Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымийн даалгаврыг хэрхэх вэ

2018-4-11
0
ЖИРГЭХ

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсын гурав дахь хөрш Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым энэ сарын 6-8-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд нутаг буцсан билээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхаж илэн далангүй ярилцаж байсан. Тухайн үед нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцсан байдаг. Тэрхүү уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Монгол Улсын Их Хурлын даргын хувиар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өмнө айлчилж байсан үетэй харьцуулахад Турк Улсад бүтээн байгуулалт ихээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэнд ноён Ерөнхийлөгч Таны манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна” гэсэн байдаг.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоган 2005, 2013 ондуудад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан билээ. Тэдний хувьд урьд нь удаа дараа элгэсэгээр уулзан ярилцаж байсан хуучны танил, дотнын нөхөд гэдэг нь тодорхой. Тэрхүү улзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк улс зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэсэн байдаг.

Тухайн үед Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ноён Режеп Тайип Эрдоган өнөөдөр тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж Сири улсад өрнөж байгаа Иргэний дайныг даруйхан дуусгах, Лалын ертөнцөд Турк улсын байр суурь, эрх мэдлийг өргөжүүлэн тэлэх, улс орных нь зарим газар өрнөж байгаа Курдистанчуудын бослого хөдөлгөөнийг нам дарах, Туркийн Диярбакыр хотоор нийслэлээ хийх гэсэн турк, сири, ирак, ираны курдуудын нэгдсэн төрт-улсыг дэмжиж байгаа АНУ болон Суадын Арабын бодлогыг эрс эсэргүүцэж байгаа удирдагч билээ.  Мэдээж Туркийн Диярбакыр хотыг нийслэлээрээ тунхаглаж Туркээс салан тусгаарлах гэсэн Туркийн 20 сая гаруй курд үндэстнүүдийг өмөөрөгч тэдний ард төслийн санаачлагчид болох  Турк, Иракийн курд үндэстнүүд зэвсэг барин тэмцэж байгаа нь тодорхой билээ.

Тэгвэл Режеп Тайип Эрдоганы дараа Турк Улсын Ерөнхий сайд болсон ноён Бинали Йылдырым саяын айлчлалаараа Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хот Баян-Өлгий аймаг зэрэгт ажиллаж байгаа Турк сургуулиудыг ноён Режеп Тайип Эрдоганы нэгэн адил алан хядагчаар зарлан дампууруулж, тэднийг Туркийн эрх баригчдад тушаах, үүнийг гүйцэтгэхгүй бол Монгол Улстай тогтоосон найрамдалт харилцаагаа муутгана хэмээн манай дарга нарт хатуухан болзол тавиад буцсан байна.

Энд Турк улсад өрнөсөн их баривчилгаа, залхаан цээрлүүлэх үйл ажиллагааны талаар товчхон түүх сөхвөл 2014 оны эхнээс Туркийн цэрэг цагдаагийн хүчин төрд ажиллаж байсан сэхээтнүүд, албан хаагчдын эсрэг их баривчилгаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 40 гаруй мянган иргэнээ баривчлан хорьсон билээ. Үүний учир шалтгаан нь 1999 оноос АНУ-д дүрвэн амьдарсан шашны номлогч Фетхуллах Гюлен болон түүний дэмжигчдийн эсрэг явуулсан их цэвэрлэгээ байсан гэдэг. Уг нь тэрээр 2002 оноос хойш Режеп Тайип Эрдоганыг парламентийн сонгуульд ялалт байгуулахад нь гурван удаа тусалж, ихээхэн мөнгө цутган оруулсан гэх юм билээ. Тэгээд ч түүний удирддаг “Хизмет” хөдөлгөөний төлөөлөгчид цагдаа, шүүхийн байгууллагуудад өндөр албан тушаалуудыг хашдаг байсан ч сүүлдээ буруудаж бараг бүгдээрээ баривчлагдан хоригдсон гэдэг.

Тэгээд ч Фетхуллах Гюлен болон Режеп Тайип Эрдоган нарын зөрчил тэмцэл 2013 оноос эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сард Туркийн Засгийн газар “Хизмет” хөдөлгөөнд хамрагдаж байсан маш олон хувийн сургуулийг хааж, багш нарыг нь баривчлан хорьж эхэлсэн байдаг.

Үүний дараа НҮБ болон Олон улсын хүний эрхийн байгууллагууд Туркэд хандан “Хүний эрхийн эсрэг явуулж байгаа Онц байдлаа цуцлаач, баривчлан хорьсон, хэлмэгдүүлж ажлаас нь халсан олон мянган хүний эрхийг хүндэтгээч, хүчирхийллээ даруйхан зогсоогооч” хэмээн олон удаа шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэрэгсэж үзэхгүй байгаа гэх юм билээ.

Харин гуравхан хоногийн өмнө Монгол Улсад айлчлаад буцсан Турк Улсын өнөөдрийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотууд, Баян-Өлгийд ажиллаж байгаа Турк сургуулиудыг даруйхан хааж, захирал багш нарыг нь Монголоос хөөж гаргах шаардлага тавиад буцсан талаар Улаанбаатар дахь Эмпати сургуулийн захирал Д.Ганбаатар саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Энд жаахан баримт оруулвал Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудыг тойрсон маргаан сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа аж. Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сургуулийн удирдлагуудыг 2016 онд Туркт болсон төрийн эргэлт, хууль бус ажиллагаанд оролцсон бүлэглэлтэй санхүүгийн болон удирдлагын холбоотой хэмээсэн байдаг.

Тиймээс тус улсын Засгийн газраас Монгол дахь Турк, Монголын хамтарсан сургуулиудын 2017 оны төгсөгчдийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргасан гэдгийг удаа дараа мэдэгдэж байжээ. Турк сургуулиудын удирдлага болон төгсөгчидтэй холбоотой энэ асуудал 2-3 жил яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас олон нийт ч нэгдсэн мэдээлэлгүй байгаа нь тодорхой.  Нэгэнт төлбөрөө төлөөд суралцсан хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл бий болж болзошгүй эргэлзээ үүсээд байгаа нь ойлгомжтой. 

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол, Туркийн хамтарсан “Эмпати” сургууль таван салбартай гэдгийг Д.Ганбаатар захирал дурдсан байна лээ. Тэдгээр нь Улаанбаатар-Эмпати, Мон-Турк, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймаг дахь Турк, Монголын хамтарсан сургуулиуд гэсэн. Энэ таван сургуульд ойролцоогоор 2000-гаад хүүхэд суралцдаг гэдгийг ч захирал яриандаа дурдсан байсан. Харин 2017 онд 270 хүүхэд төгссөнөөс ихэнх нь Туркэд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болоод байгаа гэсэн. Тэгвэл энэ асуудлыг саяхан айлчлаад буцсан Туркийн Ерөнхий сайд ноён Бинали Йылдырым бас л тодорхойгүй байдалд оруулчихаад явж.

Харин дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар гарц судалж байгаа талаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа болон бусад дарга нар нь өнөөдрийг хүртэл дуугүй шиг л байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, Туркийн Ерөнхийлөгч ноён Режеп Тайип Эрдоган болон саяхан айлчлаад бусан ноён Ерөнхий сайд Бинали Йылдырым нарт юу гэж

тайлбарлаж, хоёр орны найрамдалт харилцааг хэвээр хадгалах нь манай дарга нарын хийх ажил болчихоод байгаа ажээ.

Д.Түвшин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.31.2)
    Мэдрэл муутай новшнууд вэ. Тэгэж ч та нарт дээрэлхүүлэхгүй шүү.
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    33 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    38 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    16 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    16 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    16 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    18 цаг 3 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    18 цаг 6 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 54 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    19 цаг 16 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    20 цаг 10 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    21 цаг 8 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    21 цаг 24 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    21 цаг 29 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    21 цаг 49 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    22 цаг 38 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    22 цаг 50 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    22 цаг 58 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    23 цаг 7 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    23 цаг 22 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК