Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү

2018-4-15
0
ЖИРГЭХ

 

МҮБХ гэх дампуурсан байгууллагыг зөв замд нь оруулахгүй бол бөхчүүдийн ч тэр бөх сонирхогчдын итгэл алдарч эхэллээ. Үнэн нь чухам яг хаана нуугдаад байна вэ гэж олон нийт өөрийн эрхгүй асууж байна.

Ер нь энэ үндэсний бөхөд, МҮБХ-нд бүтэж байгаа ажил гэж байна уу. Хууль, шүүхийн шийдвэрийг  лав огт биелүүлдэггүй том толгойтнууд байдаг юм байна.  Б.Одхүү тэргүүтэй бөхчүүд нь ч байнга нударга зөрүүлнэ. Бүр барилдааны үеэр зүлэг ногоон дэвжээн дээрээ нэгнийгээ зодож харагдах юм. Дээр нь нэмээд үзэгчдийн хамгийн их бухимдуулдаг зүйл болох "начины найраа". Энэ цаг үед "Начины найраа" гэдэг зүйл утгаараа бизнес болчихсон байна. Хэн дуртай нь бараг мөнгөө төлөөд начин цол хүртдэг. Бүр цаашлаад аварга, арслан хүртэл ч барилдаж болдог гэх яриа бөх сонирхогчдыг дургүйг хүргэсээр байна. Жилийн жилд наадмаар арав орчим начин цолтон шинээр төрдөг ч үнэн хүчээрээ начин цол хүртсэн нь хоёроос гурав гэх яриа наадмын дараа гол зурж сонсогдох нь харамсалтай.

Энэ бүгдэд МҮБХ -ны хуучин удирдлагууд шууд болон шууд бус утгаараа холбоотой гэнэ. Энэ бүх завхарсан байдлыг засч залруулан барилдааныг үнэн бодитой, эмх цэгцтэй зохион байгуулах нь бөхийн холбооны үүрэг. Гэвч тэд ингэж чадаагүй. Бөхчүүдийн барилдааны үеэрх болон барилдаанаас бусад нөхцөлд гаргадаг ёс бус үйлдэлд эхнээсээ зөв хандаж дүрэм журамтай байсан бол үндэсний бөхийн спортын нэр хүнд өнөөдрийнх шиг ингэж "шалан дээр унахгүй" байсан.

Эдгээрээс гадна бөхчүүдийн дунд ам дамжиж яригддаг, МҮБХ-ныхон үүнд их бага хэмжээгээр холбоотой гэгддэг нэг зүйл бол допингийн асуудал. Бөхийг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж байнга өөрийгөө магтдаг МҮБХ-ны тэргүүн маань өөрөө найраанд оролцож, тэр ч бүү хэл найраанд нь орохгүй гэсэн бөхөө элдвээр дарамталж адаг сүүлд нь допингийн хэрэгт холбогдуулж нэр хүндийг нь гутааж байжээ. Хамгийн аймшигтай нь энэ допингийн шинжилгээ гэгч нь найраанаас хэд дахин илүү мөнгө босгодог найдвартай бизнес болсон гэнэ. Допинг илэрсэн илрээгүйгээр нь хамаагүйгээр хэнийг ч байсан сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Тэгэхдээ нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нөгөө "Шударга бусын хонгил" гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсээд байгаа энэ аж. Харамсалтай энэ бүгдийнх нь цаана олон жилийн хөдөлмөр, ар гэрийн амьдрал, сэтгэл санааны дарамт гээд олон асудал үүсч байгааг бодох нь зүйтэй.

Эцэст нь хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай нэг баримт дурдахгүй өнгөрч болохгүй нь. Өөрөөр хэлбэл жил бүрийн наадмаар бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн орлогч захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирал юм. Харин түүний шавь Э нь Допингийн Үндэсний төвийн Их эмч, харин их эмч Э-гийнх нь нөхөр Допингийн Үндэсний төвийн дээж авагч Э, Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х юм. Мөн долоо даваагүй Улсын заан болсон Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн юм. Тийм ч учраас тамга тэмдэг, гэрчилгээ нь хүчингүй болчихоод байхад хууль бус үйл ажиллагаа явуулж буй бөхийн холбооны удирдлага болох Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын талд үхэн хатан гүйж байна. Ингээд харахаар хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн нь тодорхой харагдаж байна. Мөн допингийн загалмайлсан эцэг хэн бэ гэдгийг хариулт ч гараад ирж байна. 

Магадгүй хууль шүүхийг уландаа гишгэж ийхүү нэр төр, үүрэг хариуцлага, өргөсөн тангаргаа зөрчөөд яваад байгаа Б.Бат-Эрдэнэ гишүүний Р.Нямдоржтой хууль бус "завинд" суучихаад байгаагийн цаад нууц нь энд ч байж болзошгүй юм.

Улсын арслан Х.Мөнхбаатар хүртэл тэр жил допингийн асуудлаас болоод Р.Нямдоржийн булхайг дэлгэж байв. Х.Мөнхбаатар арслан тухайн үед  “Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” хэмээн ярьсан нь одоо ч хэвлэлийн хуудснаа үлдсэн.  Х.Мөнхбаатар арсланг энэ явдлаас хойш олон удаа шахаж хавчиж байсан аж. 2009 онд түүнийг Г.Өсөхбаяр аваргатай барилдсан нь дүрмийн бус болсон, мөн 2011 онд долоогийн даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэтэй барилдсны дараа хөлийн цэц буруу дүгнэсэн гэж Х.Мөнхбаатар арслан өргөдөл өгч байжээ. Үүнийг нь ч Р.Нямдорж тэргүүн хүлээж аваагүй байна.

Х.Мөнхбаатар нэр төрөө сэргээлгэхээр Солонгосын Допингийн төв лабора­торид хандаж, өөрийн биеэр давтан шинжилгээ өгч, хариугаа албан ёсоор авах хүсэлт гаргасан ч тус төвийнхөн “Танай улсын Олимпийн үндэсний хороо, Үндэсний бөхийн холбооноос шинжилгээний хариуг нааш нь явуулах шаардлагагүй боллоо гэсэн албан бичиг явуулсан. Тийм учраас бид шинжилгээний хариуг явуулаагүй” гэсэн тайл­бар өгч байжээ. Мөн Р.Нямдоржийн даваа наймаалцах гэж мөнгө санал болгосон гэдгийг олон бөх барин тавин тухайн үед хэлсэн байдаг. Үүний нэг нь улсын харцага Г.Ганхуяг. Тэрбээр өөрийн “фэйсбүүк” хуудсандаа “Монголын үндэсний олимпийн хороо хэний талд ажиллаад байгаа юм бэ. Мөн 2007 онд Говь-Алтай аймгийн Баатар начин над дээр ирээд “Чи Мөнхбаатарыг Ганбаатарт хэлээд өгүүлчих л дээ. Мөнгө бэлэн байна” гэхээр нь би “Мөнхбаатарт юу ч амласан нэмэргүй ээ, ах аа” гэж хэлж байснаа сайн санаж байна” гэж бичиж байжээ.

Ердөө ганцхан жишээ сөхөж дурдахад ийм байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Сахал ХҮРЭЛБААТАР (141.105.45.67)
    ХҮМҮҮСИЙГ УЛАМ САЙН ГҮЖИРД. ТА НАРЫГ ХЭН БЭ ГЭДГИЙГ ОЛОН ТҮМЭН УЛАМ САЙН МЭДЭЖ АВНА. ХАЛХЫН ЗАЯА ТҮШИЖ ГАНЦ НЭГ ЗАЛУУ ГАРЧ ИРЖ ТА НАРТАЙ ҮЗЭЖ БАЙГАА БОЛОЛТОЙ
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Сахал ХҮРЭЛБААТАР (141.105.45.67)
    ХАЛХ ойрадын тэмцэл юм биш үү. Б.БАТ-ЭРДЭНЭ +Ц.МАГАЛЖАВ= шуналт (баянмөнх, ганболд, сүхбат чинбат, хүрэлбаатар)+ хорсогч (мөнх-эрдэнэ)+ атаархагч (гантогтох-өсөхбаяр сумьяабазарт атаархагч) +бузар (дорлигжав+нямдорж).. та нарын хэн нь ч Б.БАТ-ЭРДЭНЭ Ц.МАГАЛЖАВ шиг ганц ганцаараа тв д ороод үнэнг хэлж чадахгүй. Хэлэх зүйл юу ч байхгүй
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • БАЯНМӨНХӨӨ (141.105.45.67)
    ЭНЭ ЗҮЙЛ ЧИНЬ БӨХИЙН ӨРГӨӨГ БУЛААХ ГЭСЭН 2018 ОНЫ ХАВАР БИЧСЭН ГҮЖИРДЛЭГЭ ЧИНЬ БАЙНА. ОДОО БОЛТОЛ НОТЛОВ УУ. ЮУ ИЛРҮҮЛЭВ. ХАРИН ИДСЭН ЭРҮҮ ЧИНЬ УЛАМ ХУВХАЙРЧ ИДҮҮЛЖ БАЙГАА 2 ХАЛХ ЧИНЬ УЛАМ ГЯЛАЛЗАЖ БАЙГАА. баянмөнх, сүхбат, гантогтох, мөнх эрдэнэ, ганболд, сахал бузар хүрэлбаатар нарыг хэн нь хэн бэ гэдгийг 2ЖИЛ ДОТОР АРД ТҮМЭНД САЙН ТАНИУЛЖ БАЙНА ДА
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Сахал ХҮРЭЛБААТАР (141.105.45.67)
    САХАЛ ХҮРЭЛБААТАР, ЧИНБАТ ТА 2 УВСЫН ХЭДЭН БУЗРУУДЫН ГАР ХӨЛ БОЛЖ ИХ Л ГҮЖИР ЗҮЙЛ ЗОХИОЖ БИЧИХ ЮМАА. МЭНГЭТ НЯМДОРЖ АУЛГАЙЧ ДОРЛИГЖАВ 2 ТА 2-ЫГ АШИГЛААД Л ХАЯНА. ТЭД ӨӨРСДӨӨ ШУУД БӨХИЙН ХОЛБООГ АВЧ ЧАДАХГҮЙ. ТА 2 ШИГ бас БАЯНМӨНХ, ГАНТОГТОХ, МӨНХ-эрдэнэ арслан мэтийн насан туршийн атаархал ХОРСОЛТОЙ ХҮмүүсийг ашиглана
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    Энэ зуны наадмаар Допингны бөх түрүүлсэн юм биш үү
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.94)
    Цэвэр монгоний бичээч бна нэг талыг барин. Арай дэндуу харлуулжээ д/а баянн сухбат з/ганболд нар бохийн оргоонд хэтэрхий шунах юмдаа
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.167.111)
    Энд үнэн зүйл нэг ч алга. Ийм юмыг хүн үнэмшдэг л юм байх даа
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.88.178)
    оюунболдоос яагаад ч илрэхгүй юм бна тиймээ ккк
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • иргэн (27.123.214.117)
    Захиалгат бичлэг л биш байгаасайдаа! Ер нт хэрэг хийгээд буруугаа хүлээдэг хүн М.Энхболдын жишигээр алга болоод удаж баых шив дээ!
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.105.14)
    MUUeUU abraga burxan boloxiin orond NYAMDORJ chadraxgui yabaa.Mongol buxiig angald unagaad alga bolloo xuurxii
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Яг үнэн зүйл бичжээ . Үнэхээр энэ бол бодит зүйл Дүр эсгэсэн батэрдэнээ одоо чи боль!!!!! Чамд ичих нүүр алга
    2018 оны 04 сарын 15 | Хариулах
    • Тэнэг дөрвөд баяд
      Тэнэг юм да ийм юманд итгэдэг, гүжирддэг... ха ха ха
      2018 оны 04 сарын 15
  • зочин (66.181.160.22)
    Хуцдаг халтар
    2018 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    15 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    35 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    40 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    16 цаг 19 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    16 цаг 27 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    16 цаг 58 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    18 цаг 5 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    18 цаг 7 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 56 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    19 цаг 18 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    20 цаг 12 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    21 цаг 10 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    21 цаг 26 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    21 цаг 31 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    21 цаг 51 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    22 цаг 40 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    22 цаг 52 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    23 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    23 цаг 9 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    23 цаг 24 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК