зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Би Эрдэнэтчүүдээ өмөөрнө, Эрдэнэт хотоо хамгаална

2018-4-11
0
ЖИРГЭХ

 

УИХ дахь МАХН-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж доорхи ярилцлагыг авснаа хүргэж байна.

-Таныг хэвлэл мэдээллийнхэнд зориулан мэдээлэл хийх гэж байгааг дуулаад яарсаар ирсэн ч хоцорчихлоо. Сая хийсэн мэдээллээ дахин тайлбарлаж өгөхгүй юу?

-Та бүхэн сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудыг ерөнхийд нь сайн мэдэцгээж байгаа шүү дээ. Эдгээрийг дэлгэрүүлж тайлбарлавал нэгдүгээрт Швейцарийн асуудал байна. Энэ ч үүднээс би саяхан Швейцарь руу айлчлалаар яваад ирсэн. За тэнд 72 сая ам доллартай холбоотой, тэр их мөнгө оффшорт байгааг тодорхойлон ярилцсан. Энэ асуудлаар АТГ болон Улсын прокурорт албан бичиг өгч “Энэ асуудлыг нарийвчлан шалга. Ийм компани байдгийг хилийн чинадад дэлгэрүүлэн ярьж байна” гэдгийг  тайлбарлан бичсэн байгаа. Хоёрдугаарт юу ярьж байна гэвэл “Стандарт” банкны асуудал босч ирж байна. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр юу босч ирж, ямар зүйл яригдаж байна вэ гэвэл энд холбогдсон 109 сая ам долларыг Эрдэнэтчүүд төлөх ёстой юмуу гэдэг асуудал яригдаж байгаа. За энэ асуудлыг би бас хөндөн тавьж зарим нэг ноцтой асуудал болсон байж магадгүйг ярьж байгаа. Тэр нь юу вэ гэвэл дээрх 109 сая ам доллар нь 30 саяар зарагдсан байж магадгүй болчихоод байгааг шалга гэдэг асуудал тавьсан байгаа. Тэгээд энэ асуудлыг шалгах ажлын хэсэг өнөөдөр байгуулагдаж байх шиг байгаа юм.

За дараа нь Оюутолгойн эргэн тойронд үүсээд байгаа олон асуудал байгаа. Миний хувьд Оюутолгойн ажлын хэсгийн гишүүн болсноор хамгийн түрүүнд Засгийн газарт тавьсан шаардлага бол Ажлын хэсгийн гишүүний хувьд маш тодорхой мэдээлэл шаардаж авах шаардлагатай байгаа тул ТУЗ-ийн гишүүдийг чадваржуулах, ядаж л Англи зэрэг гадаад хэл устай хүн байх ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавьж байгаа. Тэр ч утгаараа өнөөдөр Н.Багабанди гэдэг нөхрийг ТУЗ-өөс нэн даруй чөлөөлнө үү гэдэг хүсэлтээ гарган явуулж байгаа. Дээрээс нь юу байна гэвэл Оюутолгой дээр С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт зэрэг товаришуудын хэрэг мөрдөгдөж эхлээд байгаа. Энэ дээр тодорхой хэмжээний нөхцөл байдлуудыг судлаад, шалгах ёстой, хийх ёстой гэдэг зүйлүүд яригдаж байна.

-Ингэхэд өөрийн тань харьяалагддаг МАХН-д ямархуу шинэчлэл хийгдэж, үйл ажиллагаа нь хэрхэн тогтворжиж байгаа бол?  

-Энэ асуудлыг ярьвал өнгөрсөн 12 дугаар сард манай намын II дугаар Их хурал болох ёстой байсан юм. Энэ хурал нь найман жил хийгдээгүй учир дээрх хурлыг зохион байгуулж хийе гэдэг асуудлыг олон нийтэд хандан тавьж байсан юм. Тэгээд ямар ч байсан “Үнэнээр явбал Үхэр тэргээр туулай гүйцнэ” гэгчээр их хурал хийгдээгүй юм байна гэдэг нь тодорхой болоод байсан л даа. Тэгээд II Их хурлаа 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийх гэж байтал Гантамир гэгч үл таних залуу над руу  “Манай ТББ-д 30 сая төгрөг өгөөч ээ” гэх мессеж бичсэн. Би хариуд нь “Тийм зүйл байх боломжгүй. Чи мессеж бичиж, утсаар ярьлаа. Гэхдээ чи намайг Онц хүнд гэмт хэрэгт гүтгэх гэж байгааг чинь мэдэрлээ. Тэгэхээр чи бид хоёрын дунд өөр яриа байхгүй” гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл бусдаас онц их хэмжээний хээл хахууль авахаар оролдсон гээд АТГ-т өгсөн. Мөн тухайн үед Үндсэн хуулийн Цэцэд өглөө гээд эд нар хэвлэлийн хурал хийж байсан. Харин Үндсэн хуулийн Цэцээс “Энэ бол Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн шийдвэр гарч байсан юм.

Тэгсэн чинь сая Д.Гантулгын асуудал орж ирсэн. Тэгэхээр нь би “Наадах чинь хуулийн хувьд болохгүй ээ. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц МАН-ын ч юмуу даалгавараар ямар ч гэсэн Ерөнхий прокурорын тодорхой заалтыг байхгүй болгочихсон байна” гэдгийг нь хэлж байсан. Өмнө нь бас юу болж байсан бэ гэвэл нэг УИХ-ын нэг гишүүн Засгийн газрын тодорхой гишүүдэд хяналт тавьдаг байсан заалтыг бас л байхгүй болгоод хаячихсан байсан. Яг тухайн үед С.Баярцогтын асуудлыг өргөн барьж байхад Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн гар хөл болоод, хуулийг завхруулаад л явж байсан юмдаг. Тухайн үедээ Ч.Сайханбилэг болон С.Баярцогтыг миний бие мэтгэлцээнд дуудаад Дубайн гэрээ болон Эрдэнэтийн 49 хувийн асуудал зэрэг дээр ямар ч байлаа гэсэн үнэнээ хэлцгээж хоёулаа мэтгэлцье гэж миний бие уриалж байсан юм. Хэрвээ тухайн мэтгэлцээнд би ялагдвал УИХ-ын гишүүнээс 24 цагийн дотор татгалзах өргөдлөө ч өгье гэдгээ хэлж байлаа. Түүнийгээ би “Энэ асуудлыг Монголын ард түмэн харж хэнийх нь буруу зөв гэдгийг шүүн тунгаацгааг” гэдгээ ч хэлж байсан юмдаг.

Харамсалтай нь С.Баярцогтын асуудлыг өргөн барихад Үндсэн хуулийн Цэц дээр тэрхүү заалт байхгүй болоод 570 гээд бөөн яриа болж байлаа. Тэгээд ийм хуулийн заалтгүй болчихсон болохоор С.Баярцогтод хариуцлага тооцож чадаагүй. Мөн Ч.Сайханбилэг нь мэтгэлцээнд ирээгүй. Тэгээд Монголын ард түмэн АН болон МАХН-д дүнгээ тавьсан юмдаг. Одоо ч эдгээр намууд шинэчлэгдэх ёстой гэдэг асуудлыг миний бие ярьж байгаа. Тэгэхээр өнөөх Үндсэн хуулийн Цэц дахиад л улстөрчдийн гар хөлөөр Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар Дунд суудлынхаа хуралдаанд бэлдэж байгаа юм билээ.

-Тэр нь чухам ямар асуудал юм бол?

-Би хууль зөрчөөгүй асуудал гэж яагаад онцолж байна вэ гэвэл МАХН-ынхан Төрийн ордонд хурлаа хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн гээд байгаа. Гэтэл Иргэний зориг, Ногоон нам хоёр нэгдэх хурлаа, тэгээд цааш нь АН, МАН-ынхан ч Их хрулаа төрийн ордон л хийж байсан шүү дээ. Гэтэл МАХН яагаад их хурлаа төрийн ордонд хийж болдоггүй юм, тийм биз дээ. Энэ бол нэгдүгээр асуудал. Харин хоёрдугаарт энэ төрийн ордныг чинь өмчлөгч нь би биш шүү дээ. Зөвшөөрөл өгөх ёстой хүмүүс нь зөвшөөрлөө өгсөн болохоор нь л хэм хэмжээнд нь тааруулаад л хурлаа хийсэн. Тэдний шаардсанаар согтуу хүн ганцыг ч оруулаагүй. Мөн ёслолын хувцастай ирэхийг шаардсан зэргээр тэдний бүх л шаардлагыг биелүүлэн ажилласан байгаа. Харин энэ хурлыг хийлгэхгүй гэсэн хүмүүс болохоор дээрх шаардлагуудыг зөрчөөд, Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргаад зарим нэг нь хариуцлага үүрээд л явж байгаа.

Тэгэхээр манай энэ залуучууд улстөрчдийн гар хөл болоод, хэдэн төгрөгт нь явдаг ч юм уу хаашаа юм, одоо өөрөөр юу гэдэг юм. Иймэрхүү байдал үүсгээд байгаад нь би их харамсаж байгаа. Яагаад гэхээр маш том ноцтой асуудлуудын үзүүрээс зуураад, эдгээрийг цааш нь хөөж ард гаръя гэхээр, Эрдэнэтчүүдийнхээ бүрэн төлөөлөл нь болоод 49 хувийг зарсан асуудлыг ярьсаар байгаад болготол өнөөх улстөрчид нь хуйвалдаад Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгөх боломжгүй болгочихсон. Одоо би Эрдэнэтийн 51 хувийн араас явж байна. Гэтэл бас л өнөөдөр тэрхүү 51 хувийг алдахаар болчихоод байгаа. Тэгэхээр би Эрдэнэтчүүдээ өмөөрнө, Эрдэнэт хотоо хамгаална. Тэгээд л би Эрдэнэтээ хамгаалж, ард түмнийг нь өмгөөрч явна. Ингээд өмөөрснийх нь төлөө янз бүрийн улстөрчид дайралт хийсээр байвал эр зоригтой тэмцэл явуулна. Тэмцэхдээ бид Үндсэн хуулийн Цэцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахын төлөө Өлсгөлөн зарлана. Бид нар үүдэнд нь очиж суулт хийнэ. Тэнд очиж зарим нэгэн хүмүүсийг нь хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна. Яагаад өнөөдөр УИХ-ын гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад зүгээр нэг улстөрийн үхдэл болчихсон гэж хэлж болох хүний гар хөл болсон этгээдүүд янз бүрийн дарамт шахалт үзүүлээд байдаг юм.Үүний эсрэг бид зоригтой тэмцэл өрнүүлнэ.

-АТГ-ын дарга Энхжаргал Ерөнхийлөгчийн шаардлагын дагуу гайгүй ажиллаад эхлэх шиг боллоо. Тухайлбал өчигдөр орой 22.00 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шинэ Ганц буюу 461 дүгээр ангид саатуулсан гэнэ. Эдгээр хүмүүсийг яг хууль зүйн дагуу шударгаар шүүж, хэргийг нь шийдвэрлэж чадах болов уу, аль эсвэл 72 цаг хорьсон болоод тавиад явуулчих болов уу?

-Тэднийг шударгаар шүүж, хэргийг нь үүрүүлж яагаад ч чадахгүй. Шоронд 72 цаг суулгана уу, жил болгоно уу, 5-10 жилийн ял өгнө үү тэдний хийсэн хэргийн үнэнийг тогтоож яагаад ч чадахгүй. Үнэнийг тогтооно гэвэл Үндэсний аюулгүй байдлын шийдвэр хэрэгтэй. Харин сая Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийн дагуу АТГ хөдлөх шиг болсон. Тэгэхээр эхлээд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрыг   шалгах ёстой юм л даа. Тэд нар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байцгаасан гэдгээрээ Үндэсний аюулгүй байдалд ихээхэн хор хохирол учруулсан тогтоол баталцгааж байсан нь үнэхээр буруу шүү дээ. Одоо Н.Энхбаяр дарга гэхэд л Монгол төрийн эсрэг Гэмт хэрэг хийгээд л харайлгаж явна шүү дээ. Би тэрхүү Гэмт хэрэгт нь үнэхээр харамсаж яваа. Яагаад төрийн эсрэг гэмт хэрэг гэхээр Үндсэн хууль баталчихсан намаараа одоо гарынх нь үсгийг зуруулна гээд харайлгаж яваа нь үндсэндээ Гэмт хэрэг шүү дээ. Эрүүгийн  хуулинд “Үйлдлээр болон эс үйлдлээр” гэсэн заалт байдаг. Тухайлбал “Хүч хэрэглэх болон хүч хэрэглэхгүй замаар, Хууль бусаар төрийн эрхийг авах нь Гэмт хэрэг” гэсэн заалт байдаг. Энэ рүү Н.Энхбаяр дарга явж байгаад би үнэхээр их харамсаж байгаа. Түүнд нь бензин өгч байгаа зарим нэгэн эрх мэдэл бүхий хүмүүсийг хараад үнэхээр гутарч байна. Тэгээд Монголын төр, Монголын хувь заяа асар их гэдгээр харах л болно доо.

-Өчигдөр хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-аас чөлөөлөх нь хууль зүйн мухардалд орчихсон. Гэтэл УИХ-ын бас нэгэн гишүүнд Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа гэсэн. Энэ талаар өөрөө ямар бодолтой яваа вэ?  

-Түүний тэр Ц.Нямдоржоос өөрөөс нь асуух хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хэнд ч Эрүүгийн хэрэг үүсгэж чадна шүү дээ. Таван удаа Хууль зүйн сайд хийхдээ өчнөөн хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэлмэгдүүлж байсан нөхөр л дөө. Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргын хөлийг нь гозолзуулаад хар өглөөгүүр гэрээс нь баривчлуулж байсныг Монголчууд бараг бүгдээрээ харсан биз дээ. Тийм болохоор Ц.Нямдорж хэнд Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр захиалга өгсөн юм түүнийг өөрөөс нь асуух хэрэгтэй л дээ. Тийм хэрэг үүсгээд, мөрдөгдөөд явж байгаа бол захиалгатай, зохион байгуулалттай байна гэж л би хардана.

-Д.Гантулга хүчин хийсэн гээд өнөөх хүүхнийх нь эгч байн байн мэдэгдэл хийгээд хариуд нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэгээс эхлээд “Д.Гантулга хүчин хийгээгүй. Харин өөрөө хүчиндүүлсэн” гэж яриад яваа. Энэ талаар юу хэлэх вэ?

-За энэ балай юмны талаар надад мэдэх зүйл алга. Тэгээд ч надад наадахаас чинь хамаагүй их хэрэгтэй, уншиж судлах маш их ажил хэрэг байна. Наадах чинь надад сэдэв биш. Харин надад хамгийн том сэдэв бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49-51 хувь, Эрдэнэтийн иргэдийн асуудал гээд маш олон ажил байна. Энэ нэг юмны Гэмт хэрэг хуучрахгүй л дээ. Үнэхээр буруутай бол 1-2 жилийн дараа ялаа үүрээд л явна шүү дээ.

-Эрдэнэтийг “Стандарт” банкинд тавьж Монгол Улсыг 120 сая ам долларын өрөнд оруулчихаад байгаа “Жаст”-ын Ш.Батхүү шоронд бие нь муудаад хариугүй байгаа гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүдэд тодорхой мэдээлэл ирж байна уу?

-Миний хувьд Ш.Батхүүг шоронд хориод хэрэггүй л гэж бодож байгаа. Таваас зургаан жил шорон оронд нь хийгээд асууж тодруулах зүйл байсан бол асуугаад тодруулчихсан л байгаа шүү дээ. Одоо тэр бусад этгээдүүдийг нь хорьж цагдаад шалгах хэрэгтэй шүү дээ. Анх Хадгаламж гээд төрийн банк байсан л даа. Тэгээд тэрний адармаатай хувьчлалаас эхлээд шалгах цаг нь болчихсон шүү дээ. Яаж яваад “Жаст”-ын Ш.Батхүүд очсоныг нь одоо шалгах ёстой. Одоо бол ер нь Ш.Батхүүтэй холбоотой нь дуусчихаад байгаа гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр одоо бусдыг нь нарийвчлан шалгах цаг болчихсон. Гэхдээ Ш.Батхүүг хариуцлагаас мултлах ёстой гэж ярьсан зүйл огт байхгүй шүү.

-Өөрөө сая Швейцарьт ажиллаад ирж. Тэнд Эрдэнэтийн асуудлыг юу гэж ярьж байх юм. Одоо ер нь Эрдэнэтийн ард түмэн болон уурхайчдын гомдол, цөхрөлийг хэрхэн барагдуулах ёстой юм бол?

-Энд хэлэхэд Эрдэнэт үйлдвэр “Стандарт” банкинд мөнгө төлөх ёсгүй. Тэр мөнгийг нь буруутай этгээдүүд л төлөх ёстой юм. Тэр этгээдүүдэд маш их мөнгө, хөрөнгө нуугдаж байгаа. Хамгийн эхлээд “Байцаа Баяраа” гэх этгээдээс шалгаад явчих хэрэгтэй юм. Би одоо хоригдож байгаа Баярааг хэлээгүй шүү. Огт өөр нэгэн этгээд өнөөдөр зүв зүгээр л явж байна. Миний бие хоёр дахь удаагаа парламентийн гишүүн болоод явж байна. Өмнө нь намайг зүгээр ажлаа хийгээд явж байхад хаанаас ч юм нэг этгээд гарч ирээд л 10 тэрбумыг нэхлээ гээд л гүтгэж байсан. Үнэндээ маш зовлонтой юм билээ. Тэр бол шинэхэн улстөрч байхад болсон явдал. Гэтэл өнөөдөр МАХН-аа шинэчлье гээд явахад “Мөнгө хүчтэй юу, гишүүд нь хүчтэй юу” гэдэг л орон зай үүсчихээд болж өгөхгүй байна. МАХН бол гишүүд  дээрээ суурилсан нам болъё гэж тэмцсэн. Тухайн үед миний бие “Албан тушаал хүчгүй, ард түмэн хүчтэй” гэдгийг ч хэлж, тайлбарлаж явсан. Үнэндээ ард түмэн гэдэг чинь манай МАХН-ын гишүүд, одоо байгаа нийт сонгогчид, жирийн иргэд л шүү дээ. Бид албан тушаалд дулдуйдахгүй явъя гэж ихэд хичээсэн. Гэтэл харамсалтай нь 2012-2016 онуудад тодорхой албан тушаалд очсоноо дулдуйдаад улсад Онц их хэмжээний хохиролыг нэр бүхий сайдууд нь учруулчихсан л даа.

Одоо тэдгээрийг засч эмхлээд цоо шинээр багаар орох ёстой болохоос биш МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэгдэж яваа Б.Тулга шиг төрсөн ахыгаа гадаад руу хөөж явуулчихаад албан тушаал хөөцөлдөж явааг нь харахаар үнэхээр ичгүүртэй харагддаг. Тэр нөхөр уг нь ахыгаа аваад ирж болно шүү дээ. Ахаараа барьцаалж авбан тушаал руу шуналтаж яваа тэр нөхөр өнөөдөр сайд хийгээд төрийн сэнтийд заларвал үнэхээр аймшигтай юмнууд болно. Яг үнэндээ төрсөн ах нь тэнд зовж яваа л даа. Хүүхэд нь 6-7-хон сартай гэж байгаа. Би бичлэгийг нь үзэж л байсан. Би ахтай нь хамтдаа хоол идэхэд “Өмгөөлөгч өө намайг энэ улстөрчид алчих вий дээ” гээд ихэд айгаад ярьж л байсан. Гэтэл өнөөдөр дүү нь ахыгаа гадаадад цөлчихөөд санаа амар давхиад л явна. Гэтэл хөөрхий аав ээж нь их л шаналж яваа шүү дээ. Одоо бүр ойрхон хамаатан нь манай хуучин Ерөнхийлөгчийн хуурай дүү Пүрэвдорж гээд нөхөр байж л байна шүү дээ. Яг үнэндээ Б.Тулга гэгч нөхөр албан тушаалын донтой болчихсон болохоор ахыгаа мартчихаад л харайлгаад явна. Иймэрхүү балай юмнууд их байгаа болохоор МАХН-ыг шинэчлье гэж зориглон хөдөлсөн юм. Тухайн үед МАН болон АН-аас ч “Танай намд оръё. Чи зоригтойхон хөдлөөч” гэсэн хүмүүс олон байсан юм шүү. Эрдэнэт хотод гэхэд л өнөөдөр ч гэсэн зөндөө хүмүүс байж л байна. Багаар бодоход “Танай намд оръё. Зоригтой шинэчлэл хийгээч “ гэсэн хүмүүс Монголын 21 аймагт байгаа юм шүү. Гэхдээ би одоо Н.Энхбаяр даргатай хэзээ ч хамтрахгүй. Яагаад гэвэл тэрээр 5-5 жилийн төлөвлөгөөтэй юм шиг таарсан хүн болгоноо өшиглөөд явуулчихдаг. Тэгээд эр хүн шиг салахгүй араас нь маажиж, малтаж, доромжилж, гутааж бүх л аргаа хэрэглэдэг хүн.

Тухайлбал 1980 оноос С.Баяртай найзалсан бол өнөөдөр шулуухан дайснууд болчихсон. Дараа нь 1990 оноос Ц.Элбэгдоржтой найзалсан бол өнөөдөр бас л дайсан болчихсон. Түүнээс хойш М.Энхболд, Г.Шийлэгдамба нартай найзалж байгаад цаг нь болохоор өшиглөөд, хэрэгт унагаад хөөгөөд явуулсан. Өнөөх З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар нь ч байхгүй болсон. Ингэж болохгүй л дээ. За хоёулаа ингээд яриагаа дуусгая даа.

-Өөрөө Оюутолгойн шалгалтын багт орсон байна лээ. Ажлаа юунаас эхлэх гэж байна?

-Би өөрөө хуульч хүний хувьд тэр ширээн дээр байгаа олон хавтас материалтай сайтар танилцахаас ажлаа эхлээд сууж байна. Судалж үзэх асуудал маш их байгаа. Мэдээж энд мэргэжлийн баг ажиллуулна. Тэрхүү багийнхаа өгсөн дүгнэлттэй танилцаад цаашаа явна. Саяхан Австралийн Элчин сайдтай уулзахад “Оюутолгойн гэрээ Монголчуудад багагүй хохиролтой болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Австралийн хөрөнгө оруулалттай гэдгээр нь Оюутолгойг цээжээрээ хамгаалах зүйл огт байхгүй. Надад бол Монгол Улсын бүхэл бүтэн төр байсаар байхад Олон улсын Валютын сан руу бичиг энэ тэр явуулсаар байгаа нь гайхал төрүүлж, онцгүй санагдаж байгаа” гэж байсан. Тэр утгаараа өнөөдөр гадаад болон дотоод нөхцөл байдлаараа Оюутолгойн бүх л нөхцөл байдлыг шалгахад хэн ч саад хийх ёсгүй. Саад хийж ч чадахгүй. Харин хамгийн аймшигтай нь М.Энхболд болон С.Баяр нарыг Ерөнхий сайд байхад нь явуулж байсан хоёр төсөл байсан учир эдгээрийн хоорондох зодоон, өшөө авалт нь Монголоо хорлох гэсэн уралдаан байсан гэдгийг сайтар нягтлан шалгах ёстой болж байгаа юм. Энэ бүхэнд би ихээхэн харамсаж байгаа. Мөн С.Ганбаатар гэдэг нөхөр тухайн үедээ “Хэдүүлээ Тавантолгойг 100 тэрбумаар зараад мөнгөө авангуутаа өөрт чинь байшин, 5 сая төгрөг дээрээс нь цалин, тэтгэвэр өгье” гээд худлаа ярьж л байсан.

Яг үнэндээ Монгол Улсын Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол ард түмний өмч” гээд заачихсан байдаг л даа. Ингэхээр өмчөө ашиглуулаад ашгаа авах ёстой болохоос биш газар нутгаа хэн нэгэнд зарах юмуу, маш хохиролтой гэрээ байгуулаад тодорхой этгээдүүд хээл хахууль авч, баяжиж таарахгүй л дээ. Энэ мэтчилэн яриад байвал маш олон зүйл бий. Гэхдээ хоёулаа ярилцлагаа өндөрье дөө.

-За танд баярлалаа. Оюутолгойн шалгалтын ажилд тань амжилт хүсье.

-За за хийчээнэ ээ.  

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.47.177)
    Жинхэнэ ичгүүрт байдалд орсон хүн нь өөрийгөө гэж одоо болтолойлгоогүй л явна, чааваас,Тулгад атаархаж явдаг бололтой,нөгөөх нь энэ хөгжлийн бэрхшээлтэй юм шиг амьтны хажууд ядахнаа, даргын буйртай залуу ш дээ.ККК
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • irgen (103.206.195.163)
    baasanhuug demjij bna, zaluusaa demjeerei, hamjaarai. ingej baij l ene ih luivar, shunalaas salna
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.25.228)
    Энхбаярын дайснууд бол монголын дайснууд бдг юм бн. Энхбаяр тэднээс холдох нь аргагүй штэ. Харин энэ ялгадасанхүүг яасан удаан хажуудаа тэвчивээ, өмхийрсөн доторых нь үнэр хүн хажууд нь байхын аргагүй, адилхан дотортой хурц л энүүнтэй найзлана бх. Хүн тоохгүй болчихлоо гэхээрээ л нэг их Энхбаяр луу дайрдаг гэж анзаарагдлаа. Энхбаярын зовлонгоор олонд танигдаж гарч ирчихээд одоо хурцын хонины хонхороос жов жов хийхийг чинь хэн тооховдээ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Guest (197.210.227.190)
    Могойн минь миний сайхан өдөр МИНИЙ би дуудагдсан Хосе Луис Зээлийн компани нь бодит, жинхэнэ Зээлийн компани байшин худалдан авах зээл авсан хэрхэн гэрчлэл, би маш их аз жаргалтай өнөөдөр би БА Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун Хосе Луис Зээлийн компани .website, HTTPS: //www.joseluisloans.com, эсвэл тэднийг и-мэйл (joseluisloans@gmail.com) Миний нэр Момолгиа компаниас ирсэн Баярмаа нь сүүлийн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдан авахаар ирсэн. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэн шиг, би Email тэдэнтэй хамт хэрэглэнэ: вэб сайт (https://www.joseluisloans.com/) эсвэл би итгэж хэзээ ч тэднийг (joseluisloans@gmail.com) и-мэйл Харин би хичээж, миний хамгийн гайхсан би авсан 24 цагийн дотор зээл, би аз жаргалтай, баян болсон гэдэгт итгэж чадаагүй, ийм зээлийг би Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би тэдэнд вэбсайтаар зочлох хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө үү (https://www.joseluisloans.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр тэдэнтэй холбоо бариарай (https://www.joseluisloans.com), тэдний зээлийг авах болно, тэдний жинхэнэ зээлийн саналыг jose luis зээлийн компанийг адислах болно. JOSE LUIS зээлтэй холбоо барина уу. Учир нь би энэ компанид стрессгүйгээр зээлээ амжилттай аваарай. Тэдний вэбсайт (https://www.joseluisloans.com) эсвэл тэдэн рүү и-мэйл бичээрэй (joseluisloans@gmail.com)
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Guest (197.210.227.190)
    Могойн минь миний сайхан өдөр МИНИЙ би дуудагдсан Хосе Луис Зээлийн компани нь бодит, жинхэнэ Зээлийн компани байшин худалдан авах зээл авсан хэрхэн гэрчлэл, би маш их аз жаргалтай өнөөдөр би БА Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун Хосе Луис Зээлийн компани .website, HTTPS: //www.joseluisloans.com, эсвэл тэднийг и-мэйл (joseluisloans@gmail.com) Миний нэр Момолгиа компаниас ирсэн Баярмаа нь сүүлийн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдан авахаар ирсэн. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэн шиг, би Email тэдэнтэй хамт хэрэглэнэ: вэб сайт (https://www.joseluisloans.com/) эсвэл би итгэж хэзээ ч тэднийг (joseluisloans@gmail.com) и-мэйл Харин би хичээж, миний хамгийн гайхсан би авсан 24 цагийн дотор зээл, би аз жаргалтай, баян болсон гэдэгт итгэж чадаагүй, ийм зээлийг би Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би тэдэнд вэбсайтаар зочлох хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө үү (https://www.joseluisloans.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр тэдэнтэй холбоо бариарай (https://www.joseluisloans.com), тэдний зээлийг авах болно, тэдний жинхэнэ зээлийн саналыг jose luis зээлийн компанийг адислах болно. JOSE LUIS зээлтэй холбоо барина уу. Учир нь би энэ компанид стрессгүйгээр зээлээ амжилттай аваарай. Тэдний вэбсайт (https://www.joseluisloans.com) эсвэл тэдэн рүү и-мэйл бичээрэй (joseluisloans@gmail.com)
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • ТООЖОО (202.179.31.49)
    Өнөөдөр яагаад гэв гэнэт ЭРДЭНЭТЭЭ хамгаалахаар болчихов.П.ЦАГААН цаана чинь Эрдэнэтийг цөмлөөд дуусч байхыг чи мэдэхийн дээдээр мэдэх учиртай.П.ЦАГААНЫ асуудлыг яагаад нуугаад байна.Чамайг ч шурага гишүүн,хуульч гэж хэлэхэд арай эрт байна.
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • зочин (139.5.219.88)
    хөдөөний ажилгүй данхны ёроол суллаад хов жив яриад сууж байдаг авгай шиг л санагддаг юм. ёстой хөгийн новш шүү. сэтгүүлчид ч гэж дээ. хов жив ярьдаг чадваргүй амьтадаас ярилцлага авах юм. өөрсдийнхөн чадал хир хэмжээ энэ байхдаа
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.213.163)
    ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ЖИРИЙН ХҮНИЙ СУРЖ ЧАДДАГГҮЙ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ГАДААДЫН СУРГУУЛЬД СУРСАНЫГ БИД ЯАВАА Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ ЭЗЭН НЬ БААСКАГААС ХЭЗЭЭ Ч ТӨЛБӨРӨӨ АВАХ ЭРХТЭЙ ЭНЭ ХҮН ЭЗЭНДЭЭ Л ҮНЭНЧ ХАРИН ТҮҮНИЙ ЭЗЭН ХЭЗЭЭ Ч МОНГОЛЫГ ХАЙРЛАХГҮЙГ ХАТУУ САНАА НОХОЙ ГӨЛӨГНҮҮД МОНГОЛООС ЗАЙЛААСАЙ
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.212.135)
    Тулга үнэндээ новш гэдгийг сайн хэлж
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Түгжил (66.181.188.227)
    Хоёр нүүртэй юу ч хийж магадгүй итгэж үл болох хүн дээ.
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.1.24)
    Харагдаач, туйлбаргүй амьтан минь
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Эрдэнэтчүүд (182.160.34.81)
    чамаар дутахгүй ээ атигархүү минь зайл хө
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.26.172)
    Харин ч Бааскаа найз үнэнийг нь хэлж байгаа. Анхнаасаа ярьж тэмцэж байсан хүн шүү дээ. Энхбаяр засгаас гарахгүй, засгийн тогтоолоор 49 хувийг авсан.Ганцаараа байгаа хүн яах юм. 65 уулаа байж. Энэ хүнийг ганцаардуулах гэж үнэхээр үзэх юм. Өнөөдөр зайлуул гэмтлийн эмнэлэг дээр аав ээжтэйгээ явж байсан. Ээж нь гэмтсэн бололтой. тэр нохой Мөнхбаясгалан сэтгүүлч хүртэл энэ хүнийг хэмлэх гэж зүтгэж байгааг би харсан. Арай ч дээ.
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Эрдэнэтийн 49% хувийг Хүзүүгүй луйварчинд өгөх гэж УЛАЙРЧ (103.212.117.202)
    Баасанхүү ТА БҮ ЖҮЖИГЛЭ!! Эрдэнэтийн 49% хувийг Хүзүүгүй луйварчинд өгөх гэж УЛАЙРЧ байсныг чинь ард түмэн мартахгүй!!! Авилга авч Эрдэнэтийн 49% дээр ард түмний эсрэг санал өгсөн бол та хариуцлагаа үүрнэ!!!! Шалгуулах хэрэгтэи!!
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Баасанхүү БУЗАР ЛУЙВАРЧИН ЗАЙЛ (103.212.117.202)
    Баасанхүү муу БУЗАР ХОГ ЗАЙЛ!! Чи Хүзүүгүй ЛУЙВАРЧИН. ХУРЦЫН машины ХОНХОРООС ялгадас олж идэн амьдардаг шүү дээ!!! Эрдэнэтийн 49% хувийг Хүзүүгүй луйварчинд өгөх гэж УЛАЙРЧ ард түмнээ доромжилсоор ирсэнийг Эрдэнэтчүүд бид хэзээ ч мартахгүй!! Гуйлгачин удмат чам шиг гөлчийд доромжлуулдаг нь Эрдэнтчүүд биш, Монголчууд биш!! Чи авилгын хэргээр Хүзүүгүй, Баяр, Хурц, нарынхаа араас явах цаг ирнээ ээ!!
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 31 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 32 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 54 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 22 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК