зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэргийн командлалын байрны шав тавилаа

2018-4-09
0
ЖИРГЭХ

Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд бүтэц зохион байгуулалт болоод бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Үүний үргэлжлэл болж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны барилгын ажил Төв аймгийн Зуунмод хотод эхэллээ. Барилгын ажлыг хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид гүйцэтгэх бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

Шинэ байрны шав тавих ёслол өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд,  Төв аймгийн удирдлагууд,  Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 017, 014 дүгээр ангиудын алба хаагчид оролцсон юм.

Хуурай замын цэргийн командлалын шинэ барилга штабын байр,  соёлын төв, агуулах, гарааш гээд цогцолбор хэмжээнд баригдах бөгөөд энэ жил штабын байраа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар болон барилгын ажил гүйцэтгэх Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан нарын сэтгэгдлээс хуваалцлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн багц хууль хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд төрлийн цэргийн командлалууд ЗХЖШ-аас тусгаарлан  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бие даан ажиллах боломжийг нь бүрдүүлэх учиртай. Хоёрдугаарт, батлан хамгаалахын шинэчлэлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод нэг дор төвлөрсөн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагын байруудыг тараах зорилгын хүрээнд Хуурай замын цэргийн командлалын байрыг Төв аймгийн Зуунмод хотод барих гэж байна.

Мэдээж энэ нь орон нутагт өнгө төрх нь өөрчлөгдөхөөс эхлээд олон талын  ач холбогдолтой. Эцэст нь батлан хамгаалахын салбарынхан сургалт бэлтгэлээ тасалдуулахгүйгээр өөрийн хэрэгцээний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж чаддаг гэдгийг харуулах учиртай. Өмнө нь ч гэсэн манай салбарынхан улс орны болоод өөрийн хэрэгцээний барилгаа барьж байгуулсаар ирснийг та бүхэн мэднэ дээ. Энэ жил штабын барилгаа, дараа жил үлдсэн барилгаа барьж дуусгана.

Бригадын генерал Б.Амгаланбаатар:

-Шинэчлэн батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын болон Агаарын цэргээс бүрдэнэ гэж  заасны дагуу  Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан.  Бие даан үйл  ажиллагаа явуулах бодлогын хүрээнд  барилгын ажлын шав тавих ёслол боллоо. Ер нь орон нутагт командлалын байраа барьснаар харьяа анги, салбартайгаа илүү ойр байх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Барилгыг бүтээн байгуулалтын арвин их туршлагатай манай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан барьж, барилгын хөрс суулгалтыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай рот гүйцэтгэнэ.

Хурандаа Ж.Баясгалан:

-Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу манай анги Хуурай замын цэргийн командлалын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүрэг аваад өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ жилийн хувьд үндсэн корпус буюу штабын байр, гадна дулааны шугам сүлжээ, төв шалган нэвтрүүлэх байр, техникийн шалган нэвтрүүлэх байр, гаднах хашааг барина. Ямар ч байсан манай ангийн хамт олон маш их ачаалалттайгаар товлосон хугацаандаа бүтээн байгуулалтаа хүлээлгэн өгөхийн төлөө зүтгэх болно” гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    37 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 27 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 19 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК