам.доллар байсаар байх болно. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 1000 ам.доллар хүрсэн ч Шилийн гол аймгийн үнээр зарна. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Т.Туул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Иргэг (43.250.126.130)
    Баттулгаас улс мөнгөө авах цаг нь болсон. Хамсаатан нөгөө гадаад руу зугтсан нөхдүүдийг нь олж байцаа. Одоо хэн юугаас айх юм авилгалч луйварчлыг цаг алдалгүй барих хэрэгтэй.
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ерөнхийлөгчийн юу хийхийг харж л байяаа (43.242.242.147)
    Женко
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.181.251)
    Ene said ih l huvirch ih l olon zuil yrihiin yg hursun deeree buugaad hiij bui ajil ni baga l haragdaad baigaam daa
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Пялдага (146.185.28.59)
    49%, Ерөнхийлөгч, MCS (Шинхуа) энэ хэдийн хэннээр нь ч тз бариулж болохгүй. Энэ нөхөр олон ЗГ солигдход тогтвор суурьшилтай байгаад байсан нь анхаарал татах зүйл.
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • кк (202.72.245.122)
    Стратегийн орд бүтээгдэхүүн дэд бүтэц бүгд улсын төрийн мэдэлд байх ёстой Стратегийн бүтээгдэхүүн болох бензин шатахуун хувьд очоод одоо юу болж байгааг хар даа Үнэ өсөөд л байдаг буурдаг юм байхгүй Тиймээс хил гарах төмөр зам төрийн мэдэлд Монголчууд бид барих ёстой
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.182.102)
    MUHAR TUMUR ZAM CH GESEN TENEG HUN BODSONCH TORIIN EZEMSHILD BAIJ TAARNA HUN ALCHAAD OOR HUN HIISEN GEJ GUTGEDEG HUMUUS
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (118.44.240.51)
    Дунд хуруу байтугайг үзүүлэх хэрэгтэйшд
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.42.28)
    ямарч байсан их баян хүн яаж их мөнгө олдог нууцаа дэлэг ард түмэн чинь амьдарлаа дээшлүүлмээр байна
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Ichih bulchirhaigui said yumdaa (27.123.214.107)
    Bogin uhaantai uchuuhen said uhaantai hun yumdaa hol yavahguie ene hun shunaldaa avtaad udahgui ajilaa ogoh bolon bailguide horomhon zuuriin ochuuhen bodoltoi zam teevriin yamnii hamgiin muu saidaar neree devshuulbel taarah yum hiisen buteesen yum bhgui
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.41.167)
    Стратегийн төмөр замаа өөрсдөө барих хэрэгтэйшдээ, манайхан чадна ш дээ, гадныханд бялдуучилсан, улс ард түмнийхээ эрх ашгийг боддоггүй энэ сайд шиг юмнуудаас болж улс орон хөгжихгүй, иргэд нь ядуу амьдарч бнашдээ
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.219.48)
    МТЗ томор зам тавина гэдэг худлаа . Худэрийн томор замыг Монголын компани барьсан , тууз хайчлах нээлт болхоор ногоо хогжилийг гацаа хийдэг цагаан захтай тэнэгууд очиж ууж идэж гое угээ хэлж хундаг тулгадаг шуу дээ
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • нус (202.131.247.170)
    3 туулай хөөсөн амьтан булганийхан л ийм юм хийнэ дээ. MCS Жэнко 49%
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Женко Баттулгын овоолсон шороо босгож хулгайлсан 200 сая долларыг Ерөнхийлөгчөөс хурааж аваад төмөр замаа тавиачээ (202.131.247.12)
    эуиуа
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Ганаа (202.131.247.170)
    Бат-Эрдэнэ гэдэг хүн гишүүний хувьд хамгийн шуналтай үзэл бодлын хувьд хамгийн тогтворгүй хүний хувьд хамгийн хүн чанаргүй гэдгээ харууллаа даа
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
    • Баттулгаас төмөр замын мөнгөө авах цаг болсоон
      2018 оны 04 сарын 05
  • Том Ах (185.56.137.11)
    Күүүэээ нээрээ , анхнаас нь овуу муу гар юм байх гэсэн овоолсон бааснаас дор амьтан байж. Салбараа аваад явчих юм байх гэсэн улааныг харж улалзаж, шарыг харж шарвалзаж явах амьтан байж, засаг төрийн аль өөдтэйд нь найр тавьж пялдагнаж явааг нь эндээс харагдаж байна шд.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Том Ах (185.56.137.11)
    Күүүэээ нээрээ , анхнаас нь овуу муу гар юм байх гэсэн овоолсон бааснаас дор амьтан байж. Салбараа аваад явчих юм байх гэсэн улааныг харж улалзаж, шарыг харж шарвалзаж явах амьтан байж, засаг төрийн аль өөдтэйд нь найр тавьж пялдагнаж явааг нь эндээс харагдаж байна шд.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (112.72.14.235)
    Улсын хил гарах стратегийн төмөр замаа Монголчууд өөрсдөө барих хэрэгтэй. Өөрсдөө барьж чадна.
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • маам (202.72.244.219)
    таван толгойн төмөр зам яаралтай барих хэрэгтэй Нүүрс үнэгүй болж үнс болохоос өмнө
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.242.241.194)
    зөвхөн дэр бетон, рэйлсийн үнэ бодоод тогтохгүй. чигжээс чулуу, зөрлөг, холбоо дохиолол, ачих терминал гээд бас зөндөө юм байна. өндөрийн алдааг яах юм бол?
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Болд (202.131.247.170)
    Булган нутагийнханыг ганц гутаасан тэнэг 500 сая долларын эзэн болохыг мөрөөдсөн арчаагүй амьтан удахгүй тар нь танигдах амьсгаа
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • мгл (103.229.121.238)
    МТЗ төрийн өмчит компани яаж ийгээд барих хэрэгтэй 265 км замыг орчин үеийн Монгол улс барьж чадна шүү
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.22.95)
    Энэ хүн аль ч засгийн үед зам тээврийн яамнаас холдож байгаагүй. тэр гээд нэрэлчих хийсэн ажилгүй хүн
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Хийвэл бүү ай (45.32.19.218)
    энэ хүн ч салбараа босгоод ирэх байхаа зөвхөн төмөр зам биш нисэхийг унагаж байгаа 60 тэрбумын тавиулуудыг чөлөөлөөрэй
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.112.129)
    bat erdene geden hun chin uuroo ATG danstan hun biz dee
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК