Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг

2018-4-09
0
ЖИРГЭХ

 

БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордохоос нь өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг, Хятадын Коммунист намын өдөр тутмын төв хэвлэл “Жиньминь Жибао” буюу Ардын өдрийн сонин болон Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Улс дахь салбарын сурвалжлагчид ярилцлага авсан билээ. Тэгвэл тэрхүү ярилцлага нь өнөөдөр "Синьхуа" агентлагт гарсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэрхүү ярилцлага нь энэ юм.

 

Улаанбаатар хот “Синьхуа” агентлаг.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд болсон Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-д анхны албан ёсны айлчлалаа хийхээр мордохынхоо өмнө “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Миний энэ удаагийн айлчлал Монгол Улс болон БНХАУ-ын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлнэ гэж би үзэж байна. БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм” гэв.

Энэ сарын 8-11-нд Хятад улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ У.Хүрэлсүх Хятадын өмнөд нутгийн Хайнань мужид болох Боаогийн Азийн эдийн чуулга уулзалтад оролцох юм.

“БНХАУ-ын дарга  Си Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр манай хоёр улс  харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хоёр орны харилцааг олон арван жил хөгжүүлэх түүхэн чухал шийдвэр болсон. Харин одоо манай хоёр улс язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх замаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлэв.

Түүний айлчлалын үеэр талууд  аж үйлдвэрлэл, хөрөнгө орууалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлэх хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах аж. Мөн хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, Хятад руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнүүдээ төрөлжүүлэхийг эрмэлзэж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд ярилцлагын үеэр илэрхийлсэн юм.

БНХАУ бол Монгол Улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд гол хөрөнгө оруулагчдын нэг. 2017 онд хоёр талын худалдааны эргэлт өмнөх оныхоос 36 хувиар нэмэгдэн 6.7 тэрбум ам.долларт хүрч,  Хятад улстай хийсэн худалдаа нь Монголын нийт худалдааны эргэлтийн 63 хувийг бүрдүүлжээ. Талууд худалдааны хэмжээгээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Хоёр талын худалдааны эргэлт 2002 онд ердөө 324 сая ам.доллароор хэмжигдэж байв.

Монгол-Хятадын хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж У.Хүрэлсүх онцлон тэмдэглээд “Хятад улсын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар Монгол Улс дэд бүтцийн хөгжил, худалдаа, эрчим хүч, байгаль орчин, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь Монголын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой” гэлээ.

Мөн Монгол Улс хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх замаар хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлсэн юм.

Хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх зорилгоор өнгөрсөн онд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг байгуулж, энэ оны  нэг дүгээр сард  Бээжин хотноо тус зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулсныг У.Хүрэлсүх ярилцлагын үеэр дурдав.

Хятадын коммиунист намын /ХКН/ XIX их хурал, Хятадын хууль тогтоох дээд байгууллага болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн  “хоёр их хурал”-ын талаар У.Хүрэлсүх ярихдаа “Өнгөрсөн оны 10 дугаар сард ХКН-ын XIX Их хурал, энэ оны гуравдугаар сард “2 Их хурал” тус тус амжилттай хуралдаж, Хятад улс өнгөрсөн  таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн ололт амжилтаа дүгнэхийн зэрэгцээ Хятадын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэрийг гаргалаа. Мөн эдгээр их хурлын үеэр Хятад улс  цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон төлөвлөхийн зэрэгцээ хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамтын нийгэмлэгийг бий болгож, энхтайвнаар хөгжих явдлыг тууштай дэмжих зэрэг олон чухал зорилтыг тодорхойлсон. Эдгээр шийдвэр, зорилт нь бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс өөрчлөлт, шинэчлэлийн нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайшаагаад “Хятад улс ийм ололт амжилт гаргасанд уламжлалт найрсаг харилцаатай хөрш орны хувьд бид баяртай байна” гэж хэллээ.

Мөн Монгол Улс Хятадын хөгжлийн бодлогуудтай өөрийн хөгжлийн бодлогуудаа уялдуулах арга замуудыг эрэлхийлж буйгаа У.Хүрэлсүх хэлээд “2017 оны тавдугаар сард манай улс “Хөгжлийн зам” хөтөлбөрөө Хятадын “Бүс ба Зам” санаачлагатай уялдуулахаар засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр тал одоо энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргахаар ярилцаж байна” гэлээ.

2013 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачлага нь эртний Торгоны замын худалдааны маршрутуудын дагуух улс орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж, дэд бүтэц, худалдаа, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэх замаар хөгжлийн шинэ гарцуудыг бий болгох зорилго бүхий олон улсын хамтын ажиллагааны нэгэн платформ юм. “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Монгол, Хятад болон Орос нь гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгох хэлэлцээрийг 2016 онд байгуулсан билээ.

Олон улсын тавцанд Хятадын нөлөө өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан У.Хүрэлсүх ярихдаа “БНХАУ даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, хамтдаа хөгжихөд чиглэсэн гадаад бодлогыг тууштай баримтлан ажиллаж байгаа явдал, ялангуяа хөрш орнуудтайгаа “нөхөрсөг, нээлттэй, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчимд тулгуурласан түншийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг бид талархан хүлээн авч байна. Хятадын хөгжлийг бид “боломж” гэж харж байна. Хятад улс нээлттэй гадаад бодлогоо цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бүс нутгийн интеграцчиллыг гүнзгийрүүлэхийг зорьж байгаа нь Монголын хөгжилд чухал ач холбогдолтой” гээд “Бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд Монгол Улс Хятад улстай хамтран ажиллахад хэзээд байна” гэсэн байна.

Д.Түвшин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    47 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    1 цаг 27 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    1 цаг 47 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    1 цаг 52 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    17 цаг 31 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    17 цаг 39 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    18 цаг 10 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    19 цаг 17 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    19 цаг 20 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    20 цаг 8 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    20 цаг 30 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    21 цаг 24 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    22 цаг 22 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    22 цаг 39 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    22 цаг 44 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    23 цаг 3 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    23 цаг 52 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК