Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв

2018-4-11
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэв. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө 

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төслийн талаар танилцуулав.

Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, 2006 оноос зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд манай улс тус банкнаас 1.5 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг авч нийт 96 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа нь өнөөг хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бол  2017 онд баталсан тус банкнаас Монгол Улсад баримтлах стратегийн баримт бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн болохыг танилцуулгад дурдлаа. Ийнхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам. долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байна. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил болохыг С.Чинзориг сайд танилцуулав. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараас хариулт авлаа. Нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилго, зорилт бүхий олон санамж бичиг байгуулж байсан, тэдгээр нь яагаад ажил хэрэг болдоггүй талаар Ж.Ганбаатар гишүүн тодруулсан. Монгол Улс санхүү болон засаглалын нэгдмэл тогтолцоотой учир нийслэл нь эдийн засгийн бие даасан бодлого, шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас зөвшөөрөл авах, Улсын Их Хурлаас соёрхон батлуулж байж санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэдэг. Мөн Засийн газрын 2016 оны 37, 38 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудыг зогссон. Иймээс аливаа төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн хэмээн Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тайлбарлалаа. Нийслэлийн хэмжээнд жилд 116-120 мянган тонн барилгын хог хаягдал гардаг бөгөөд сүүлийн жилүүдэд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг буулгаж, дахин барилгажуулж байгаатай холбоотой. Одоогоор энэ төрлийн хог хаягдлыг Туул голын хөндий, Дунд голын ай саваар зөвшөөрөлгүйгээр хаядаг, түүнийг нь нийслэлийн харъяа байгууллагуудаас зардал гарган цэвэрлээд явж байна. Төсөл хэрэгжиж үйлдвэр баригдсанаар жилд 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулан авто замын асфальтад ордог материалууд, замын хучилтын материалууд, цемент, хавтан, брдюр хийдэг материалуудыг үйлдвэрлэх аж. Эдгээрийг худалдан борлуулснаар зээлийн эргэн төлөлтийг 15 жилийн хугацаанд нөхөн төлөх эдийн засгийн үр ашгийн тооцооллыг хийжээ. Зээлийн нөхцөлийн талаар Сангийн дэд сайд дэлгэрэнгүй тайлбар хийж “Бүхэлд нь тооцож үзвэл зээлийн хөнгөлөлтийн хэмжээ 43.06 хувь байгаа. Өрийн удирдлагын тухай хуульд 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээлийг нэн хөнгөлөлттэй хэмээн ангилсан байдаг бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас авч буй энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй” гэв. 

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хороо улсын хэмжээнд зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг нэгтгэн сонсох, ахуйн хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн эрчим, хүч дулааны дутагдалтай байгаа хороодод хүргэх чиглэлээр ажиллах, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн удирдлагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох зэрэг саналыг гишүүд хэлж, зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн ба Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээ болов. 

Ажлын хэсгүүд байгууллаа

Хуралдаанаар үргэлжлүүлэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан.

Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханаар ахлуулан байгуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан Монголбанкны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    14 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    34 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    39 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    16 цаг 18 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    16 цаг 26 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    16 цаг 57 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    18 цаг 5 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    18 цаг 7 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 56 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    19 цаг 17 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    20 цаг 11 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    21 цаг 9 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    21 цаг 26 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    21 цаг 31 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    21 цаг 50 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    22 цаг 40 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    22 цаг 51 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    22 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    23 цаг 8 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    23 цаг 24 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК