Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганбаатар: Надад20 гаруй азарга адуу бий

2018-4-13
0
ЖИРГЭХ

-“Макс” группын Ерөнхийлөгч  Д.Ганбаатарын ярилцлагыг хүргэж байна.  
-Таныг хүмүүс Монголын мисс сайхан бүсгүйтэй  гэр бүл болсон азтай, одтой залуу гэдэг. Гэр бүлийн чинь хүн таны ажилд нөлөөлдөг үү?
-Мэдээж ямар ч хүнийг тодорхой хэмжээний амжилтанд хүрэхэд гэр бүл чухал байлгүй яах вэ.  Хань минь  миний найдвартай ар тал.   Сайхан сэтгэлтэй хүнд бурхан  сайн хань заяадаг гэдэг биз дээ. Бурхан надад сайхан хань хайрласанд  баярладаг. Би ханьдаа хайртай, хүүхдүүддээ хайртай, гэр бүлдээ хайртай. Эд чинь миний том эх орон доторхи жижигхэн эх орон шүү дээ. Бас сайхан хамт , олон сайн багынхаа хүчинд өдий зэрэгтэй яваа.   
-Таны гэргий Уянгалхуа “Макс” группын охин компанийг удирддаг  уу эсвэл тусдаа бие даасан биенестэй  юу? 
-Манай хүн өөрөө тусдаа бизнес эрхэлж байгаа. Миний хувьд Уянгаагаагаа дэмждэг. 
 Биенес нарийн ухаан зардаг ажил учраас ханийгаа их зүйл сурна гэдэгт итгэлтэй  байдаг. 
-Таны ах Д.Цэрэнжигмид та хоёр Монголд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэнүүд . Та надтай санал нийлэх үү?


-Манай компаний бүх үйл ажиллагаа нийгэмд нээлттэй .  Биднийг мэдэх  нэг нь  ерөнхийдөө мэднэ.  Ах бид хоёр бизнесээ  тэгээс нь эхлэж байлаа. Аль болох хэлсэндээ байж шударга ажиллаж ирсэн маань ийм сайхан  хамт олныг бүрдүүлж чадсан. Том, жижиг гэлтгүй аливаа ажлыг хийхэд ямар ч хүнд сайхан сэтгэл гэж байх ёстой. Сайхан сэтгэлтэй хүнд аз заяадаг гэж бурхны номонд байдаг шүү дээ. Би энэ үгэнд итгэдэг. Миний хувьд би гэхээсээ илүү бид гэж ярих дуртай. Тиймээс бид л  болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзлээр ажилд ханддаггүй. Хэрхэн ажиллавал шинээр ажлын байр бий болгох вэ хэмээн   эрэлхийлж явдаг хамт олон гэж ойлгож болно. Яах вэ,  ах бид хоёрыг нийгэм тэгж хүлээн зөвшөөрч байгаа бол бид хүлээн зөвшөөрөгдөхөөр л ажиллаж байгаа юм байна.
-Таныг нийгэмд “Макс”-ийн Ганбаатар гэдгээр чинь  илүү мэднэ. Та хэзээ нэгэн цагт улс төрд орох уу?
-Надад хийхээр төлөвлөсөн ажил их байгаа учраас  улс төрд орох бодолгүй байна. Ер нь хүн хийж чаддаг чаддагаа хийгээд явах сайхан шүү дээ. Сонирхдоггүй салбартаа очиж цаг алдаж байхаар өөрийн чадах зүйлээ хийгээд  явбал өөрт ч хэрэгтэй улс нийгмийн хөгжилд ч хэрэгтэй гэж боддог. “Макс”  групп 1200 гаран ажилчидтай.   Гэвч дахиад  мянган  ажлын байр бий болгох зорилго тавин   ажиллаж байна.
 -Бизнест амжилттай яваа хүн улс төрд найзгүй байна гэж байдаггүй. Өнөөгийн улс төрд таны найз хэр олон байдаг вэ?
- УИХ-ын гишүүн Р.Гончигдож ,  МАН-ын  дарга М.Энхболд гээд олон найз бий.   М.Энхболд даргатай  галд явдаг. М.Энхболд гуай моринд  хайртай. Тэр сонирхол нь биднийг ойр байлгадаг. . Надад  сайхан найз нөхөд олон бий. Би  мориор дамжиж олон сайхан найз нөхөдтэй болсон. Ер нь нэг хобби гэдэг чинь олуулаа болж найзалж нөхөрлөнө гэсэн үг шүү дээ.
-Таныг хотын даргаар дамжуулаад хотын төвийн хамаг л газрыг аваад байшин барилга барьсан гэж хэвлэлд бичсэн байсан. Та үнэхээр авилга өгөөд газар аваад барилга барьсан юм уу?
-Намайг ямар газар аваад ямар хэмжээний байгууламж бий болгосныг мэдэх нь мэдэх байх. Би М.Энхболд  даргатай  сайхан ах дүүгийн харилцаатай, бас  адилхан  хоббитой. Би тэр хүний эрх мэдлийг өөрийн бизнестээ ашиглаагүй. Надад тийм хүмүүжил байхгүй. М.Энхболд гуай ч тийм ёс зүйтэй хүн биш. Манай компаний төв оффис байгаа “Maks tower”-ийн байр бол үнэхээр хотын төвийн “А” зэрэглэлийн газар нь үнэн. Энийг бид “Монгол ном” компаний скалад байхад нь худалдаж авсан.  Төв шуудангийн хажуу талд баригдаж байгаа барилгын газар байна. Энийг бид 1998 онд дуудлага худалдаагаар тухайн үед маш их үнээр авч байсан. Дөрвөн зам дээр баригдаж байгаа “Maкс center” байна. Энийг бид Ж.Энхбаяр гэж гишүүнээс худалдаж авч байлаа. Арван есдүгээр хороолол дахь обьектийг “Солонго ая” компаниас худалдаж авсан. Үнэндээ хотын захиргаанд дээгүүр алба хашиж байгаа танил талаа ашиглаад газар авч болох боломжууд надад зөндөө байсан. Бидэнд хангалтай мөнгө байсан учраас шударга ажиллах зарчмыг баримталж ажилласан. Тэгсэний хүчинд манай хамт олон элдэв нэр хоч зүүж байгаад алдаагүй гэж үзэж байгаа. Бид асар их үнээр авсан шигээ  эргээд асар их ашгийг олж чадсан.
-“Макс” группийн мэдэлд хичнээн компани үйл ажиллагаа явуулдаг вэ. “Berlinburger”, “Broadway” зэрэг нэр хүнд бүхий хоолны сүлжээ газрууд танай компанийн мэдэлд байдаг биз дээ?
- “Макс” группын  доороо арав гаран охин  компанитай.  Бүгд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Бид  хойш хориод  жил хоолны бизнес эрхэлж байна. “Broadway”-ийг Максийнх гэж хүмүүс их андуурдаг л даа. Манайх биш. Харин “Berlinburger” манай салбар компани. Манай хамт олон хорин  жилийн турш хоолны бизнес эрхлэхдээ ганц удаа ч шулсан мах захаас худалдаж авч байгаагүй. Тийм болохоор үйлчлүүлэгчид маань манайд их итгэдэг. Миний үйл ажиллагаа ганцхан минийх биш ардаа хэдэн зуу, мянган хүний аж амьдрал хэдэн зуун мянган хэрэглэгчтэй шууд холбогддог болохоор  хамт олондоо үргэлж чанарыг захидаг. Нөгөө талаар бидний ажил сайн байвал улсын хөгжил сайжирна гэж ойлгодог.
-Танай компани дотооддоо ганцаарчилсан томоохон үйлдвэр аж ахуйн газар байгуулах боломж байгаа юу. “Макс “группыг  их мөнгөтэй гэдэг шүү дээ?
-Барууны оронд томоохон компани, корпорациуд дампуурчихаар төрөөс мөнгө өгөөд дэмждэг шиг Монголын засаг тэгж чадахгүй юмаа гэхэд эрүүл бодлогоор зөв дэмжээд явах хэрэгтэй. Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрч яваа. Тийм болохоор цаг үедээ тохирсон хууль дүрэмтэй,  бизнес нь төрөө хүндэтгэдэг төр нь бизнес эрхэлж буй компаниудаа дэмждэг байвал сайн л байна. Бид салбар салбартаа өөрчлөлтийг ардчилсан зарчмаар хийвэл зүгээр байх. Өнөөдөр байгаа хатуу үнэн гэвэл захаас цувдай бүтнээр нь авч идэж чадахгүй олон олон айл өрх Монголд бий.   Бид хамтдаа энэ олон өрхийг аль болох бага байлгах хэрэгтэй. “Макс “ группт   томоохон аж ахуйн газрыг  байгуулах бүрэн боломж бий. Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй.
-Зээлгүйгээр ямар ч бизнес урагшаа явдаггүй гэж ярьдаг. Та болоод танай компани дотоодын банкнуудад зээлтэй юу?
- Мэдээж зээлтэй . Том  эргэж байгаа компаниуд зээлгүйгээр урагш алхахгүй шүү дээ.   Хамгийн гол нь тухайн зээл том байж болно, жижиг байж болно. Төсөл нь амжилттай хэрэгжих  баталгаа байх ёстой. Өнөөдөр  банкууд дотоодын компаниудын хэрэгцээг хангачих хүчин чадалтай юу гэвэл тийм байж чадахгүй л байна. Нэг төгрөг өгөхдөө таван төгрөгийн   барьцаа нэхдэг хэвээрээ л байгаа. Монголд нэлээн том төслийг санхүүжүүлэх хэмжээний том банк одоогоор дутагдаж байна.
-Та ямар машин унадаг вэ. Дэлхийн брендүүдээс алийг нь сонирхдог юм. Одоо хичнээн машинтай болж байна?
-Эр хүнийг унаж яваа хүлгээр нь шинж гэдэг биз дээ. Би дэлхийн томоохон фермийн машинуудыг сонирхдог.  Гэхдээ Монголынхоо нөхцөлд тохируулаад LIXUS-570 маркийн машин ундаг. Надад хоёр машин бий.   Хүн хорвоод нүцгэн ирээд ирсэн шигээ нүцгэн буцдаг гэдэгтэй санал нийлдэг учраас янз бүрийн юманд цаг заваа зараад байдаггүй. Сэтгэлд нийцсэнээ л сонгодог
-Таныг морь уядаг, адуунд   хайртай  гэлцдэг . Араб азаргаа нэлээн үнэ хаяж авсан гэж  дуулдсан.  Нууц биш бол  хэдээр авсан юм бэ?
-Морь уяна гэдгийг зарим хүмүүс зугаа цэнгэл мэтээр ойлгодог. Морь уяа гэдэг бол нүүдэлчдийн том соёл шүү дээ. Улс үндэстэн бүр өөрийн гэсэн соёлтой. Миний хувьд морь уяна гэдэг улсынхаа т олон соёлонгоос ганцыг нь ч болов хамгаалж хайрлаж байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил ганц араб адуу худалдаж авсан. Мэдээж үнэгүй авахгүй нь ойлгомжтой. Гэхдээ тийм өндөр биш ээ. 
-Таныг АНУ-д болдог морин уралдаанд өөрийн Араб адуунаас уралдуулсан гэж сонссон юм байна. Тэнд очиж морио уралдуулна гэдэг амаргүй даваа шүү дээ?
-Дэлхийн том уралдаанд морио түрүүлүүлэх мөрөөдөл надад байгаа. 2003 онд дэлхийн хэмжээний уралдаанд хоёр адуу явуулсан. Бусад жижиг уралдаануудад оролцож байсан. Ер нь монголчууд мориор дэлхийг дийлэх боломж байгаа. Харин хэн, хэзээ дийлэх бол гэдэг нь цаг хугацааны асуудал. Гадаадад мундаг сайн уяачид байдаг. Тэднээс монголчууд арай илүү дээ илүү. Удахгүй монголчууд нэг юм дуулгах байх. Би тэрэнд итгэлтэй явдаг шүү.
-Хэзээнээс морь уяж эхлэв. Одоо та хэдэн азарга адуутай болж байна?
-Яг морь уяад 12 жил болж байна. Морио дээдэлдэг Монгол хүний хувьд надад 20 гаруй азарга адуу бий.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.161.25)
    Амжилт
    2018 оны 04 сарын 14 | Хариулах
  • Батаа (202.9.41.18)
    Ах дүү хоёр нэр цэвэр жинхэнэ МОНГОЛ эрчүүд шүү. Улсынхаа нэрийг мориор ч бүтээн байгуулалтаар ч дэлхийд дуурсгаж чадна даа. Амжилт хүсье
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.176.29)
    Лермонтовын "Манай үеийн баатрууд" гэдэг зохиол байдаг. Тэрэн шиг энэ нөхөр бол манай энэ цөвүүн цагийн баатар юм даа!
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Zochin (64.119.25.245)
    Макс супермаркетуддаа маркетинг болон менежментийн шинэчлэл хийгээчээ. Яг нэг хөдөөний дэлгүүрт орсон юм шиг байдаг. Миний дэлгүүр, Максын дэлгүүрүүд яг адилхан. Нэг л үйлчилгээ авах тал дээр маш дутмаг, бохир, шаваарсан хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, худалдааны заалын зохион байгуулалт маш муу, орилж хашгирсан хэдэн авгайчууд.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.72.245.70)
    Bas l hotiin gazriig avilgaar avsan dh dee..
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.138)
    Ах Цэрэнжигмэд нь их даруу ухаалаг ажилсаг сайхан хүндээ.Түшигтэй сайхан ахтай азтай залуу
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Хэнчбиш (43.242.241.26)
    Хүнтэй ярилцаад автороо тавихгүй яаж бгаан.Маш бүдүүлэг юм шдээ.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    33 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    38 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    16 цаг 17 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    16 цаг 25 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    16 цаг 56 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    18 цаг 3 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    18 цаг 6 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 54 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    19 цаг 16 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    20 цаг 10 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    21 цаг 8 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    21 цаг 24 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    21 цаг 30 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    21 цаг 49 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    22 цаг 38 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    22 цаг 50 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    22 цаг 58 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    23 цаг 7 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    23 цаг 22 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК